Сингапурын Ерөнхий сайдыг гүтгэсэн блоггерыг 133 мянган доллараар торголоо

2021-03-31
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Луныг гүтгэсэн постFacebook”-д хуваалцсан блоггер Леон Сзе Хианыг 133 мянган ам доллараар торгох шүүхийн шийдвэр энэ сарын 24-нд гарчээ. Блоггер Леон Малайзын “The Coverage цахим сайтад бичсэн Ерөнхий сайд Ли Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакыг Малайзын төрийн сангаас мөнгө угаахад нь тусалсан хэрэгт буруутгасан тухай нийтлэлийг 2018 оны арваннэгдүгээр сард өөрийн цахим хуудаснаа ямар ч тайлбаргүйгээр хуваалцсан юм.

Шүүхээс “Ерөнхий сайд Лиг гүтгэсэн үгс нь шударга бус ноцтой эрүүгийн гэмт хэрэгт  холбогдсон гэсэн утгатай байсан. Гэвч түүнийг гэмт хэрэгт буруутайг нотлох баримт байхгүй. Блоггер Леоны нээлттэй хуваалцсан нийтлэлийн линкээр 45 хүн нэвтэрч, хариу үйлдэл үзүүлсэн” гэж мэдэгджээ.

Ерөнхий сайд Ли 150 мянган ам долларын төлбөр авсан Рой Нгернгийн хэрэг шиг хохирлоо барагдуулахыг хүсчээ. Шүүхээс түүний гомдол дээрх хэрэгтэй ижил биш гэсэн дүгнэлтийг гаргав.

Гэвч Ерөнхий сайд Ли Сянь Лун:

“Өөр орны удирдагчтай хамтран төрийн сангаас хууль бусаар мөнгө угаасан хэрэгт гүтгэсэн нь маш ноцтой хэрэг юм.  Тиймээс би хамгийн доод дүнгээр ерөнхий хор хохиролд 100 мянган Сингапур ам долларыг нэхэмжлэх нь зүйтэй гэж бодож байна. Гэхдээ энэ нь хэр их хэмжээний хохирол учруулсныг хянах боломжгүй учир ерөнхий хохирлын гуравны нэгийг буюу 33 мянган ам долларыг нэмээд нийт хохирлыг 133 мянган ам доллараар тогтоолоо” гэж ярилаа. Шүүхийн шийдвэрийн талаар блоггер Леоны өмгөөлөгч Лим Теан “Үнэхээр буруу, алдаатай шийдвэр гарлаа. Ноён Леоны урам их хугарлаа” гэж “Facebook”-т бичжээ. Дээрх нийтлэлийг олон хүн хуваалцсан байтал яагаад заавал блоггер Леоныг шүүхэд өгсөн тухай Ерөнхий сайд Ли “Миний эсрэг маш ноцтой мэдээлэл тараасан. Тиймээс би нэр хүндээ, байр сууриа хамгаалахыг хүссэн юм” гэж хариулжээ.

Блоггер Леон болон түүний өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн ч  Цахим хуурамч мэдээлэл, залилангаас хамгаалах тухай хууль (POFMA) нь Сингапурын Гүтгэлгийн хуулийг өөрчлөх боломжгүй гэж шүүх шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, блоггер Леон Сзе Хиан:

"Цахим хуурамч мэдээлэл, залилангаас хамгаалах тухай хууль нь гүтгэлэгт онцгой, шууд нөлөө үзүүлдэг тул хувь хүн гүтгэлгийн хэргээр шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй" гэж үзэж байна. Харин Ерөнхий сайд Ли болон түүний өмгөөлөгч Цахим хуурамч мэдээлэл, залилангаас хамгаалах тухай хууль нь нь  гүтгэлгийн хуулиас тусдаа тул Сингалурын гүтгэлийн хуулийг өөрчлөөгүй хэмээн маргав.

Харин шүүгч Абдулла “Цахим хуурамч мэдээлэл, залилангаас хамгаалах тухай хууль нь тухайн хүний нэр хүндэд учруулах хор хохирлоос илүүгээр хуурамч мэдээлэлд илүү ач холбогдол өгдөг. Тухайлбал, иргэд болон улсдаа хохирол учруулахаас зайлсхийх, цахим орчин дахь хуурамч мэдээллийн улмаас Засгийн газар болон бусад агентлагуудад итгэх олон нийтийн итгэл буурахаас сэргийлэх зорилготой хууль юм. Гэвч энэ хууль нь хувь хүний эсрэг гүтгэлэг, худал мэдээллийн талаар нэхэмжлэл гаргах эрхийг хангаагүй нь гол ялгаа нь юм” гэв.

Эх сурвалж:channelnewsasia

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

9 цаг 24 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

9 цаг 29 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

9 цаг 31 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

9 цаг 38 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

17 цаг 29 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

17 цаг 29 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

17 цаг 29 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин