Б.Чимэд: Ойгоос авчирсан бүх мод маань ургасан

2021-05-21
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Улаанбаатар хотын ерөнхий дендрологич асан, биологийн ухааны доктор, профессор, Б.Чимидтэй ярилцлаа.

 

-Мод тарих улирал эхэлж байна.  Ямар мод тарихыг зөвлөх вэ?

-Хүрээлэн буй орчноо бохирдол багатай байлгаж, өөрсдөө ч тав тухтай амьдрахын тулд хийх энгийн зүйл олон бий. Тэр чинээгээрээ айлын амьдрал байгаль орчин, экологид ээлтэй, амьжиргаа нь чанартай болно шүү дээ. Зарим нь мод тариад яахав дээ, Жимсний мод тарилаа гэхэд хотын бохирдолтой орчинд жимсийг нь идэх биш гэдэг. Жимсийг нь идэхгүй юм гэхэд орчноо сайжруулах энгийн арга шүү дээ. Гэр хороолол гэлтгүй орон сууцны айлын хүүхдүүд тоос шороон дотор тоглож, өсөж байна. Ийм орчин бидний эрүүл мэндэд ч муу шүү дээ. Хашаандаа мод сөөг тарьж тохижуулаад зам талбай гаргаад хүүхдээ тоглож наадуулах, өвгөд эмгэдээ нарлуулах орчинг бүрдүүлвэл сайхан. Хайлаас, улиас, нарс, шинэс мод таривал цэвэр агаар ялгаруулж, тоосжилт дардаг ач тустай. Харин чацаргана, үхрийн нүд, монос, тошлой зэрэг жимсний модод нь өнгө үзэмж сайтай, хүний амьжиргаанд хэрэгцээтэй. Тэгэхээр экологид, амьжиргаанд ээлтэй моддыг хослуулан тарих хэрэгтэй.

-Манайхан жилдээ нэг удаа мод тарьдаг ч тэр бүр үр дүнгээ өгөхгүй байх шиг байна.Эсвэл үр дүн нь гарах болоогүй юу? 

- Ойрын хэдэн жилд мод тарьж, хашаагаа тохижуулж байгаа хүмүүс, айл өрх нэмэгдэж байгаа нь олзуурхууштай. Ихэнх айл хашааныхаа 0.7 талбай газраа чамлаж “Энд юу л ургаа аж” гэж шалтаглан хойрго ханддаг тал бий. Гэтэл түүний тал байсан ч мод сөөг тарьж тохитой орчин бүрдүүлэхэд боломжийн талбай шүү дээ. Үнэнийг хэлэхэд өөрөө тарьж сурахсан гэж мэрийх нь ховорхон байна. Бэлэнчлээд “Мод тарьж өгөх хүн олж өгөөч, яаж тарьдаг юм, бид мэдэхгүй байна” гэдэг нь олон. Хэн ч айлын хашаанд орж мод тарьж өгөхгүй. Өгсөн ч бэлнийг авсан айлд ургах нь юу л бол. Дийлэнх хүмүүсийн амьдрал тааруу, дээр нь сэтгэлгээний ядууралтай нийгэмд ажил хийх хүн олдохгүй болжээ. Зовохгүйгээр амьдрах аргад шилжих гэж их багагүй зүтгэж байна. Бид чинь түүхэн хоцрогдлоосоо гараагүй байна. Өглөө босоод ачааллаад нүүх гэж буй жинчний сэтгэлгээтэй байгаа учраас сайхан тохитой орчин бүрдүүлж чадахгүй, түүнийг ч хүсдэггүй юм. Бид хашаагаа тохижуулах талаар бараг мэдлэг, мэдээлэлгүй шахуу байна.

-Экологийн боловсрол тааруу байна гэсэн үг үү?

