Уртын дууны уран ухаан буюу цомбон туурайтай хүрэн

2021-02-17
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

А.ДОРЖХАНД

 

Уртын дууны шуранхайг уудам талд уянгалуулж ирсэн Монголын ард түмэнд үе улиран өвлөгдөж ирсэн дэлхийд ганц язгуур урлаг бий. Дэлхийн чихийг дэлдийлгэн тайзан дээр эгшиглэхдээ ч, дэнж хотойлгох ардын найранд ч утга төгөлдөг монгол ардын дуунууд гайхамшгийг мэдрүүлдэг. Монгол ардын уртын болон богинын сайхан дуунуудын үүх түүх, утга санаа, өнгө аясыг уншигчиддаа хүргэхээр “Өв соёл” булангаа эхэлж байна.   

 

...Нүүгээд явсан нүүдэл нь

Нүүгэлтэж бараантаад харагдана

Нүүдлийн хойноос харахад

Нүдээр дүүрэн нулимстай…

гэж дуулах “Цомбон туурайтай хүрэн” хэмээх уртын дууг эмээ минь бага байхаас дуулдаг байв. Хүүхэд байсан учир уг дууны үгний утга, аялгууных нь учрыг төдийлэн ухаардаггүй байлаа. Хөдөөний хүүхэд бидний сэтгэхүйд малчин аав, ээж минь жилийн дөрвөн улирал малаа даган нүүдэллэдэг учир тэрхүү нүүдлийн тухай л дуулаад байна даа гэж боддог байв. Харин нас биед хүрсэн хойноо энэхүү дууг сонсвол огт өөр нүүдлийн тухай дуулж байжээ.

Эмээгийнхээ дуулдаг байсан дууны утга санааг ойлгохоор эрэлхийлж, нэлээд судаллаа. Эхлээд дууны нэр сонирхол татаж байв. “Цомбон туурайтай хүрэн” хэмээн нэрлэсэн нь хурдан адууны шинжийг хадгалсан хулан мэт цомбон туурайтай адуу гэдэг. Хурдан адууны өвөг эцэг болох хулан ч цомбон туурайтай байдгийн учир нь ус багатай говь нутагт амьдардагтай холбоотой. Харин гол ус ихтэй газрын адуу нь усанд удаан зогссоноос туурай нь сунах, мөн уул хадтай газрын адууны туурай ч хурц цомбон байдаггүй байна. Зэрэглээтсэн их тал нутагт тааваараа өсөх адууны туурай цомбон байхаас ч яах билээ.

Энэ бүгдээс үзвэл энэхүү уртын дуу нь зүүн монголчуудаас үүссэн байх тун магадлалтай санагдана. Ахиад нэг зүйлийг лавшруулан үзвэл хүрэн зүстэй адууг хаана тэгтэлээ их бэлгэддэг байв аа гээд сонирхож үзвэл хуучнаар Сэцэн хан аймгийн Хурц ван, Үйзэн ван. Ёст бэйсийн хошууны харъяанд байсан хатиган овогтонууд хүрэн голдуу адуутай байсан тухай тэмдэглэгдсэн байх юм. Одоогоор бол Сүхбаатар Дорнод аймгууд юм. Хатиганчууд эртнээс хил дагуу нутагладаг байсан учир дайны хөлд ээдрээт он жилүүд түүхийн нэгэн нугачаанд их зовлонг үзэж туулсан гэх нь бий. Дууны нэрний тухайд цухас судлаж үзвэл ийм байх аж.

...Цомбон туурайтай хүрэн нь

Цохилсон хар алхаатай

Цовоо янзын Эгиймаа нь

Цочоод сэрэхэд санагдлаа...

Ингэж эхлэн дуулагдах уг дууг нэлээдгүй дуучид дуулсан байх бөгөөд үүнээс дурьдвал Монгол Улсын гавъяат багш, хүндэт профессор, уртын дуучин Ц.Дэлгэр. Мөн Монгол Улсын гавьяат дуучин С.Сумъяа нарын дуулснаар хадгалагдаж. Үүнийгээ дагаад ч мөн нутаг нутагт үг нь өөрчлөгдсөн байх нь тааралдаж байв. Тухайлбал, Завхан, Баянхонгор аймгууд руу ч түгээмэл дуулагддаг байна.

