BBC:Олон улсын эмэгтэйчүүдийн баяр хэрхэн эхэлсэн бэ?

2021-03-08
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Ээж, эхнэр, эгч, үзэсгэлэн, зөөлөн сэтгэл, аз жаргал, хайр энхийрэл, амар амгалан гэсэн орчлонгийн хамгийн нандин эрхэмсэг бүхнийг дотроо агуулдаг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна.  Тиймээс олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн түүх эхэлсэн цагаас өнөөдрийн хүртэлх хугацаан дахь бидний мэдэх ёстой зүйлсийг багцлан хүргэе.

                   Яагаад гуравдугаар сарын 8 гэж?

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8 эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн төлөөх хөдөлгөөнөөс НҮБ-ын хүлээн зөвшөөрсөн олон улсын өдөр болтлоо өргөжиж, жил ирэх тусам цар хүрээгээ тэлсээр байна. Хамгийн анх 1908 онд Нью Йорк хотод 15 мянган эмэгтэй ажлын цагийг багасгах, цалинг нэмэгдүүлэх болон санал өгөх эрхийнхээ төлөө тэмцсэн нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн үндэс суурь байв. Энэ жагсаалаас жилийн дараа Америкийн Социалист нам Үндэсний эмэгтэйчүүдийн өдөртэй болсноо зарласан юм.

Харин олон улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй болох санаачилгыг Клара Цеткин хэмээх эмэгтэй 1910 оны Ажилчин ангийн эмэгтэйчүүдийн олон улсын хурал дээр гаргаж, 17 орны 100 эмэгтэй санал нэгтэйгээр дэмжсэн юм.

Ийн хамгийн анх Австри, Дани, Герман, Швейцарь улс 1911 онд энэ өдрийг тэмдэглэсэн. Үүнээс эхлэн тооцвол өдгөө олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэж эхэлсний 110 жилийн ой тохиож байна.

Харин НҮБ-аас 1975 онд гуравдугаар сарын наймныг жил бүр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласан юм. Харин НҮБ-ын хамгийн анхны сэдэв нь 1996 онд “Өнгөрсний сайн зүйлд тулгуурлан ирээдүйг төлөвлөцгөөе” гэсэн байв. Ингэхдээ нийгэм, улс төр, эдийн засаг гэсэн олон салбар дахь эмэгтэйчүүдийн амжилт бүтээлийг тэмдэглэж,   тэгш бус байдлын эсрэг ажил хаялт зарлаж, жил бүр жагсаал цуглаан зохион байгуулах болсон юм.

Дэлхийн нэгдүгээр дайны үед буюу 1917 онд Орос эмэгтэйчүүд дөрвөн өдөр ажил хаялт зарласны дараагаар Засгийн газар огцорч, түр Засгийн газар эмэгтэйчүүдэд санал өгөх эрх олгосон юм. Энэ өдөр Орост ашиглаж байсан календараар хоёрдугаар сарын 23-ны ням гариг байв. Харин Григорийн календараар гуравдугаар сарын 8 байсан юм.

“Бүх салбарт эмэгтэйчүүдийн төлөөлөл хэрэгтэй байна”

Орос тэргүүтэй олон оронд энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр хэмээн зарлаж, 3-4 өдрийн туршид цэцгийн борлуулалт хоёр дахин нэмэгддэг.  Харин Хятадад эмэгтэйчүүд гуравдугаар сарын 8-нд хагас цагаар ажилладаг. Гэвч олон байгууллага эмэгтэй ажилчдадаа хагас өдрөөр ажиллуулдаггүй тохиолдол их байдаг аж.

Италид дэлбээлж буй цэцэг бэлэглэж тэмдэглэдэг.

АНУ-д гуравдугаар сар бол эмэгтэйчүүдийн түүхийн сар байдаг. Жил бүр гаргадаг ерөнхийлөгчийн тунхаглалд Америк эмэгтэйчүүдийн амжилтыг тэмдэглэдэг.

 Цар тахлын улмаас энэ жил бүх үйл ажиллагаа дэлхий дахинаа цахим хэлбэрт шилжээд байна. НҮБ-аас 2021 оны олон улсын эмэгтэйчүүдийн баярыг “Эмэгтэйчүүдийн манлайлал: Цар тахлын үед тэгш байдлыг хангах нь” хэмээн уриан дор тэмдэглэж байна. Энэ талаар НҮБ-ын Эмэгтэйчүүдийн хорооны гүйцэтгэх захирал Пхумзиле Мламбо-Нгкука “Нийгэм, эдийн засаг, улс төр, соёл гэсэн бүхий л салбарт олон янзын байдлыг хангах ур чадвар бүхий эмэгтэйчүүд, охидын төлөөлөл хэрэгтэй байна. Энэ нь шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн тэгш оролцоог дэмжиж, нийгмийг өөрчлөх цор ганц арга зам юм” гэж ярилаа.Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн цахим сайтад бичсэнээр энэ жилийн баярыг “Эмэгтэйчүүдийг эерэг өөрчлөлт хийх боломжоор хангах” гэсэн сэдэвтэй #ChooseToChallenge уриаг дэвшүүлжээ.