-Наад зах нь хуш мод тарихаар самар, монос модноос мойл ургадгийг мэдэхгүй хүмүүс бий. Энэ нь нийт иргэдийн экологийн боловсрол муу байгаагийнх. Хот тохижилтын ажилчид хэчнээн их мод тарьлаа ч иргэд нь мэдлэггүй бол энэ хоцрогдлоос гарч чадахгүй. Тэгэхээр боловсрол, гэгээрлийн үүднээс Байгаль орчны яам, орон нутгийн захиргаа гээд үндэс сууриараа дорвитой ажил өрнүүлж байж өөрчлөгдөнө.

- Нэг үеэ бодвол өрх бүр хашаандаа нэг, нэг мод тарих гээд хичээх болсон байна л даа. Бас хөтөлбөр хэрэгжиж байх шиг байна?

- Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэдэг биз дээ. Мод ургамал гэдэг ханиндаа ургадаг эд. Ганц модоор яах юм. Нийслэлд өмнө айлын хашааг жимсний модоор цэцэрлэгжүүлэх төсөл хэрэгжүүлэх гэж үзсэн. Ёстой болдоггүй юм билээ. Тарьж өгсөн модны тогоо руу угаадсаа хийгээд хөлдөөчихдөг хүмүүс ч байсан.Тэгэхээр айл бүрт ганц ганц мод тараах юм бол зүгээр л хайран хөрөнгө л урсана гэж хэлмээр байна.

-Ямар ажил хэрэгжүүлвэл үр дүнтэй байх бол?

-Ул суурьтай хэрэгжихүйц ажил хийх хэрэгтэй. Тухайлбал ерөнхий боловсролын сургуулиудын хашаанд 30-40 ам.метр талбайтай бичил мод үржүүлгийн газар байгуулаад амархан ургадгаар нь хайлаасыг үрээр нь тарьчих. Жил бүр ийм хэмжээгээр нэмээд байвал дээрх хэмжээний талбайд гэхэд арван  мянган хайлаас ургана шүү дээ. Цаашлаад бүх аймгийг мод үржүүлгийн газартай болгоё. Аймаг бүрт ойжуулагчийн МСҮТ байгуулъя. Ийм л арга замаар шийдвэрлэнэ. Түүнээс биш бүх айл ганц мод тариад нэмэр болохгүй гэдгийг итгэлтэй хэлье.

-Мод тарих тохиромжтой үе эхэллээ. Хашаагаа тохижуулах гэж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх бол?

-Орчноо цэцэрлэгжүүлэх бэлтгэлийг эртнээс хангах хэрэгтэй. Хийх гэж байгаа зүйлийн талаар мэддэг хүнээс зөвлөгөө аваарай. Мод тарина гэдэг газар ухаад, мөчир зоочихоор  болчих зүйл биш  юм. Модоо сайхан ургуулахад суулгац материал, хашааны хэмжээ, услах ус, хамгаалалт гээд их юм нөлөөлнө. Тэр бүгдийг нэг мөр бэлтгэж байж эхлээрэй. Үүнийг мэдэхгүйгээсээ төрөл бүрийн мод аваад л мөнгөө үрэх нь бий. Модыг үрээр тарих уу, үрслэгээгээр тарих уу гээд сайн судлаарай. Мэдэхгүй бол нэрэлхэлгүй мэддэг хүнээс асуух хэрэгтэй.

- Та Улаанбаатар хотын ерөнхий дендрологич байхдаа ойгоос мод авчирч шилжүүлэн суулгах ажлыг гардан зохион байгуулсан гэж байсан. Гэтэл ойгоос авчирсан мод 2-3 жил болоод үхчдэг тухай зарим нь шүүмжилж байна. Ер нь ойн модыг сугалж, хотод тарих хэрэг бий юу?  

