Энэтхэгт халдвар хурдацтай тархахад шашны баяр нөлөөлсөн үү?

2021-05-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Энэтхэгт өнгөрсөн сард Кумб Мела Хинди шашны баяр болж өөр өөр хотоос ирсэн хэдэн сая хүн цугларсны улмаас тус улс COVID-19 халдварын хоёрдугаар давлагаанд өртлөө. Учир нь энэ баярт оролцсон хүмүүсээс халдвар илэрснээр халдвар тус улсын олон хотод хурдацтай тархаж эхэлсэн юм. Энэ баяр гуравдугаар сарын 15-нд болох үеэр Энэтхэгийн өнцөг булан бүрт халдвар хэдийнэ тархчихсан байв. Гэвч наадам албан ёсоор эхэлснээс дөрвөн хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 4-нд тус баярт оролцсон 80 настай  тахилчаас халдвар илэрч, тусгаарлагдахыг зөвлөсөн юм. Гэвч тахилч тусгаарлагдахын оронд ачаагаа баглан галт тэргээр Варанаси хот руу 1000 км аяласан байдаг. Энэ үедээ хүүтэйгээ  төмөр замын буудал дээр уулзан хамтдаа 20 километрт байрлах зуслан руу таксигаар явжээ. Ийн гэртээ очоод тусгаарлагдсан байна. Тэр хэнд ч вирус тараагаагүй хэмээн бодож байтал хүү болон тосгоны зарим иргэнд  халдварын шинж тэмдэг илэрчээ. Тахилч өөрөө бүрэн эдгэрсэн ч өнгөрсөн 14 хоногийн хугацаанд тосгоноос 13 хүн нас барсан байна. Тосгоны иргэд энэ тахилчаас халдвар авсан эсэх нь батлагдаагүй ч эрүүл мэндийн шинжээчид түүнийг хүн ихтэй галт тэрэг болон таксигаар явсан хариуцлагагүй үйлдлээсээ болж халдвар тараасан хэмээн үзэж байна.

Энэ талаар судлаач, доктор Лалит Кант “Ганга мөрөнд олон мянган хүн маскгүй цуглаж баяр тэмдэглэсэн нь хүрээлэн буй орчинд халдвар хурдацтай тархах үндэс болсон юм. Уг нь бид сүм хийдэд олноороо цугларч дуулах нь халдварыг тараагч “супер” арга хэмжээ гэдгийг мэдэж байсан. Галт тэрэг болон автобус гэсэн олон хүнтэй газраар явсан хүмүүсээс халдвар илэрлээ. Энэ бол сүйрэл юм. Кумб Мела бол Энэтхэгт халдвар нэмэгдэх болсон гол шалтгаануудын нэг гэж би эргэлзэлгүйгээр хэлж чадна” гэж ярилаа.

Баяр болсон Харидвар хотын 2642 сүсэгтэн халдвар авсны дотор хэд хэдэн шашны томоохон удирдагч багтжээ. Тодруулбал, Уттар Прадеш мужийн  Ерөнхий сайд асан Ахилеш Ядав,  Балбын хуучин хаан болон хатан нар халдвар авчээ. Мөн хөгжмийн зохиолч Шраван Ратход халдвар авч, энэ баяраас буцаж очсоныхоо дараагаар эмнэлэгт нас баржээ.Шашны баярт оролцоод буцаж ирсэн хүмүүсээс халдвар илэрснээр хүмүүс санаа зовниж, мужийн Засгийн газар 14 хоног тусгаарлагдахыг анхааруулсан юм. Ийн буцаж ирсэн хүмүүсээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч эхэллээ.

Ерөнхий сайд Нарендра Моди энэ шашны үйл ажиллагааг цуцлаагүй шалтгааныг сонгуулийн санал өгөгчдийн ихэнх хувийг Хинди шашны сүсэгтнүүд эзэлдэгтэй холбоотой хэмээн ажиглагчид шүүмжилж байна.

Шашны энэ баярын эхний өдөр буюу дөрөвдүгээр сарын 12-нд гурван сая гаруй сүсэгтэн Ганга мөрний усанд орсны дараагаар Энэтхэгт өдөрт 168 мянган хүн халдвар авч, Бразилыг халдварын тоогоороо давж, хоёрдугаарт бичигдсэн юм. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд гуравдугаар  сарын эхээр вирусын шинэ хувилбар тархлаа хэмээн Засгийн газарт анхааруулсан ч дээрх олон сая хүн маскгүйгээр цугларч, баяраа тэмдэглэсэн юм.

Эх сурвалж:BBC

Олон туйлт дэлхий ертөнц дэх Орос улс

/Үндэсний судалгааны их сургуулийн “Дэлхийн эдийн засаг ба дэлхийн улс төрийн” факультетын “Олон улсы

23 мин
Фото: Засгийн газрын хуралдаан /06.17/

Фото: Засгийн газрын хуралдаан /06.17/

1 цаг 55 мин
Швейцарьчууд хүн амын тоог хязгаарлахын эсрэг санал өгөв

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Швейцарийн оршин суугчид улсынхаа х

2 цаг 5 мин
"Вокруг света" сэтгүүл 165 жилийн ойгоо тэмдэглэж байна

Оросын шинжлэх ухаан, танин мэдэхүйн хамгийн ууган сэтгүүлүүдийн нэг болох "Вокруг света" сэтгүүл

5 цаг 6 мин
Сэрэмжлүүлэг: Туул голд гурван иргэн осолдож амиа алджээ

Сэрэмжлүүлэг: Туул голд гурван иргэн осолдож амиа алджээ

5 цаг 21 мин
Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

6 цаг 44 мин
ОХУ-тай хөгжүүлж буй түншлэлийн харилцаанаас БНАСАУ юу хожиж байна вэ?

БНАСАУ-ын Удирдагч Ким Жон Уны Оросын Өдөр үндэсний баярыг тохиолдуулан илгээсэн мэндчилгээ нь хоёр улсын харилцаа худ

10 цаг 33 мин
Э.Батшугар: Монгол Улс "Эм,эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори"-той боллоо

Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын хяналтын тогтолцоог шинэ шатанд гаргах зорилготой

10 цаг 33 мин
Туулын хурдны замын төсөлтэй холбоотой зөрчлүүд

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуула

10 цаг 33 мин