Эмэгтэйчүүдийн манлайлал хурдацтай нэмэгдэж эхэллээ

“Жендерийн тэгш байдалд нэг зууны дотор ч хүрэх боломжгүй.Бид ч, бидний хүүхдүүд нь жендерийн тэгш байдалд хүрэхийг амьдралдаа олж харж чадахгүй” гэж Дэлхийн эдийн засгийн форумын сайтад бичжээ. Мөн цар тахал нь жендерийн тэгш эрхийг нэмэгдүүлэх үйл явцыг 25 жилээр ухраасан хэцүү цаг тохиолоо хэмээн НҮБ-ын Эмэгтэйчүүдийн хороо зарлав. Учир нь хөл хорионы улмаас эмэгтэйчүүд ажилгүй болж, гэртээ суух болсноор боловсрол эзэмших боломжоо алдаж байна гэдгийг онцлов.

COVID-19-өөс гадна 2020 онд дэлхийн олон оронд эрхийн төлөөх жагсаал цуглаан өрнөлөө. Тухайлбал, Киргикийн Бишкек хотод эмэгтэйчүүдийн эрхийн төлөө жагссан олон мянган эмэгтэйг цагдаа нар баривчилж хорьсон юм. Тус улсад эмэгтэйчүүдийн эрхийн нөхцөл байдал муудаж байгааг ажиглагчид хэллээ.

Мексикт эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл эрс нэмэгдсэнийг эсэргүүцэн 80 мянган хүн гудамжинд жагссан. Тайван эхэлсэн энэ жагсаал цагдаа нар нулимс асгаруулагч хий, тэсрэх бөмбөг ашигласнаар хурцдаж, 60 гаруй хүн гэмтсэн юм.

Гэхдээ сүүлийн хэдэн жилүүдэд эмэгтэйчүүдийн манлайлал, нэр хүнд асар ихээр өсч байгааг бид ажиглаж байна. Тухайлбал, Ази-Америк гаралтай, өнгөт арьстай Камала Харрис хэмээх эмэгтэй АНУ-ын анхны дэд ерөнхийлөгч болсон юм. Харин 2019 онд Финланд таван эмэгтэй тэргүүнтэй шинэ Засгийн газрыг байгуулсан билээ. Бэлгийн хүчирхийллийн эсрэг #MeToo хөдпөлгөөн 2017 оноос цахим орчинд өрнөж, үр дүнгээ өгсөөр байна.

Үзмийн ягаан, ногоон, цагаан өнгө бол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн бэлэг тэмдэг юм.

“Үзмийн ягаан нь шударга ёс, хүндлэлийг, ногоон өнгө итгэлийг, цагаан өнгө цэвэр ариун байдлыг бэлгэддэг. Бэлгэдэл болгох санааг 1908 онд Английн эмэгтэйчүүдийн нийгэм болон улс төрийн холбооноос гаргасан юм.  

Олон улсын эрэгтэйчүүдийн өдөр арваннэгдүгээр сарын 19-нд тохиодог

Олон улсын эрэгтэйчүүдийн өдрийг 1990 оноос хойш Англи тэргүүтэй дэлхийн 80 гаруй орон арваннэгдүгээр сарын 19-нд тэмдэглэж байна. Гэвч өнөөдрийг хүртэл НҮБ-аас албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй. Энэ өдрийг эрэгтэйчүүдийн гэр бүл, нийгэм, дэлхийд үзүүлэх эерэг нөлөөллийг сурталчилж,  эерэг мэдээллийг түгээх, тэдний нийгэмд гүйцэтгэх үүүргийг нэмэгдүүлэх зорилгоор тэмдэглэж байна. Тиймээс 2020 оны уриа нь “Эрэгтэйчүүд болон хөвгүүдийн эрүүл мэндийг сайжруулах нь” гэсэн байв.

Эх  сурвалж:BBC

 

УИХ-ын гишүүд Дэгийн хуулийг эсэргүүцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, ө

21 цаг 29 мин
Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

21 цаг 29 мин
Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Уржигдар 17 цаг 57 мин
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

Уржигдар 17 цаг 38 мин
Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Уржигдар 17 цаг 27 мин
Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Уржигдар 17 цаг 23 мин
Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Уржигдар 11 цаг 32 мин
С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төсөл дээр нээлттэй сонсгол хийнэ

С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төслүүдээр нээлттэй сонсгол хийнэ

Уржигдар 11 цаг 23 мин
О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

Уржигдар 11 цаг 15 мин
Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа УИХ-ын гишүүн, Эди

Уржигдар 06 цаг 00 мин