Хятад, Австралийн зөрчил ба дарс үйлдвэрлэгчдийн хохирол

2021-02-17
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Австралийн дарс үйлдвэрлэгч “Jarrad White” компани олон жилийн туршид Хятадад үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирсэн. Гэвч тус компани гэнэт үйл ажиллагаагаа зогсоосон нь Хятад, Австралийн дипломат харилцааны зөрчилтэй холбоотой юм. “Jarrad White” компани Шанхайд үйлдвэрээ байгуулан Хятадын зах зээлд дарсаа нийлүүлж эхэлсэн хэдэн жилд гадаад дарс худалдаж авах Хятадын дундаж давхаргынхны  эрэлт хурдацтай нэмэгдсэн юм. Тухайлбал, 2020 оны дунд үе гэхэд “Jaressa Estate” дарсны 96 хувиас илүүг буюу жилд долоон сая шил дарсыг Хятадын зах зээлд нийлүүлсэн юм.

Гэвч Австрали дарснуудаа хэтэрхий хямд үнээр худалдаалж байна хэмээн татварыг нэмэгдүүлэхээ Бээжин арваннэгдүгээр сард зарласан. Шалтгааныг нь Хятадын Засгийн газар дотоодын дарс үйлдвэрлэгчдийн гомдолтой холбоотой гэж тайлбарласан. Үүнээс хойш “Jarrad White” компани нэг шил ч дарсыг Хятад руу худалдаагүй, татвараа бууруулахыг хүлээн Австрали дахь үйлдвэрийнхээ агуулахад хэдэн мянган дарс хадгалж байгаа аж. Энэ тухай “Бээжингийн шийдвэр бидэнд их хүнд туслаа. Захиалгаа хэдийнэ авчихсан, дарсаа нийлүүлэх бүх бэлтгэлээ хангачихсан байсан тул манай компанид ноцтой хохирол учруулсан” гэж “Jarrad White” компани мэдэгдэв.

Хятадын дотоодын дарсны үйлдвэрийн тоо 61 хувиар буурав

Энэ бол дан ганцхан компанид тулгарсан асуудал биш. Хятадын хөрөнгө оруулалттай Австралийн дарс үйлдвэрлэгч зуу зуун компанийг ирээдүйд олон асуудал хүлээж байна. Хятадын дарсны импортын дүн арванхоёрдугаар сард бараг тэг хувь хүртлээ унасан гэдгийг Австралийн Дарс үйлдвэрлэгч компани мэдээлсэн. Тухайлбал, Хятадын дарсны импортын дүн 2020 онд 14 хувиар унаж, нэг тэрбум ам долларт хүрсэн юм.

Хэдийгээр Хятад хямд үнэтэй гадаадын дарс ихээр оруулж ирж байна гэсэн дотоодын аж ахуй нэгжүүдийн хүсэлтийн дагуу  импортыг зогсоох шаардлагатай гэж мэдэгдсэн ч Австралийн үйлдвэрүүд үүнийг хоёр орны гадаад харилцаа муудсантай холбоотой  гэдэгт итгэлтэй байна. Учир нь дарснаас гадна, үхрийн мах, тавилгын мод гэсэн олон бүтээгдэхүүн Хятадын зах зээлд нэвтрэх гэж олон бэрхшээлтэй тулгарах болсон юм. Энэ байдал сайжирна гэх өөдрөг ирээдүй тэдэнд алга. Одоогоор Хятад руу экспортлох дарсны тоогоороо Франц улс тэргүүлж, Австралид хоёрдугаарт оржээ. Худалдааны яамнаас мэдээлснээр Хятадын дотоодын дарсны үйлдвэрүүдийн борлуулалт 2015-2019 онд 61 хувиар буурсан байна.

Австралийн дарсны үйлдвэрүүд 35 тэрбум долларыг улсынхаа эдийн засагт оруулдаг

Австрали бол дэлхийн хамгийн том тав дахь  дарс экспортлогч орон юм. Тиймдээ дарсны үйлдвэрүүд нь жил бүр 35 тэрбум ам долларыг улсынхаа эдийн засагт оруулдаг.Маргаан эхлэхээс өмнө арваннэгдүгээр сард Австрали бол Хятадын хамгийн том дарс нийлүүлэгч орон байв. Тодруулбал, 2019 онд Австрали нийт үйлдвэрлэсэн дарсныхаа гуравны нэгээс илүү хувийг буюу 840 сая ам долларын өртөг бүхий дарсыг Хятадын зах зээл дээр борлуулсан юм. Тухайн жил Австрали дарсаа АНУ, Англи, Канадынхаас өндөр үнэхээр зарсан билээ.

