CNN:Цар тахлын үеийн Цагаан сар

2021-02-14
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхий нийтээрээ Шинэ жилийн баяраа нам гүм, чимээ багатайхан тэмдэглэсэн. Тив бүрт тархсан цар тахал улам нэмэгдсээр байгаа тул Цагаан сарын баяраа улс орнууд мөн хөл хорионд угтаж байна. COVID-19 халдварын сүүдэрт дарагдсан дэлхий ертөнц хэзээ нар мандахыг тэсэн ядан хүлээсээр жил гаруй хугацаа өнгөрлөө. Хулгана жилийг үдэж, үхэр жилийг угтсан Цагаан сарын баяр энэ жил хоёрдугаар сарын 12-нд тохиосон. Хаврын улирлыг бэлгэдсэн энэ баярын талаарх мэдээллийг хүргэж байна.

“Метал эд зүйл үйлдвэрлэдэг аж ахуй нэгжүүдэд ээлтэй жил”

Жил бүрийг өөр амьтнаар төлөөлүүлдэг 12 жилийн Хятадын зурхайн талаар та бүхэн сонсож байсан болов уу. Энэ удаа үхэр жил тохиож байна. Тиймээс үхэр жилийн онцлогийн талаар фэнг шуйн мастер Тиерри Чоугаас байр суурийг нь асуулаа. Тухайн жилийн байдал нь хурим хийх, бизнес эхлүүлэх гэсэн том шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.

Тэрээр “Xin chou” жил нь арга билгийн метал элементэд маш их ач холбогдолтой байх болно. Метал элемент гэдэгт төрөл бүрийн гялтганадаг үнэт эдлэл, тариурын зүү зэрэг багтана. 2021 он бол метал эд зүйл үйлдвэрлэдэг аж ахуй нэгжүүдэд маш их ээлтэй жил юм. Хятадын заншлаар үхэр бол  шаргуу хөдөлмөрч байдлыг илтгэдэг. Тиймээс энэ жилийн хоёрдугаар хагасаас дэлхий ертөнц хөдөлгөөнд орно. Энэ нь тогтвортой бус, илүү их өөрчлөлт хийгдэнэ гэсэн үг. Луу жилтэй хүмүүс нөхөрлөлийн сорилттой тулгарна. Харин морь болон нохой жилтнүүд таамаглаагүй зүйлстэй учирч, хов живэнд орооцолдож магадгүй” гэж ярилаа.

Өмнөд Солонгос, Вьетнам гэсэн Азийн үндэстнүүд Цагаан сарыг тэмдэглэдэг

Дэлхийн өнцөг булан бүрт цар тахлын үед Цагаан сарыг янз бүрийн аргаар тэмдэглэж байна. Халдвараас сэргийлэхийн тулд иргэдээ гэрээсээ гарч, өөр айлд зочлохын оронд цахимаар золгуулахын тулд Хятадын Засгийн газар бэлтгэл ажлаа эртнээс хангасан. Тухайлбал, аяллын зарим сайт гэрийнхнээсээ хол байгаа жуулчдыг баярын өдрүүдээр үнэгүй амрахыг санал болгосон юм. Үүнийхээ хүрээнд тухайн аялагчдад шаардлагатай бүх эд зүйлс, хоол хүнсийг онлайнаар хүргэх үйлчилгээг компаниуд нэвтрүүлсэн юм. Хятадууд  энэ жил хоёрдугаар сарын 9-нд их цэвэрлэгээгээ хийж, 10-нд баярын уур амьсгал оруулах самбаруудыг байршуулсан.

Харин хоёрдугаар сарын 11-нд Цагаан сарын өмнөх өдөр буюу Битүүний өдөр тохиож, гэр бүлээрээ оройн хоолоо идсэн.  Угтаж буй жилдээ азтай байхыг бэлгэдэн ширээгээ засдаг. Үүнд загас, алтан ембүү шиг харагддаг бууз гэсэн хоол багтана. Харин Малайзууд түүхий загас, хүнсний ногоонууд, Кантончууд амталсан бөөрөнхий будаа иддэг.

Барууны олон орон үүнийг Хятадын баяр гэж нэрлэдэг ч Өмнөд Солонгос, Вьетнам гэсэн Азийн үндэстнүүд Цагаан сарыг тэмдэглэдэг. Ингэхдээ 3-7 хоногийг бүх нийтийн амралтын хэмээн зарлаж, Цагаан сарын эхний өдрөөс хойш 15 өдөр тэмдэглэнэ. Энэ жил хоёрдугаар сарын 12-26-ныг хүртэл үргэлжилнэ.

Гэр бүл бүр өөр өөрийн гэсэн уламжлалтай боловч “Эрүүл энхийг хүсье” гэсэн нийтлэг үгсийг бие биедээ хэлдэг. Хөл хорио тогтоогоогүй байсан бол хүмүүс гэр бүл, хамаатан, найзуудындаа зочлох байсан. Энэ жилийн шинийн гурван Валентины баяртай давхцаж байна. Жирийн үед энэ өдрийг хүмүүс сүм хийдийг зорьж, хүмүүстэй уулзаж өнгөрүүлэх байв.

“Баярын эхний өдөр үсээ засуулах болон угааж болохгүй”

Цагаан сарын баярын зарим нэг цээрээс хүргэе. Баярын эхний өдөр үсээ засуулах болон угааж болохгүй. Учир нь Хятадын тухайд үс гэдэг нь хөгжил дэвшлийг илэрхийлдэг. Тиймээс үсээ угаах болон тайруулах нь хөрөнгөө үгүй хийж буйтай адил гэж үздэг.

Гутал нь (haai) буюу Кантоноор алдах, санаа алдах гэсэн утгыг илэрхийлдэг тул Цагаан сарын эхний сарын туршид шинэ гутал худалдан авч болохгүй. Хэрвээ авахаар бол улаан гутал сонгоно. Энэ нь аз, хөгжил дэвшлийг бэлгэдэж байгаа юм.

Айлууд зочиддоо зориулан хайрцагтай чихэр, зууш бэлтгэнэ. Хосууд хүүхдүүд болон гэрлээгүй том хүмүүст аз хүсч, улаан хайрцгаар дүүрэн мөнгөөр гарыг нь цайлгах ёстой.

Эх сурвалж:CNN

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

9 цаг 48 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

9 цаг 48 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

9 цаг 48 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

Уржигдар 13 цаг 42 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

Уржигдар 13 цаг 19 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

Уржигдар 06 цаг 00 мин