Мьянмар: Аун Сан Су Чи-г үргэлжлүүлэн хорихоор болжээ

2021-02-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Мьянмар улсад энэ сарын 1-нд болсон төрийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаал үргэлжилж байна. Жагсаалыг зогсоохын тулд төрийн эрхийг гартаа авсан генерал Мин Аун Хлаинаар удирдуулсан Мьянмарын цэргийн хүчнийхэн  хуягт техникүүдийг хэд хэдэн хотынхоо гудамжинд байршуулж эхэлжээ. Энэ нь жагсагчдын эсрэг хатуу арга хэмжээ авахын илрэл хэмээн үзэж байна.
Цэргийнхэн интернэт сүлжээг орон нутгийн цагаар даваа гарагийн 01:00-09:00 цаг хүртэл тасалсан. Интернэтийг сэргээсний дараа хотын гудамжинд хуягт техникүүд нэвтэрснийг  олон улс мэдсэн юм.  

“Би 20:00-04:00 цагийн хооронд гадагш гарахаас айж байна"

Энэ талаар нэгэн эмч “Би 20:00-04:00 цагийн хооронд гадагш гарахаас айж байна. Учир нь цэргүүд боон цагдаа нар бусад хүмүүс шиг баривчлах вий гэхээс санаа зовниж байна. Гэхдээ зарим жагсагчийн гэр рүү хууль бусаар дайран орж тэднийг баривчилсан нь бүр ихээр намайг түгшээж байна” гэв.Ардчилсан засаглалаа сэргээж, сонгуульд ялсан удирдагчдыг суллахыг шаардсан хэдэн зуун хүн сүүлийн 10 өдөр жагсаж байгаа юм. Түүнчлэн жагсагчдаас гадна төрийн алба хаагчид ажил хаяж эхэлсэн нь цэргийнхэнд хүнд дарамт болж байна.

Тус улсын удирдагч, Ардчиллын төлөөх үндэсний лиг намын тэргүүн  Аун Сан Су Чи-гийн цагдан хорих хугацаа өнөөдөр дуусах байсан ч үргэлжлүүлэн хоёр өдөр хорихоор болсон гэж түүний хуульч Хин Маун Зав мэдэгджээ. Түүний нам өнгөрсөн арваннэгдүгээр сарын сонгуульд ялсан ч цэргийн хүчнийхэн санал луйвардсан хэмээн буруутгасан юм.

"Цэргийн хүчнийхэн ард түмэндээ дайн зарлаж байна"

НҮБ-ын ажилтан  Том Эндрюс "Цэргийн хүчнийхэн олон нийтийн дунд цэргийнхнийг оруулж, интернэтийг хаан, шөнөөр баривчилгаа хийж ард түмэндээ дайн зарлаж байгаа тул хариуцлага хүлээлгэх болно” гэлээ. Мөн Европын холбоо, Америк, Англи улс “Хууль ёсны Засгийн газраа унагахын эсрэг, ардчиллаа хамгаалан тэмцэж буй жагсагчдын эсрэг хийж  буй хүчирхийллээ зогсоохыг аюулгүй байдлын албанынханд уриалж байна” гэж мэдэгдсэн юм. Мьянмар улсад нэг жилийн онц байдал зарлаад байгаа билээ.

Эх сурвалж: BBC

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

21 цаг 39 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

21 цаг 43 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

21 цаг 52 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Уржигдар 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Уржигдар 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Уржигдар 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Уржигдар 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Уржигдар 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

2026-08-05