Харин энэ цаг үед  дуулсан уртын дуучидтай холбогдож хэрхэн дуулагддаг талаар нь асууж сонирхов. Энэ талаар Дундговь аймгийн Дэрэн сумын харъяат уртын дуучин СГЗ Г.Дадьсүрэн гуай “Уртын дуу гэдэг бол монголчууд бидний эртнээс нааш өвлөгдөж ирсэн гайхамшигт өв соёл юм. Уртын дууг зөвхөн морин хуур лимбэ хоёрын аянд аялгуулан дуулдаг учиртай гэдэг. Хөдөө хээр малын бэлчээрт явахдаа найр наадам дээр бүрэн дүүрэн дуулж сурдаг. Энэхүү “Цомбон туурайтай хүрэн”-ийг манай боржигон найран дээр дуулдаггүй. Манай боржигон найр их дэг чангатай найрын даргатай, аягачин, сөнчинтэй байдаг. Найр “Түмэн эх” уртын дуугаар эхэлж “Өвгөн шувуу хоёр” дуугаар төгссөний дараа задгай найранд уг дууг дуулж болдог. Задгай найранд дэмбээдэж хуруудаж болдог . Энэ дуу хайртай бүсгүйгээ санаж мөрөөдсөн залуу насны хайр сэтгэлийг илэрхийлсэн сэтгэлийн их гунигийг өгүүлсэн дуу.

...Ачаалаад явсан ачаа нь

Арын замаар ганхана

Ачааны араас харахад

Алаг нүдэндээ нулимстай... гэж дуулдаг” гэсэн юм.

Үүнээс гадна уртын дуучин улсын начин СГЗ С.Эрхэмбаяр зуун уртын дуутай цомогтоо энэ дууг “Эгиймаа” нэртэйгээр дуулж оруулжээ. Энэ талаар С.Эрхэмбаяр дуучнаас лавлавал “Энэхүү дууг “Эгиймаа” ч гэж нэрлэдэг, “Цомбон туурайтай хүрэн” ч гэдэг. Олон дуучин дуулсан дуу. Өвөрмонголд уг дууны түүхийг хайртай хүүхэн нь нүүдлээс үлдэн хоцорч, харин залуугийнх нь гэр бүл баруун тийш хилийн харуул тийш нүүж, залуу нь замдаа зохиож дуулсан гэж ярьдаг” гэсэн юм. Харин судлаачдын юу гэж бичсэнийг үзвэл “1956 онд Н.Цэдэвсүрэнгийн эмхэтгэсэн дууны түүвэрт

...Ооны хоёр эврийг

Ороож хүлж болдоггүй юм

Орчлон дэлхийн жамыг

Онхиос мартаж болдоггүй гэжээ.

Мөн урлаг судлаач Г.Ринченсамбуу гуайн

Зааны хоёр соёог

Зангидаж бариж болдоггүй

Замбативийн жамыг

Зөрж мартаж болохгүй... гэж хэлсэн нь мөн тэмдэглэгдэж үлджээ.

Харин ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн АЗСС-ийн эрхлэгч доктор А.Алимаа хэлэхдээ “Цомбон туурайтай хүрэн бол бэсрэг уртын дуу юм. Бэсрэг уртын дуу гэхээр урт, богино хоёр дууны завсарынх гэсэн үг. Хэн ч дуулж болохоор хялбархан аялгуутай дуу юм. Зүүн монголчуудад их дуулагддаг, ая нь жижигхэн нугалаатай тавиу мөн намуухан уянгалаг байдаг. Сонсоод үзвэл яг л Хатан Хэрлэн гол шиг мяралзаад л нов ногоон талын өвс салхинд цоордох мэт. Уг дууны домгийг цэрэгт мордсон залуутай холбож ярьдаг. Залуу цэргийн албанд мордохдоо хайртай бүсгүйтэй байж. Хувьсгал цаг төрийн үймээн ихтэй тэр үед хилийн ойр орчмын айлууд хил давж нүүдэллэсэн байдаг. Тэгтэл тэр залуугийн хайртай бүсгүйнх нүүж буй хэл чимээ залууд ирж. Залуу үүнийг сонсоод арай гэж цэргийн даргаасаа чөлөө аваад иртэл аль хэдийнэ нүүчихсэн байж. Тийм учир залуу бүсгүйдээ зориулж уг дууг зохиожээ. “Ачаалаад явсан ачаа нь арын замаар ганхана, нүүгээд явсан нутаг нь нүүдэллэж бараантаад харагдана” гэх мэт үгнүүдтэй нь үүнийг холбодог.

