Цай Инг Вен: Хоёр улсын маргааныг шийдвэрлэх түлхүүр Хятадын гарт байна

2021-02-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Тайванийн Ерөнхийлөгч Цай Инг Вен Хятадад Цагаан сарын баярын мэндчилгээг өчигдөр хүргэлээ. Энэ үеэрээ Бээжингээс тус улсад үзүүлж байгаа дарамт шахалтад бууж өгөхгүй учир яриа хэлэлцээрээ сэргээхийг уриалав.
Энэ талаар Цай “Хятадын цэргийн нисэх онгоцнууд Тайванийг тойрон нисч байгаа нь энх тайван байдалд садаа болж байна. Энэ харилцааг зөөлрүүлэхийн тулд Хятадыг тэгш эрхийг хангасан, харилцан бие биенээ хүндэлсэн утга учиртай хэлэлцээр хийхийг хүсч байна. Хоёр эргийн энх тайван байдал бол дан ганц Тайванийн асуудал биш. Асуудлыг шийдэх түлхүүр Хятадын гарт байна. Манай улсын эсрэг хүчтэй мэдэгдэл хийж, цэргийн хүчээр далайлгах нь харилцааг шийдвэрлэхэд туслахгүй гэдгийг түүхэн туршлагууд баталсан. Тайван, Хятад хоёр энэ долоо хоногт уламжлалт Цагаан сарын баяраа тэмдэглэж, хаврын улирлыг угтах гэж байна. Тиймээс нөгөө эрэгт орших иргэддээ шинэ оны мэнд хүргэе. Хоёр тал тогтвортой, энх тайван байдлыг хамтдаа ахиулна гэдэгт итгэлтэй байна” гэж ярьжээ. Хятад Тайванийг өөрийн нэгэн муж гэж үздэг. Гэтэл ардчилсан Тайвань улс салан тусгаарлах тухай ярианаас үүдэн сүүлийн саруудад тус хоёр улсын харилцаа муудаж, цэргийн бэлтгэлээ хийж эхлээд байгаа билээ.


Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.10 ЛХАГВА № 29 (6506)

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

21 цаг 40 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

21 цаг 44 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

21 цаг 52 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Уржигдар 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Уржигдар 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Уржигдар 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Уржигдар 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Уржигдар 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

2026-08-05