Олимпийн хөдөлгөөний шинэ уриа: Томас Бах ОУОХ-ны ерөнхийлөгчөөр дахин сонгогдов

2021-03-16
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

 

Энэ бүрэн эрхт хугацаа түүний хувьд сүүлчийнх юм

 

ТАСС. Гуравдугаар сарын 10. Томас Бах ОУОХ-г дахин дөрвөн жил удирдах боллоо. Одоогийн ерөнхийлөгчийг олонхи гишүүн дэмжжээ. Сонгууль нь Олимпийн хөдөлгөөнийг удирдах дээд байгууллагын чуулганы эхний өдөр болсон юм. 137 дугаар чуулган гуравдугаар сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ. Гурван өдрийн чуулганы гол хэлэлцэх асуудал бол сонгууль байсан ба үлдсэн хоёр хоногт Олимпийн тоглолтын бэлтгэл, 2025 он хүртэлх Олимпийн хөдөлгөөний хөгжлийн стратегийг боловсруулах юм. Энэ нь 2014 онд гаргасан төлөвлөгөөний үргэлжлэл байх болно. 

Чуулганы эхний өдөр долоон жилийн туршид хийсэн ажилын тайланг хэлэлцлээ. Бах “Олимпийн 2020 хөтөлбөрийг” амжилттай хэрэгжүүлсэн тухай мэдээлсэн бөгөөд энэ нь түүний хэлснээр олимпийн хөдөлгөөнийг амжилттай, тогтвортой хөгжүүлэх үндэс суурийг тавьсан юм.  Бах ерөнхийлөгч байх хугацаанд Олимпийн нийслэлийг сонгох журмыг өөрчилж, олимпийн тэмцээнд хүйсийн эрх тэгш байдал хангагдаж, допингийн эсрэг ажлыг сайжруулан, өрсөлдөөнт хөтөлбөрийг залуучуудын олон спортын төрлөөр нэмж, Олимпийн суваг бий болгосон.

 

Ганц л эсрэг санал

 

Илтгэлийн дараа Бах гишүүдээс олон тооны эерэг сэтгэгдэл хүлээж авлаа. Түүнийг дахин сонгогдоно гэдэгт эргэлзээ байгаагүй. Сонгууль маргаангүй явагдсан. Түрүү жил гэхэд л олимпийн хөдөлгөөнийхөн Бахын ажилд сэтгэл хангалуун байгаа нь илэрхий байсан. ОУОХ 103 гишүүнтэй, талаас илүү хувь нь Бахыг удирдаж байх үед энэ элит клубт орсон гишүүд.

Бах 67 настай, 1976 оны туялзуур жадны Олимпийн аварга. 1991 онд ОУОХ гишүүн болсон. “Бах тамирчдын комиссыг анх үүсгэн байгуулж, гишүүн нь байсан. Үүгээрээ өөрийгөө Олимпийн аварга гэдгээ батлаад зогсохгүй мөн идэвхтэй хүн гэдгээ нотолсон” гэж ОУОХ-ны хүндэт гишүүн Виталий Смирнов хэллээ. Тэрээр тамирчдын хувьд гэрэлт цамхаг нь болж, карьераа ингэж үргэлжлүүлж болно гэдгийн нотолгоо болж байна”.

“Одоо юуны түрүүнд тогтвортой байдал нэн чухал. Түүнийг дахин сонгосон нь үүний нотолгоо. Ийм эв найрамдалтай сонгуулийг би санахгүй байна. Түүнийг цаашдаа ч нэр хүндтэйгээр ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэдэгт итгэлтэй байгаа. Тэр үргэлж Оросын олимпийн хөдөлгөөнийг дэмжиж, бидний олон улсын Олимпийн нийгэмлэгт оруулсан хувь нэмэрийг өндөрөөр үнэлдэг. Манай шигшээ багийхныг удахгүй олимпод оролцох эрхийг нь бүрэн сэргээх хүсэлтэй гэдэгт би итгэлтэй байна. Түүний дахин сонгогдсон нь бидэнд давуу тал” гэж тэрээр үргэлжлүүлэн хэлэв.

Санал асуулгад ОУОХ-ы 94 гишүүн саналаа өгч, нэг л хүн эсрэг саналтай байв. Чуулганы үеэр Бахыг магтсан үг яриа их байсан болохоор нэг хүний эсрэг санал ч гэсэн дуулиан байлаа. Санал асуулга нууц явагдсан тул хэн эсрэг санал өгсөн нь нууц байна.

“Та энэ шөнө сэтгэл амрах унтах байх гэж найдаж байна, учир нь маргааш шинэ өдөр, таны ерөнхийлөгчийн шинэ хуудас нээгдэх болно. Маргааш гэхэд л та хийсэн бүхнээ мартах ёстой, учир нь өөр шинэ хийх ажил таны өмнө бий. Таны дараагийн дөрвөн жил тайван, тогтвортой байгаасай гэж найдаж байна. Манай тамирчдын комисс таньд бүх зүйлд туслахад бэлэн” гэж ОУОХ-ы гишүүн, тулгууртай харайлтын олимпийн аварга Елена Исинбаева хэлжээ.

 

Хамтдаа

 

Бах дахин сонгогдсоны дараа “Хүндэт найз, нөхөдөө та бүхэнд зүрх сэтгэлээсээ талархаж байна. Бидний даван туулсан шинэчлэл, асуудлын дараа энэ бол гайхалтай. Би “Олон улсын нэгдмэл байдал” уриагаа баримтлан, энэ амлалтаараа хоёр дахь буюу эцсийн бүрэн эрхийн хугацаандаа ОУОХ-г удирдаж, ерөнхийлөгчөөр ажилланаа. Бид “Илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй” олимпийн уриадаа нийцүүлэн амвдарна. Энэ уриа дээрээ хамтдаа гэдэг үгийг нэммээр байна” гэж хэллээ.

Оросын ОХ-ны ерөнхийлөгч Станислав Поздняковын хэлснээр сонгуулийн үр дүн олимпийн гэр бүл Бахыг тэргүүнээ байлгахыг хүсэж байгаагийн нотолгоо гэв.

“Бүх орны цэвэр тамирчид ОУОХ Бахын удирдлага дор хууль ёсны эрх ашиг, сонирхлоо үргэлж хамгаалж, карьерын туршид ч, дараа нь ч туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэлтэй байж болно. Одоо ОУОХ-п ноцтой шинэ сорилтууд тулгарч байна, Бахын хэлснээр бид бүгд “Илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй” байхаас гадна энэ бүгдийг хамтдаа хийх нь чухал болоод байна” гэж Поздняков хэллээ.

Энэ бүрэн эрхт хугацаа Бахын хувьд сүүлийх нь байх юм. Түүний эрхийн хугацаанд 3 олимпийн тоглолт болно: Токио 2021, Бээжин 2022, Парис 2024.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.16 МЯГМАР № 50 (6527)

 

УИХ-ын гишүүд Дэгийн хуулийг эсэргүүцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, ө

21 цаг 27 мин
Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

21 цаг 27 мин
Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Уржигдар 17 цаг 57 мин
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

Уржигдар 17 цаг 38 мин
Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Уржигдар 17 цаг 27 мин
Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Уржигдар 17 цаг 23 мин
Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Уржигдар 11 цаг 32 мин
С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төсөл дээр нээлттэй сонсгол хийнэ

С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төслүүдээр нээлттэй сонсгол хийнэ

Уржигдар 11 цаг 23 мин
О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

Уржигдар 11 цаг 15 мин
Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа УИХ-ын гишүүн, Эди

Уржигдар 06 цаг 00 мин