Энэтхэг улсад вакцины нөөц хүрэлцэхгүй болжээ

2021-04-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Вакцины үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг Энэтхэг улсад энэ сарын 1-нээс хойш өдөр бүр 100 мянга орчим халдварын тохиолдол бүртгэгдэж байна. Тиймээс халдварын тархалтыг зогсоохын тулд 85 өдөрт багтаан 100 гаруй сая тун вакцинд иргэдээ хамруулснаа зарлалаа.  Тус улс нэгдүгээр сарын 16-наас хойш 60-аас дээш насны ахмад настан болон халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд, бусад  албан хаагчийн ихэнхийг хэдийнэ вакцинд хамруулсан байна. Харин  энэ сарын 1-нээс эхлэн 45-аас дээш насны бүх хүнийг вакцинд хамрагдах боломжоор хангажээ. Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн  яам “Манай улс 85 хоногт 100 сая тун вакцинд иргэдээ хамруулснаар вакцинжуулалтыг хамгийн хурдан хугацаанд хийж байгаа улсаар шалгарлаа. Учир нь АНУ 89 хоногт, Хятад 102 хоногт багтаан 100 сая тун вакцинд иргэдээ хамруулсан” гэж мэдэгдэв. Мөн Энэтхэг улс долдугаар сар гэхэд 250 сая иргэнээ вакцинжуулах зорилго тавьжээ.

Энэ зорилтдоо хүрэхийн тулд дархлаажуулалтын хурдаа нэмэгдүүлэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Энэтхэг улс Оксфордын их сургууль болон “AstraZeneca” компанийн хамтран хөгжүүлсэн Covishield, Энэтхэгийн “Bharat” биологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн Covaxin гэсэн хоёр вакциныг ашиглаж байгаа юм. Гэвч шинэ төрсөн нярай, жирэмсэн эмэгтэйчүүдийг олон төрлийн өвчнөөс хамгаалах олон сая вакциныг үйлдвэрлэж байсан Энэтхэг улс  цар тахлын сорилтод бүдэрлээ. Дотооддоо вакцины нөөцийн асуудал үүссэн тул Энэтхэгийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч Серум хүрээлэн AstraZeneca вакцины экспортоо түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ. Тус хүрээлэн сард 65-70 сая тун вакциныг Энэтхэг болон бусад улсад нийлүүлж байсан  боловч дотоодынхоо хэрэгцээг хангахад хүндрэлтэй болсныг өнгөрсөн долоо хоногт зарлав. Түүнчлэн Энэтхэг нас баралтыг хурдан бууруулахын тулд өдөрт 10 сая тун вакцинд иргэдээ хамруулах шааадлагатайг шинжээчид анхааруулжээ. Тус улс сайн дурын үндсэн дээр иргэдээ вакцинд үнэгүй хамруулж байв. Гэвч халдварын тархалтаас үүдэн иргэд нэг тунд 250 рупи буюу  10 мянга орчим төгрөг төлөн хувийн эмнэлэгт хамрагдаж эхэлжээ. Энэ сарын 11-ний байдлаар Энэтхэгт 13.3 сая хүн халдвар авч, 169 мянган хүн нас барсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.12 ДАВАА № 73 (6550)

 

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

8 цаг 39 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

8 цаг 43 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

8 цаг 46 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

8 цаг 53 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

16 цаг 43 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

16 цаг 43 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

16 цаг 43 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин