"Вакцинжуулалтыг хурдасгах нь халдварыг ялах чухал арга зам"

2021-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

AstraZeneca вакцин цусны бүлэгнэл үүсгэсэнтэй холботой дархлаажуулалтаа зогсоогоод байсан Австрали улс 50-аас дээш насныхнаа COVID-19 эсрэг вакцинд өргөнөөр хамруулахаар төлөвлөж байгаагаа тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон өнөөдөр мэдэгдлээ. Гэхдээ AstraZenecа вакцин цусны бүлэгнэл үүсгэсэнтэй холбогдуулан 50-аас доош насныханд тарихгүй байхыг зөвлөжээ. Ингэхдээ 50-аас дээш насны цар тахлын голомтод ажиллаж байгаа хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гэрээр асаргаанд байгаа хүмүүсийг хамруулах юм байна.

Тус улс 25 сая хүн амынхаа 1.59 сая хүнийг вакцинд хамруулаад байгаа юм. Тиймээс нийтийн дархлаажуулалтыг хурдасгахын тулд дээрх  шийдвэрийг гаргажээ. Харин залуу хүмүүстээ Pfizer вакциныг тарихаар төлөвлөсөн ч вакциныг дөрөвдүгээр улиралд нийлүүлэх аж.

Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Скотт Моррисон “Австраличууд яг одоо маш амаргүй нөхцөл байдалтай дэлхийд амьдарч байна. Вакцинжуулалтыг хурдасгах нь халдварыг ялах чухал арга зам юм. Хил хаалттай байх нь халдварын бас нэг чухал хамгаалалт тул олон улсын хилээ нээж, хөл хориог сулруулах болоогүй гэж бодож байна” гэж ярьжээ.Тус улс зөвхөн Шинэ Зеландын иргэдэд хилээ нээгээд байгаа юм. Харин зарим мужийн захирагчид вакциндаа нийт хүн амаа хамруулсан ч аялалыг зөвшөөрөхгүй байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж:Reuters

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

5 цаг 38 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

21 цаг 53 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

22 цаг 23 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

22 цаг 27 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ганбат: Ардчилсан үзэл баримтлалтай Ерөнхийлөгчтэй болж, улс орноо зөв залах нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатын байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Уржигдар 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Уржигдар 14 цаг 12 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Уржигдар 06 цаг 00 мин