“Өвөг дээдэс маань мориноосоо буух завгүй тэмцсэн”

2021-02-10
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Х.ОЮУНБОЛД

Энэ удаагийн “Цахим анд” булангийн зочноор Г.Сэр-Одын шагналт яруу найрагч, зохиолч Р.Лхамрагчааг урилаа.

-Та “Алтан Өд 2020” наадмын яруу найргийн төрөлд тэргүүн байрын шагнал хүртсэн “Сүбээдэй баатар” зохиолоо бичихийн тулд хэр их судалгаа хийв?
-Энэ бүтээл туурвилаараа “Алтан Өд” наадамд бүтээл зүтгэлээ үнэлүүлсэнд урмаар дүүрэн байна. “Сүбээдэй баатар” хөлгөн туульсаа бичихийн тулд судалгаа их хийсэн. Гэхдээ энэ нь шууд судалгааны материал цуглуулж эхэлнэ гэсэн үг биш. Энэ судалгааг хийх болсон торгон улбаа нь яалтгүй ч бага байхаасаа түүх их сонирхон, шимтэж  уншдаг. Түүхэн болон  цэрэг эх орны сэдвээр бас чамгүй бичсэнийх юм болов уу. Мөн хүсэл сонирхол, мэдрэмж мэдлэгтээ тулгуурлан бичсэн. Харин яваандаа аргагүй их судалгаа шаардагдаж байгаа нь ойлгомжтой болоод ирсэн л дээ. Түүнээс гадна гадаад, дотоодын түүх, түүхчдийн ном товхимол, түүхэн зохиолууд, холбогдох газар усны байдал, тэр үеийн хэллэг, ахуй соёлтой нь харгалдуулах, тодруулах зэргээр өөрийн хэмжээнд их судалсан гэж хэлж болно. Түүний хүчинд бүтээл маань улам баяжиж, түүнээсээ урам авч өөрийн өнгө аясаа их хурцалж бичсэн.


-Монголын түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн олон баатар бий. Яагаад Сүбээдэй баатрыг сонгож хөлгөн туульсаа бичих болов?
-Анх энэ хөлгөн туульсыг бичих санаа 2013 онд төрснөөр бичиж эхэлсэн. Харин өнгөрсөн жилийн шувтаргаар эхний дэвтрийн ард гарч санаа амарч байна. Ер нь өвөг дээдэс маань чухам юуны тулд мориноос буух завгүй, зовж зүдэж явав гэдэг нь ердөө амьд үлдэж, овог угсаа, тусгаар тогтнол, газар шороогоо авч үлдэхийн төлөө зарцуулсан их ухаан, хийсэн тэмцэл байж гэж боддог юм. Одоо ч ялгаагүй. Энэ нь хувь хүн болоод улс орон, үндэстэн бүхэнд мөнхөд оршиж байдаг амин сүнс нь. Тодотгож хэлбэл, тусгаар тогтнол, газар шороо гэсэн үг юм. Монгол Улсын хамгийн яруу бөгөөд ялгууснаар мандсан түүхийн он цаг, орон зай нь Сүбээдэй баатартай салшгүй холбоотой. Нөгөө талаар энэ хүн 14 наснаасаа Чингис хаанд хүчин зүтгэж, тархай бутархай эсгий туургатныг нэгтгэлцсэн. Чингис хаан болон бусад өрлөг жанжин бүгд бие барсны дараа их хааны хөвгүүд, ач нарт нь хүртэл зүтгэсэн тийм аугаа намтартай хүн юм. Харин энэ их хүний тухай биднээс мэдэх нэг нь мэдээд, мэдэхгүй нэг нь мэдэхгүй явж л байна. Гэтэл Сүбээдэй баатрын талаар дэлхийн хэмжээнд сонирхон судалж, мэдэж байна. Энэ бол бахархлын дээд нь гэж би хэлнэ. Тиймээс бид мэдэж байгаа бүхнээ бусдад түгээж хуваалцах ёстой. Ялангуяа, уран бүтээлч хүний үүрэг учраас их жанжныхаа талаар дорвитой бүтээл хийхсэн гэж мэрийж явна.


-Танд сонирхож цуглуулдаг зүйл бий юу?
-Надад яг нэг их тэгж цуглуулсан зүйл гэж байдаггүй. Миний сонирхол гэвэл ном, уран зохиол, шүлэг, яруу найраг минь юм.


-Дараагийн уран бүтээлээ хэзээ гаргахаар төлөвлөж байна вэ?
-Шинэ уран бүтээл гаргах талаар одооноос бодож байна. Бичих зохиолын сэдэв ч мундахгүй л байгаа. Гэхдээ би яг энэ тэр гэж оноолгүй ер нь чөлөөтэй бүх талаар бичихийг эрмэлздэг. Тэр ч утгаараа шүлгүүд маань харилцан өөр бичигддэг. Сэдвийн хувьд чөлөөтэй. Амьдрал дотор сэтгэлийн галаа ноцоодог гэх үү дээ. Харин уншиж байгаа номны хувьд шинээр гарсан “Монголын эзэнт гүрний түүх таван боть” номоо барьж тавин уншиж байна. 


-Хос бичгийг төрийн албанд хэрэглэх талаар юу гэж боддог вэ?
-Дэмжилгүй яах вэ. Монгол бичиг бол бидний үндэсний язгуур бичиг. Хэл бичиг, түүх, соёл бол тухайн улс орны тусгаар тогтнон оршихын амин сүнс гэж хэлж болно. Тэр ч утгаараа ямар ч монгол угсаатан дэлхийн хаана ч байсан төрөлх хэлээрээ уншаасай гэж бодож “Сүбээдэй баатар” хөлгөн туульсаа кирилл, монгол хос бичигтэй хэвлүүлж гаргасан.


-Сүүлийн үед ном цахим болон сонсдог хэлбэр рүү шилжиж байна. Энэ талаар?
-Цахим ертөнцийн эрин зууны алхаатай хөл нийлүүлэх нь зүйн хэрэг. Илүү ойр, хүртээмж сайтай, цаг хэмнэсэн гээд мэдээж давуу хөгжингүй тал байлгүй яах вэ. Ном уншаад суух ч бас сайхан. Хүмүүсийн оюуны хэрэглээний олон салаа сонголт юм даа. “Сүбээдэй баатар” хөлгөн туульсаа сонсдог хэлбэрээр гаргахсан гэсэн бодол бас байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.10 ЛХАГВА № 29 (6506)

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

9 цаг 47 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

9 цаг 47 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

9 цаг 47 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

Уржигдар 13 цаг 42 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

Уржигдар 13 цаг 19 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

Уржигдар 06 цаг 00 мин