Хоёр улсын  2015 онд байгуулсан чөлөөт худалдааны гэрээгээр Австралийн дарсны 14 хувийн татварыг тэглэсэн. Үүний дараахан Австралийн үйлдвэрүүдийн нийлүүлэлт огцом өсч, Хятад руу экспортлох дарсны өртөг 73 сая ам доллараас нэг тэрбум ам доллар давтлаа нэмэгдсэн юм.

Хятад Австралийн дарсны татварыг 212 хувиар нэмэв

Австралийн дарсны алдар хүндийг зарим үйлдвэрлэгчид Австралийн уур амьсгал, хотын цэвэрхэн хүрээлэн буй орчинтой холбон тайлбарладаг. Энэ талаар “Jarressa Estate”-гийн үүсгэн байгуулагч White “Маш цэвэрхэн байгаль, сэтгэл татам уур амьсгал, дарсыг чанартай, маш амттай болгодог гэдэгт эргэлзэх шаардлагагүй” гэж ярьсан юм. Гэвч цаг агаарын гэнэтийн аймшигт үзэгдлийн улмаас өнгөрсөн оны эхний хагас гэхэд ургацын 40 хувиа алдсан юм. Мөн цар тахлын улмаас улс орны эдийн засаг доройтсон нь дарсны эрэлт буурахад нөлөөлсөн юм.

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон цар тахлын эх үүсвэрт Бээжинг буруутгасан цагаас буюу дөрөвдүгээр сараас хойш Хятад болон Австралийн улс төрчдийн харилцаа хурдацтайгаар муудсан юм. Үүний дараахан үхрийн мах, нүүрс, мод, дарснууд Хятадын зах зээл рүү нэвтрэхэд хүндрэл үүсч эхэлсэн.

Ийн наймдугаар сард Австралийн дарсны импортод хориг тавихаа Хятад Худалдааны яам мэдэгдэж, арваннэгдүгээр сард дарсны татварыг 212 хувиар тодорхойгүй хугацаагаар нэмэгдүүлсэн юм. Шалтгааныг нь асуухад Хятадын Гадаад хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунин “Австрали олон улсын харилцааг зохицуулах үндсэн дүрмээ зөрчсөн. Тэд Хонгконг болон Шинжааны иргэдтэй холбоотой асуудалд санаа зовниж, Хятадын дотоод хэрэгт оролцсон” гэж хариулсан юм. 2021 онд ургац сайн байсан ч экспорт зогссоны уршгаар Австралийн усан үзмийн тариалан эрхлэгчид хамгийн их хохирч байна.

Эх сурвалж:CNN   

Жолоочийн зөрчлийн оноо тооцох журмыг хүчингүй болголоо

Жолоочийн зөрчлийн оноо тооцох журмыг хүчингүй болголоо

4 цаг 26 мин
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлж, Дорноговь удаалжээ

Өрсөлдөх чадвараараа Орхон аймаг тэргүүлжээ

5 цаг 5 мин
УИХ-ын чуулган энэ долоо хоногт хуралдахгүй

УИХ-ын чуулган энэ долоо хоногт хуралдахгүй

5 цаг 43 мин
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Монголбанкны удирдлагуудыг УЕП-т шалгуулахаар ханджээ

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Монголбанкны удирдлагуудыг УЕП-т шалгуулахаар ханджээ

5 цаг 48 мин
Буриад ахуйг илтгэх  “Хайрын домог”

“Зууны мэдээ” сонин “Кино ертөнц” буландаа UBS Pictures компанийн ээлжит уран бүт

12 цаг 6 мин
ТЕГ мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандарт нэвтрүүллээ

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдэд хүндрэлгү

12 цаг 11 мин
Өчил-5

Өнөөдөр морь өдөр. Морь жилтэй байсан миний охины төрсөн өдөр.

12 цаг 16 мин
Инфляц буурсан нь эдийн засгийн сэргэлтэд нөлөөлжээ

Манай улсын эдийн засаг өнгөрсөн оны гүйцэтгэлээр долоон хувийн өсөл

12 цаг 21 мин
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 188 орноос 88 дугаар байрт жагсжээ

"Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг энэ жил "Эх дэлхийнхээ төлөөх

12 цаг 26 мин
Fake news нийгэмд ямар хор “шахдаг” вэ

Дэлхий даяар худал мэдээлэл сая саяараа үйлдвэрлэгдэж байна.

12 цаг 31 мин