- Том модыг байгалиас шилжүүлэн суулгаж орчноо чимдэг нь нэгэнт тогтсон ёс. Улаанбаатар хотын гудамжинд байгаа шинэс, нарс, гацуурыг 1950-иад онд ойгоос, бүр Богд уулаас авч суулгасан моднууд шүү дээ. Тухайн үед нэг машин дээр нэг мод, нэг морин тэргэн дээр нэг мод ачих маягаар авч ирж суулгасан байдаг. Эдгээр мод одоо хотыг чимж байна. Дараа нь таримал улиасаар хот цэцэрлэгжүүлэх ажил эрчтэй хөгжсөн юм. 2016 оноос манай хот, ойгоос таримал модыг сийрэгжүүлэх журмаар авч шилжүүлэн суулгасан. Нийт 14 мянган  ширхэг, 4-6 метр өндөртэй нарс мод шилжүүлэн суулгаж хотоо чимсэн. 98 хувийн ургалт үзүүлсэн. Саяхан ногоон модоо угаалаа. Маш сайхан харагдаж байна билээ.

Энэ авсан хэмжээний мод ойд 10-аадхан га-д л байдаг мод. Гэтэл ойн нөөц хорогдчих юм шиг, экологид их хохирол учрах юм шиг судлаагүй, хохирлын хэмжээг тогтоогоогүй атлаа цээжний пангаар ярьж, түүнийг нь хүмүүс үнэн мэт ойлгож ажилд их саад болсон доо. Уулнаас мод авах нь Увс нуураас шанагаар ус хутгасантай адил гэж би хэлдэг. Байгальд аяндаа ургаад нягтарчихсан модноос сийрэгжүүлэн авах нь ойн нөөц болоод улсын эдийн засагт ч тустай. Сийрэгжүүлсэн ойн чанар нь дээшилж ургац нь нэмэгддэг.  Иймд мод шилжүүлэн суулгах ажлыг харин ч дэмжих ёстой. Түүнчлэн өнөө маргаашгүй бульдозероор түрээд ашиглах  уурхайнууд, өндөр хүчдэл, авто, төмөр замын ажлын дагуух ой, түймрийн халз гээд авч болох ойн хэсэг бас бий. Гэтэл ийм ой байна, эндээс  мод аваарай гэдгийг мэдээлдэг нэг ч байгууллага, ойн бодлого байхгүй нь харамсалтай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.21 БААСАН № 104 (6581)

 

Өөрсдөө тариад суулгачихсан юм шиг л ярихийн билэнчлэх сэтгэлгээ гэж
Б.Дашпүрэв: БНСУ-аас дизель түлш авна

ОХУ-д тодорхой хэмжээний тасалдал хомсдол үүссэн нөхцөл байдал бий ч бид гэрээний нөхцөлтэй ажиллаж байгаа. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор экспорт зогсоож буй асуудал Монгол Улсад үйлчлэхгүй. БНХАУ-аас бүтээгдэхүүн авах боломжтой аж ахуйн нэгжүүд захиалга өгчихсөн байна.

13 цаг 49 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд иржээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд газардсанаа мэдэгдсэн бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орондоо ирээгүй байна

13 цаг 52 мин
Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

15 цаг 2 мин
Төрийн дээд цол, одон гардууллаа

Төрийн дээд цол, одон гардууллаа

18 цаг 11 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 16-нд нээж  байсан бол долдугаар сарын 3-нд хаалаа.  Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент хоёр дахь жилийнхээ хаврын чуулганыг хааж, бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байна. 

23 цаг 3 мин
Эсрэг тэсрэг байр суурь

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр АН-ын бүлгээс Оюу толгойн асуудлаар Засгийн газрыг ил тод мэдээлэл өгөхийг шаардаж, хэлэлцээрийн үр дүн, лицензийн асуудал болон АМНАТ-тай холбоотой шийдвэрүүдэд эргэлзэж буйгаа мэдэгдлээ. Мөн Аж үйлдвэр,эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар өгсөн. Мэдээллээс тоймлон хүргэе.

23 цаг 33 мин
БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

2026-07-03
Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

2026-07-03
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

2026-07-03
Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

2026-07-02