Ухань хотын хатуу хөл хорионы үеийн тэмдэглэл

2021-02-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахал хамгийн анх голомтлон гарсан БНХАУ-ын Ухань хотын зохиолч Фан Фан хөл хорионы үеийн аж байдлын тухай өдрийн тэмдэглэл бичжээ. Үүнийхээ дараагаар үндэстний үзэлтнүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан ч  тэр дуугүй байхыг хүссэнгүй. Энэ тухайгаа тэрээр “Хүнд хэцүү зүйлтэй нүүр тулсан үед өөрийн санаа бодлоо илэрхийлж, бусдад зөвлөгөө өгөх нь амин чухал юм” гэж ярьсан юм.

Нэгдүгээр сарын сүүлээр Уханьд COVID-19-ийн анхны тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоох үед тус хотын 11 сая хүний ихэнх нь Фан Фаны цахим тэмдэглэлийг уншиж тайвширсан юм. Учир нь тэмдэглэлд хотын аж амьдралын тухай илэн далангуй бичсэн байсан юм. “Twitter”-тэй дүйцэхүйц Weibo-гийн хаягтаа 65 настай зохиолч хөл хорионы үеэр нохойтойгоо хоёулхнаа амьдарсан болон эрх баригчдын хариуцлагын талаар өдөр бүр шүүмжлэн бичиж байв. Эхэндээ олон хүн түүнийг сайшааж байсан ч сүүлдээ эх орон бус хэмээн шүүмжлэх нь ихэсчээ. Гэвч тэмдэглэл бичих нь хөл хорионы үед тархиа ажилуулж, болж буй үйл явдлын тухай эргэцүүлэн бодоход эерэг нөлөөтэй байсан тухай Фан ярьсан.

“Эрх баригчид намайг дайснаа гэж үзсэн”

 Тэрээр дэлхий нийтээс тусгаарлагдснаар шаналал, амьдрах итгэлээ алдах, гуниглах, халддвараар амиа алдаж байгаа хүмүүст санаа зовних, хямралд орж байгаа улсаа хараад орон нутгийн удирдлагуудад уур хүрэх гэсэн сөрөг мэдрэмжүүдэд дарагдаж байгаа тухай бичдэг байв. Эхэндээ түүний тэмдэглэлийг олон хүн сайшааж, Хятадын төв хэвлэлүүд “сэтгэл хөдлөл, мэдрэмжээ тод өгүүлэмжээр шулуун илэрхийлж, урам зориг өгсөн” хэмээн магтан мэдээлдэг байлаа. Гэвч тэрээр олон улсын анхаарлыг татаж нийтлэлийг нь  АНУ-ын нийтлэлч HarperCollins Англи хэлээр түгээнэ гэж мэдээлсний дараахан түүнийг шүүмжилж эхэлсэн юм. Үүний дараахан түүний ном, судалгааны материал, өгүүллийг хэвлэхийг хоригложээ.

Энэ тухай Фан “Би цар тахлын туршид 60 тэмдэглэл бичсэн. Ингэхдээ эрх баригчид намайг дайснаа гэж үзсэн. Бүтээлүүдийг минь хэвлэхийг хориглосон нь зохиолчийн хувьд аймшигтай зүйл. Засгийн газрын шийдвэрийг алгаа ташин хүлээж авахаас илүү  энгийн иргэдийг өрөвдөж байгаагаа би илэрхийлсэн. Засгийн газрыг магтаагүй нь миний буруу болсон” гэж ярилаа.

Олон нийтийн сүлжээгээр түүнийг Барууныхантай холбоотой урвагч хэмээн цоллож,  тэмдэглэлээ бичихийн тулд Америкийн тагнуулын албанаас мөнгө авсан гэж буруутгаж байв.Түүнчлэн тэр амь насанд заналхийлсэн хэдэн мянган сүрдүүлсэн мессеж хүлээн авчээ.  Энэ тухай “Тэд яагаад намайг үзэн ядаад байгааг ойлгоход хэцүү байсан” гэв.

“Цар тахлаас Хятад биш дэлхий нийт суралцах хэрэгтэй”

Олон улс Хятад вирусын мэдээллийг нуун дарагдуулсан хэмээн цуурч байх үеэр Фан Фаны өдрийн тэмдэглэл олонд тархсан юм. Хонгконгийн их сургуулийн сэтгүүл зүйн профессор  Фан Кечень “Үндэсэрхэг үзэл нь сүүлийн жилүүдэд Хятадын цахим сүлжээний гол багана болж, үндэсэрхэг үзэлтнүүд интернетийн маш идэвхтэй хэрэглэгч болсон” гэсэн юм.

 

Халдвар дэлхийн бараг бүх тивд тархсаны дараа Ухань хот 76 өдөр хөл хорионд байх шийдвэр гаргасан нь зөв хэмээн Фан Фан тэмдэглэлдээ бичжээ. Энэ тухай “Вирусгүй хотод чөлөөтэй амьдардаг болохын тулд хөл хорионы үед бид их мөнгө төлсөн. Хэрэв хатуу хөл хорионд ороогүй бол вирусыг хяналтдаа оруулж чадахгүй байсан. Олуулаа цугларахыг хориглож, хүн бүрийг маск зүүхийг шаардаж, албан байгууллага, үйлчилгээний газар, байр бүрт QR code-оор бүртгэж байсан нь халдварыг хумих маш сайн арга байсан. Бусад орнууд энэ арга барилаас суралцаж болно. Гэхдээ вирусын тархалтыг хэрхэн зогсоосноо эрх баригчид тайлбарлаагүй. Анх вирус дэгдэхэд урьдчилан сэргийлэх хянах боломжтой гэж зарласны учрыг олоогүй ” гэлээ. Тавдугаар сараас хойш Ухань хотод дотоодын халдвар бүртгэгдээгүй. Гэхдээ үүнд шинж тэмдэггүй халдварыг оруулаагүй. Мөн Фан Фан “Цар тахлаас Хятад биш дэлхий нийт суралцах хэрэгтэй. Вирусыг өргөн цар хүрээтэй, удаан хугацаагаар тарааж байгаа нь мэдлэг дутуу, биеэ тоосон байдалтай холбоотой” гэв.

Түүний тэмдэглэлийг Англи хэл рүү орчуулсан профессор Майкл Берри “Фаны тэсвэр хатуужил  мэдлэг дээр үндэслэн зөв зүйл хийж байгаатай холбоотой. Тэр хөл хорионы үеийн Уханийн амьдрал, нөхцөл байдал, тулгамдсан асуудлаа баримтад тулгуурлан бичсэн. Тэрнээс Засгийн газрыг огцруулах зорилготой тэрс үзэлтэн биш” гэсэн юм.Фан улс орон нь түүний зохиолыг дахин хэвлэх эрх олгоно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Тэрээр “Би бууж өгөхгүй нь тодорхой. Дуугүй суух эрх байхгүй” гэсэн юм.

Эх сурвалж:BBC

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

1 цаг 41 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

7 цаг 14 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

13 цаг 32 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

13 цаг 32 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин