АНУ ОХУ-ын дипломат ажилтнуудыг хөөж гаргахаар төлөвлөжээ

2021-04-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

АНУ ОХУ-ын 10 дипломат ажилтныг хөөж гаргана гэж тэд нараас эш татан “Блүүмберг” агентлаг мэдээлжээ. Ингэснээр АНУ ОХУ-ын 12 иргэн, 20 байгууллагад ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон, кибер халдлага үйлдсэн гэж буруутгаж хориг тавина гэж нэмж мэдэгдсэн байна. Мөн энэ шийдвэрийг өнөөдөр  зарлаж болно гэж мэдээлжээ.  Харин энэ мэдээ хоёр орны ерөнхийлөгч Жо Байден, Владимир Путин нар  гурав дахь оронд чуулган хийх боломжтой талаар бодон үзэж утсаар ярилцсаны дараа саяхан ирсэн аж. Мөн агентлагийн мэдээлснээр хоригт нэр нь багтсан орос иргэдийн дунд төрийн болон тагнуулын албаны албан хаагчдын нэр орсон байна.  Түүнээс гадна энэ хориг арга хэмжээнүүдийн дараа ОХУ-ын Төрийн бондтой холбоотой бусад нэмэлт арга хэмжээг авч магадгүй гэж “Блүүмберг” агентлаг мэдээлжээ. Ерөнхийлөгч Жо Байдены Засгийн газар сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйтай холбоотой нөхцлийн улмаас ОХУ-ын эсрэг экспортыг хязгаарласан арга хэмжээг хэрэгжүүлсэн болон  Москвагийн зүгээс химийн зэвсэг хэрэглэсэн гэж үзэж багц хориг ногдуулаад байгаа юм. Цагаан ордноос энэ арга хэмжээнүүд нь зөвхөн эхлэл. Өөр шинэ хориг арга хэмжээ авна гэж мэдэгджээ. Харин Вашингтоны зүгээс энэ сарын 14-нд АНУ-ын Элчин сайл ХЖон Сулливанд ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээг баталбал Москва шийдвэртэй арга хэмжээ авна гэж сануулсан байна.

Эх сурвалж:www.polit.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

5 цаг 38 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

21 цаг 53 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

22 цаг 23 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

22 цаг 27 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ганбат: Ардчилсан үзэл баримтлалтай Ерөнхийлөгчтэй болж, улс орноо зөв залах нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатын байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Уржигдар 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Уржигдар 14 цаг 12 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Уржигдар 06 цаг 00 мин