Pfizer вакцины технологийг хулгайлсан хэрэгт Хойд Солонгосыг буруутгав

2021-02-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хойд Солонгос АНУ-ын эм үйлдвэрлэлийн Pfizer компанийн вакцин үйлдвэрлэх технологийг хулгайлах гэж оролдсон хэмээн Өмнөд Солонгосын Тагнуулын алба үзэж байгаа талаар “Yonhap” агентлаг мэдээллээ. Гэхдээ  яг ямар мэдээлэл хулгайлсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж.Тус эмийн компани руу Хойд Солонгосоос халдсан гэдгийг Өмнөд Солонгосын Үндэсний Тагнуулын агентлаг баталж, эрх баригчдадаа мэдээлсэн байна.

Мөн “Microsoft” компани Pfizer тэргүүтэй хамгийн багадаа есөн эрүүл мэндийн байгууллага Хойд Солонгос болон ОХУ-ын Засгийн газрын цахим халдлагад өртсөн хэмээн арваннэгдүгээр сард мэдээлж байсан. Ингэхдээ “Олон удаагийн оролдлого нь бүтэлгүйтсэн ч зарим нь халдлага нь амжилттай болсон. Үүнд Хойд Солонгосын “Zinc”, Cerium”, Оросын “Fancy Bear” хуурамч нэртэй бүлэглэлүүд  хариуцлага хүлээх ёстой” гэсэн юм. Кремлийн зүгээс бусад орны вакцины судалгаа руу халдсан гэдэг дээрх мэдээллийг няцаасан билээ.

Энэ жилээс улс орнууд вакцины талаарх мэдээллээ бүрэн хамгаалтад авахад анхааран ажиллаж байна. Цар тахал эхэлсэн цагаас хойш төрийн мэдээллийн байгууллагууд хакерчдын эсрэг тэмцэж байна. Учир нь хакерчдын зарим нь тагнуулын мэдээлэл цуглуулж, зарим нь оюуны өмчийн бүтээлийг хулгайлан давуу тал олж авахаар зүтгэж эхэлсэн юм. Энэ талбарт цаг ямагт хамгийн идэвхтэй байдаг улс нь Хойд Солонгос билээ. Тус улс хаалттай,хатуу захиргаатай нийгэмтэй ч мөнгөний төлөө бусад улс орны  нууц мэдээллийг хулгайлах кибер гэмт хэрэг сайн хөгжсөн орон юм.

Хойд Солонгост өнөөдрийн байдлаар COVID-19-ийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Учир нь халдвар Хятадад бүртгэгдэж эхлэхэд нэгдүгээр сарын сүүлээр тус улс хилээ хаасан. Гэхдээ  Хойд Солонгос AstraZeneca вакцинаас ирэх долоо хоногт хоёр сая тунг хүлээн авахаар болсон юм.

Эх сурвалж:BBC

 

 

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

21 цаг 39 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

21 цаг 44 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

21 цаг 52 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Уржигдар 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Уржигдар 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Уржигдар 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Уржигдар 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Уржигдар 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

2026-08-05