Оросын шүүх Навальныйд оноосон 2.5 жилийн ялыг хэвээр үлдээжээ

2021-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Бямба гарагт Москва хотын давж заалдах шатны шүүх Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйд оноосон 2.5 жилийн ялыг хэвээр үлдээснийг CNN мэдээллээ.

Шүүх хуралд оролцохдоо Навальный “Би эрх чөлөөтэй Орос орныг хүсдэг ч энэ нь хангалтгүй байна. Бидэнд бүх зүйл байгаа ч аз жаргал дутагдаж байна. Орос зөвхөн эрх чөлөөтэй болоод зогсохгүй аз жаргалтай орон болох ёстой” гэж хэлсэн байна. Шүүх хурлаар хоёр жил хагасын хорих ялаас 45 хоногийг хөнгөлснийг  Навальный “Хамаагүй дээрдлээ” хэмээн хошигнолоо гэдгийг хэвлэлүүд онцолж байна. Мөн бямба гарагт Москвагийн Бабушкин дүүргийн шүүхэд Навальныйтай холбоотой өөр нэг шүүх хурал болж, бусдын нэр хүндэд халдсан хэргээр мөнгөн торгууль оноожээ. Тэрээр сошиал хуудсандаа үндсэн хуультай холбоотой бичлэгийг шүүмжилж бичсэн юм байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж ярьсан хүмүүсийн дотроос дэлхийн II дайны ахмад дайчин, 94 настай Игнат Артеменко нэр төрд нь халдлаа хэмээн шүүхэд гомдол гаргажээ. Навальныйд 850,000 рублийн торгууль оногдуулсан  байна.

Эх сурвалж: CNN

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

5 цаг 58 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

22 цаг 13 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

22 цаг 43 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

22 цаг 47 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ганбат: Ардчилсан үзэл баримтлалтай Ерөнхийлөгчтэй болж, улс орноо зөв залах нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатын байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Уржигдар 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Уржигдар 14 цаг 12 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Уржигдар 06 цаг 00 мин