Хуурамч Спутник-V вакцин нэвтрүүлэхийг завджээ

2021-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Өнөөдрийн байдлаар дэлхийн 130 гаруй улсад 430 сая хүн COVID-19 эсрэг вакцинд хамрагдаад байна. Цар тахлыг зогсоох сүүлчийн итгэл найдвар нь вакцин учраас вакцины үйлдвэрлэл, нийлүүлэлттэй холбоотой маргаан олон нийтийн санааг зовоож байна. Эдгээрээс хүн төрөлхтөнд хамгийн хортой нь хуурамч вакцин нийлүүлэх явдал юм. Тэгвэл ОХУ-д үйлдвэрлэж байгаа COVID-19 эсрэг Спутник-V вакциныг хуурамчаар үйлдвэрлэн хувийн онгоцоор тээвэрлэж байсныг Мексикийн эрх баригчид илрүүлжээ.

 Гэмт этгээдүүд  5775 тунтай тэнцэхүйц 1155 шил вакциныг хувийн онгоцоор тээвэрлэн, ундааны хөргүүр дотор нуун оруулж ирэхээр завдсаныг Мексикийн “Campeche” олон улсын нисэх онгоцны буудал дээрээс барьж авсан байна. Дээрх вакцин нь жинхэнэ Спутник-V-тэй ижил савлагаатай боловч, тэмдэглэгээ нь хуурамч бөгөөд дотор нь спирттэй устай адил зүйл хийсэн байжээ.

Мексик улс өнгөрсөн сард 200 мянган тун  Спутник-V вакциныг хүлээн авсан. Хуурамч вакциныг Бүгд Найрамдах Гондурас улс руу Мексикээр дамжуулан тээвэрлэж байсан  юм.Үүнтэй холбоотойгоор Спутник-V вакцины албан ёсны твиттер хуудаст хуурамч вакциныг ялган таних зааврыг нийтэлсэн байна. Жинхэнэ вакцин нь "Гам-КОВИД-Вак" гэсэн шошготой байх ёстойг анхааруулжээ.

Эх сурвалж:Moscow Times

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

5 цаг 48 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

22 цаг 3 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

22 цаг 33 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

22 цаг 37 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ганбат: Ардчилсан үзэл баримтлалтай Ерөнхийлөгчтэй болж, улс орноо зөв залах нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатын байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Уржигдар 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Уржигдар 14 цаг 12 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Уржигдар 06 цаг 00 мин