Би 2012 онд Өвөрмонголд Сөнөдийн нутагт очсон юм. Тэгэхэд тус нутагт энэ дууны “Оонын хоёр эврийг Ороож зангидаж болохгүй” мөн “зааны хоёр соёог зааж зангидаж болохгүй” гэсэн хоёр бадгийг тусад нь бие даасан хоёр дуу болгож дуулдаг юм байна лээ. Миний хувийн цуглуулгад арай өөр хувилбараар байдаг. Түүнээс сонирхуулбал,

...Түмэн хуагийн эхэнд

Дуутай мөндөр шаагина

Дурсгал болсон Игиймаа нь

Дуугаа дуулахад тодхон

Цэрвүү хол дуудуулсан

Цэргийн жанжины тушаал уу даа

Сэтгэлтэй хоёрыг холдуулсан

Цэрвүү дуулга нутаг

Алс холоос дуудуулсан

Аймгийн даргын тушаал уу

Амраг хоёрыг холдуулсан

Ай түүний нутаг гэж бий... гэсэн юм.

Энэ мэтчилэн энэ дууны тухай лавлаж судлах тусам эмээ минь яагаад энэ дууг яагаад дуулдаг байв,  сэтгэлд нь ямар нэгэн учиг байв уу гэж бодогдож байв. Эмээгийнхээ юу үзэж туулсан талаар ээжийнхээ том ах Н.Амарсанаагаас сонирхвол “Ээж минь Сэцэн ханы дуугай мээрэн Дугарсүрэн гэж хүний ганц охин юм гэнэ лээ. Аав нь одоогоор бол сумын захиргаанд алба хашдаг хүн байсан юм уу даа. Харин ээж нь төрөхийн хүндрэлээр нас барсан гэж ярьдаг. Манай ээжийн аавыг төр эргэхэд гурван удаа барьж, хөрөнгийг нь хураасан. Хамгийн сүүлд баригдаж яваад эргэж ирээгүй гэдэг. Тухайн үед ээж минь долоон настай хоцорсон юм билээ. Бага залуугаасаа өнчирч амьдралын хатуу хөтүүг их амссан тухайгаа ярьдагсан.

Манай сумын хажууд орших Ноён уулын өвөрт нас ижилхэн долоон охин байсан гэнэ лээ. Түүний нэг нь манай ээж. Тэр долоон охин эмнэг сургадаг, өртөө улаа нэхдэг байсан гэдэг. Харин энэ “Цомбон туурайтай хүрэн дууг” намайг арван хоёртой байхад ээж маань зааж байлаа. Насаараа л энэ дууг дуулсан даа. Миний мэдэхийн үргэлж цай унд болж инээмсэглэж суудаг, ханилсан ханьтай үр ачаа тойруулсан сайхан хүн байсан ч  дуу цөөтэй хүн байсан.

Хамгийн сүүлд 90 нас насалсан хойноо “Цомбон туурайтай хүрэн” дууг зээ хүүгийнхээ найран дээр хүнээр түшүүлж босоод дуулсан гэдэг. Энэ дуу түүний үр ач бидэнд үлдээсэн сургааль ч байж мэдэх юм. Уртын дууны уянгалаг шуранхайнаас их зүйлийг ойлгож залуучууд бид оюунаа нээж болмоор бодогдоно.

Цомбон туурайтай хүрэн нь

Цохилсон хар алхаатай

Цовоо янзын Эгиймаа нь

Цочоод сэрэхэд санагдлаа

Дунд ухаагийн эхэнд

Дуутай мөндөр шаагина

Дурсгал болсон Эгиймаагийн

Дууг нь сонсохоор содхондоо

Бараалан харагдах хөндий нь

Байсан нутгийн бараа даа

Бөгын амраг Эгиймааг

Барааг нь хараад баясана даа

Нүүгээд явсан нутаг нь

Нүүгэлтэж бараантаад харагдана

Нүүдлийн хойноос харахад

Нүдээр дүүрэн нулимстай

Ачаалаад явсан ачаа нь

Арын замаар ганхана

Ачааны араас харахад

Алаг нүдэндээ нулимстай           

Оонын хоёр эврийг

Ороож зангидаж болдоггүй

Орчлон хорвоогийн жамыг

Огоорч мартаж болдоггүй

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.17 ЛХАГВА № 30, 31 (6507, 6508)

 

Бор
Жавзмаа гуай сайхан дуулдаг хүн байсансан. Дууны утга учрыг олдоггүй байж. Үнэхээр сайхан бичжээ.
Жавзмаа гуай сайхан дуулдаг хүн байсансан. Дууны утга учрыг олдоггүй байж. Үнэхээр сайхан бичжээ.
Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Уржигдар 18 цаг 01 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

Уржигдар 14 цаг 14 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

Уржигдар 13 цаг 59 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Уржигдар 13 цаг 52 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Уржигдар 13 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Уржигдар 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Уржигдар 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Уржигдар 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Уржигдар 07 цаг 45 мин