Хүчирхийллийн эсрэг шинэ хуулийг хэлэлцэж эхэллээ

2014-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин


Д.БОЛОР

Хоёр жилийн өмнө. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нөхөр нь эхнэрээ гудамжинд хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарч байв. Талийгаач бүсгүй нөхрийнхөө байнгын дарамт, хүчирхийлэл,  заналхийлэл, айлган сүрдүүлэлтийг тэвчих аргагүйдээ салах өргөдлөө харъяа дүүргийнхээ шүүхэд өгсөн байж. Ийм жишээг тоочвол дэндүү олон байна. Нөхрийнхөө дарамтад амьдрах бүсгүйчүүд эсвэл хойд эцгийн харгислалыг амсах бяцхан хүүхдүүд өөрсдийг нь хамгаалаач гэж цагдаа, шүүхийн байгууллагад ханддаг ч өнөөх хэд нь суллаад л явуулчихдаг. Энэ нь хууль, шүүхийн байгууллагын ажилт­нуудын хариуцлагагүй үйлдэл бас биш. Хүчир­хийлэгчдийг шийтгэх, хариуцлага тооцох хууль, эрх зүйн орчин сул учраас торгосон эсвэл гурав хоног хорьсон болоод өнгөрөхөөс өөр аргагүй юм. Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр эхнэр нөхрийн таарамжгүй харилцаа эсвэл үр хүүхэддээ алганы амт үзүүлсэн тухай ойлгож болохгүй. Хүчирхийлэл хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжиж байгаа нь гол асуудал. Сүүлийн гурван жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 1505 бүртгэгдсэнээс  49 хүн амь насаа  алдаж, 1180 хүн гэмтжээ.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй эс­вэл захиргааны зөр­чилд тооцогдсон хүчир­хийлэгчийн тоо үүнээс хэд дахин их гэдгийг энэ чиглэлээр  үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын ажилтнууд онцолж байгаа юм. Бодит байдалд  баталсан хууль нь өөрөө хүчирхийлэгчдийг өөгшүүлж байсан учраас Хууль зүйн яамнаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд өөрч­лөлт оруулах төсөл боловсруулснаа УИХ-д өргөн бариад удаагүй байна. Одоо дагаж мөрдөж байгаа  хууль  хэрэгжиж эхэлснээс хой­ших найман жил га­руй хугацаанд хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах 41 шийдвэрийг шүүх гаргасан ч тэдгээр шийдвэрийн нэг нь ч хэрэгжээгүй гэнэ. Үүнийг Хууль зүйн яамныхан баталж буй юм. Хэрэгжилт үр дүнгүй байгаа нь хуулийн зохицуулалт оновчтой бус, ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байд­лаар тусгаж, хохи­­рогч, түүний гэр бү­лийн гишүүдийн аюул­гүй байдлыг хамгаа­лах процедурыг орхигдуулсантай холбоотой гэв. Иймээс хохирогчийг дахин хүчирхийлэлд өртөх, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлагаас мултрах боломж олгодог байжээ.

Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн онцлогоос дуръдая.

1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах  байгууллагуудын үйл ажиллагаа салангид байсан. Дээрээс нь зарим яамны чиг үүрэг орхигдсон байлаа. Тэгвэл үүнийг өөрчилж байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоотой болгоно.

2.Хуучин цагт гэр бүлийн хүчирхийллийг зөрчил хэмээн үздэг бай­лаа. Улмаар гэм бу­руутай этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудлыг хохирогчийн дур зоргийн зүйл болгож орхисон байсан. Үүнийг өөрчилж гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцож, заавал хариуцлага тооцохоор тусгаж байна.

3.Хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалахад томоохон өөрчлөлт орно” зэрэг эрх зүйн орчин бүрдэнэ гэжээ.

Харин энэ төсөлд зарим яам, агентлагууд ихээхэн шүүмжлэлтэй хандаж буй гэнэ. Тухайлбал, хуулийн хэрэгжилтэд гол үүрэгтэй оролцох Эрүүл мэндийн яамныхан төслийг энэ хэлбэрээр нь дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. Хуулийн тө­сөлд хохирогчид үзүүлэх үйлчилгээ, хамгаалалтыг засаг захиргааны нэгжийн төвшинд хариуцна гэж заасан. Анхан шатны төвшинд гэдэг нь сум, хорооны Засаг дарга, цагдаа, нийгмийн ажилтан, өрхийн эмч, хэсгийн ахлагч нар хамаарна. Дунд шатны төвшинд эмнэлэгт суурилсан Нэг цэгийн үйлчилгээний төв, Цагдаагийн мэргэшсэн нэгж хариуцана гэснийг эсэргүүцэж буй юм байх. Дэмжихгүй гэх тайлбартаа “Нэг цэгийн үйлчилгээ гэдэгт аюулгүй байдлын хамгаалалт, хууль зүйн хамгаалалт хамаарах учиртай. Ийм байтал үүнийг эрүүл мэндийн байгууллагад шууд хамруулах нь утгагүй. Бид дэмжихгүй. Харин  тэр нэг цэгийн үйлчилгээг эрүүл мэндийн байгуул­лагад биш төрийн бус байгууллагад түшиг­лэн байгуулж болно. Хоёрдугаарт, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг дотор хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах, нийг­мийн халамж үзүүлэх, хууль зүйн зөвлөгөө өгөх  боломжгүй. Эрүүл  ахуйн шаардлагад ч  нийцэхгүй” гэжээ. Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах яам ийм байр суурьтай байгаа учраас хууль батлагдах эсэх нь  эргэлзээтэй үлдэж байна.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21