АНУ цэргээ хөрш орнууд руу нь илгээнэ

2021-05-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

АНУ Афганистанаас татан гаргаж байгаа цэргүүдээ тус бүс нутагт тогтоосон нөлөөгөө алдахгүйн тулд хөрш орнуудад нь байрлуулахыг зорьж байна гэж ОХУ-ын тагнуулын албаны дарга Сергей Наришкин мэдэгджээ. Тэрбээр “АНУ-ын Засгийн газар цэргээ татах шийдвэрийг гаргахдаа тэр газар нутагт тогтоосон хяналтаа алдахыг хүсээгүй нь тодорхой байна. Тиймээс одоо хамгийн багадаа Афганистанд байгаа нөөцийн нэг хэсгийг хөрш орнуудад нь байрлуулахаар төлөвлөж байна” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Түүнээс гадна ОХУ-ын тагнуулын алба энэ талаар оролдлого хийж эхэлсэнтэй холбоотой баримт, мэдээлэл байна гэв. Сергей Наришкин “Бид зөвхөн манай түнш орнууд болон Аюулгүй байдлын хамтын гэрээний байгууллагын гишүүн холбоотнууд нь зөвшөөрөхгүй гэж итгэж байна” гэж дурдсан байна. Харин үүний өмнө “Валл Стрийт Журнал” сонин “Вашингтон Афганистанаас татан гаргаж байгаа цэргүүдээ хэдийгээр ярилцаж тохиролцоогүй ч Тажикстан, Узбекистанд байрлуулах боломжтой гэж эх сурвалжаас эш татан мэдээлсэн юм. Мөн “Спутник”-ээс явуулсан судалгаанд оролцсон мэргэжилтнүүдийн хэлснээр Москватай нягт холбоотой Ташкент болон Душанбе энэ санааг нь дэмжихгүй аж. АНУ есдүгээр сарын 11-н гэхэд татаж дуусгахаар төлөвлөсөн үйл ажиллагааныхаа хүрээнд Афганистанд байгаа цэргийнхээ тоог энэ сарын 1-нээс багасгаж эхэлсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Энэ гарчигаа уншдаа! Канад, Мексик эсвэл Куба г.м. арлуудруу цэргээ оруулж байна гэж ойлгодхоор байна! PS: Ичээрэй!
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

5 цаг 30 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

21 цаг 45 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

22 цаг 15 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

22 цаг 19 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ганбат: Ардчилсан үзэл баримтлалтай Ерөнхийлөгчтэй болж, улс орноо зөв залах нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатын байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Уржигдар 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Уржигдар 14 цаг 12 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Уржигдар 06 цаг 00 мин