ДЭМБ:Хятадыг мэдээлэхээс өмнө халдвар өргөн тархсан байсныг илрүүллээ

2021-02-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Өнөөдрийн байдлаар 109 сая хүн халдварлаж, 2.4 сая хүн нас бараад буй COVID-19-ийн эх үүсвэрийг судлах ДЭМБ-ын баг БНХАУ-ын Ухань хотод ажиллаж байна. Дээрх эрдэмтэд цар тахал Ухань хотод 2019 оны арванхоёрдугаар сараас өмнө өргөн хүрээнд тархсан байсан гэсэн мэдэгдлийг өнөөдөр хийлээ.

Энэ талаар ДЭМБ-ын судалгааны багийн удирдагч Петер Бен Эмбарек “Вирус 2019 оноос өмнө хурдацтай тархсан төдийгүй арванхоёрдугаар сар гэхэд хэд хэд хувиран халдварласан байж болох нотолгоог илрүүллээ. Ингэхдээ арванхоёрдугаар сарын 08-нд хамгийн анх халдвар авсан, аяллын түүхгүй, 40 настай, албан хаагчтай ярилцсан. Тэр хүнсний захтай ямар ч холбоогүй, ууланд алхдаггүй, энгийн амьдралтай, хувийн компанийн албан хаагч байсан. Үүний дараагаар Хятад арванхоёрдугаар сарын дундуур анх мэдээлэхээс нэлээд урт хугацааны өмнө өргөн тархсан байж магадгүй гэдгийг тогтоолоо. Энэ бол шинэ нээлт юм ” гэж ярилаа. Ухань хотод 2019 оны арванхоёдугаар сард 174 тохиолдол илэрсэн гэж Хятадын эрх баричгид мэдээлсэн. Гэвч ДЭМБ-ын эрдэмтдийн тооцоолсноор  энэ үед Ухань хотын халдвар авсан иргэдийн тоо 1000 давсан байна.

"COVID-19 халдвар 13 хувилбараар тархах боломжтой"

ДЭМБ болон Хятадын тус тус 17 эрдэмтэн арванхоёрдугаар сард бүртгэгдсэн анхны тохиолдлуудыг судлан вирусын генетикийн бүтцийг тодорхойлохоор ажиллаж байгаа юм. Тэд 2019 оны арванхоёрдугаар сард бүртгэгдсэн SARS-COV-2 вирус нь 13 өөр байдлаар хувирах боломжтой гэдгийг илрүүлжээ. Энэ нь Хятадын эрх баригчид мэдээлэхээс өмнө халдвар  өргөн хүрээтэй тархсан байсныг илтгэж гэж үзэж байна. Энэ талаар  Австралийн Сидней их сургуулийн вирус судлаач, профессор Эдвард Холмес “2019 оны арванхоёрдугаар сар гэхэд вирусын олон хувилбар Ухань хотод тархчихсан байсан. Энэ нь халдвар нэг сараас ч илүү хугацаагаар тархсаныг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, Хуанан захын анхны халдвараас өмнө вирус нууц хэлбэрээр тархсан байсан гэсэн үг” гэв.

Судалгаагаа баталгаажуулахын тулд шинжилгээ хийхээр 200 мянган хүний дээжийг ДЭМБ-ын баг цуглуулжээ.  Энэ тухай Петер Бен Эмбарек “Энэ нь цөөн хүнийг хамарч байгааг бид ойлгож байна. Ийм бага хэмжээний дээжээр судалгаа хийхийг зөвшөөрдөггүй. Гэвч Уханийн лабораториос дээж олж авахад хүндрэлтэй байсан. Бид том жижиг гэсэн хоёр бүлэг болон нэг сарын турш ойр дотно хамтран ажилласан. Энэ тийм амар байгаагүй” гэв.

Эх сурвалж: CNN

 

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

10 цаг 14 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

10 цаг 18 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

10 цаг 21 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

10 цаг 28 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

18 цаг 18 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

18 цаг 18 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

18 цаг 18 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Уржигдар 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Уржигдар 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Уржигдар 06 цаг 00 мин