Б.Анударь:Цахим нэгдэл маань хүүхэд залуучуудад ном унших дадлыг хэвшүүлэх зорилготой

2021-02-04
Нийтэлсэн: Админ
 5 мин унших


А.Доржханд

Цахим ертөнцөд уншигчдын олон нэгдэл байдаг. Түүний нэг нь Хэнтий аймгийн “Дөлгөөн Хэрлэн” цахим уншигчдын нэгдэл юм. Түүний админ Д.Нацагдоржийн тэмдэгтэн, “Улаалзай” наадмын тусгай байрын шагналт, С. Эрдэнийн “Сэрүүн Галттай сэтгэлд ойр” илтгэлийн уралдааны аварга, “Номын сайн нөхөр” Б.Анударьтай ярилцлаа.

-Танай цахим уншигчдын нэгдэл хэзээ байгуулагдав гэдгээс ярилцлагаа эхлэе?

-Манай нэгдэл байгуулагдаад нэг жил болж байна. Анх Хэнтий аймгийнхаа номын санчтай хамтарч нийтийн уншлагын танхимын дэргэд байгуулж байсан. Манай аймгийн номын санч Ж.Соёлсүрэн гэж хүүхэд залуучууд бидний мэдлэгт их анхаардаг, хүсэл мөрөөдлийг сайн дэмждэг эгч бий. Манай уншигчдын нэгдэл надаас гадна хоёр админтай, түүний нэг нь Ж.Соёлсүрэн эгч. Бид гурав танин мэдэхүй, Монголын уран зохиол мөн алдартай хүмүүсийн хэлсэн ишлэлүүд гэх мэтээр өөр, өөр төрлийн мэдээллийг давхцуулахгүй оруулдаг. Энэхүү цахим нэгдэл нь хүүхэд залуучуудад ном унших дадлыг хэвшүүлэх зорилготой. Хүн болгон ном уншдаг байх нь чухал. Яагаад гэвэл номноос олон талын мэдлэгийг хүртэж, оюуны цангаагаа тайлах боломжтой. Харин цахим уншигчдын нэгдлээ “Дөлгөөн Хэрлэн” гэж нэрлэсэн нь Хэнтий аймаг, нутаг усаа бэлгэдсэн хэрэг.

-Хөдөө аймаг, суманд номын олдоц муу байдаг. Чиний хувьд номтой хэрхэн нөхөрлөсөн бэ?

-Би хөдөө өссөн л дөө. Миний анхны уншсан ном “Цондоолой Цүндээлэй” байсан. Радиогоор үлгэрийн цаг сонсоно. Энэ бүхэн намайг номонд дурлахад нөлөөлсөн. 7, 8 дугаар ангиасаа бүр их шимтэн дурлаж уншдаг болсон. Үүнийгээ дагаад шүлэг бичих сонирхолтой болж арван жилдээ сургуульдаа зохиогдсон тэмцээнүүд, аймгийнхаа яруу найргийн “Хүрэл тулга” уралдаанд түрүүлж байсан. Мөн улсын уралдаан тэмцээнд ч оролцож байсан. Ер нь бүх төрлийн ном уншдаг, тэр дундаа уран зохиол, яруу найргийн номонд илүү дуртай. “Тагтаа паблишинг” орчуулгын бүтээлүүдээс уншдаг. Уншсан номнуудынхаа сэтгэлд үлдсэн ишлэлүүдээс цахим уншигчдын нэгдэлдээ нийтэлдэг. Энэ дундаас миний сэтгэлд үлдсэн хоёр номны ишлэл бий. Нэг нь Үй хуагийн “Цусаа худалдсан тэмдэглэл” номны “Хүн сайхан сэтгэлтэй байх ёстой“, нөгөө нь Харуки Муракамигийн “Норвегийн ой” зохиолын ”Намайг дурсаж яваарай” гэдэг хоёр ишлэлд дуртай.

-Шүлэг яруу найргаас юуг мэдэрч, юунд нь илүү татагддаг?

-Би энэ жил дөнгөж 18 настай. Маш олон мундаг яруу найрагч зохиолчид байна. Тэдний уран бүтээлүүдийг уншихад яруу найргийн хөгийг хүн байгалиас авдаг юм болов уу гэсэн бодол төрдөг. Бороо ороход, цас будрахад мөн уянгатайхан буриад дуу эгшиглэхэд сэтгэлд гоё мэдрэмж төрүүлдэг. Мөн ястнуудын дуу бүжиг, бий биелгээ, үлгэр домог энэ бүхнээс яруу найраг төрдөг байх. Шүлэг бичнэ гэдэг өөрийн дотоод мэдрэмжээ сонсож, түүнийгээ илэрхийлэхийг хэлэх байх.

-2019 онд С.Эрдэнэ зохиолчийн 90 насны ойд зориулсан “Сэрүүн Галттай сэтгэлд ойр” илтгэлийн уралдаанд ямар итгэлээр түрүүлсэн бэ?

-Төрийн шагналт, Ардын уран зохиолч, уянгын өгүүллэгийн нэрт мастер Сэнгийн Эрдэнийн 90 жилийн ойг угтаж Нийтийн номын сан, Дэлхийн зөн Монголд олон улсын байгууллагын “Бор өндөр 2” олон нийтийн холбооноос зохион байгуулсан "Сэрүүн Галттай сэтгэлд ойр" илтгэлийн уралдаанд түрүүлсэн. Энэ уралдааны шүүгчээр зохиолч доктор П.Батхуяг багш, мөн яруу найрагч, зохиолч Монцамэ агентлагийн сэтгүүлч Б.Алтанхуяг нар ажилласан.

Миний илтгэлийн сэдэв С.Эрдэнэ зохиолчийн эмэгтэй хүнтэй хэрхэн харилцаж, эмэгтэй хүнийг зөвхөн сайн сайхан талаас нь харж, магтан дуулдаг онцлогийг илүүтэй сонирхож, лавшруулан судласан бүтээл байсан. Түүний зохиол бүтээлд эмэгтэй дүр илүүтэй байдаг нь хэлмэгдүүлэлтийн сүүдэрт жилүүдэд бага нас нь өнгөрсөнтэй холбоотой. Зохиолчийг есөн настай байхад эцэг нь хэлмэгдэж эргэж ирээгүй учраас эмээ, ээж, өргөмөл ах, охин дүүгийнхээ хамт өссөэ. Тиймдээ ч зохиол бүтээлдээ эмэгтэй хүнийг илүү дүрсэлдэг болохыг бүтээлүүдээс  нь би ойлгож авсан. Түүндээ задаргаа хийсэн юм. Үүнийг анима гэж нэрлэдэг.

-Анимагийн талаар тодорхой ойлголт нь юу вэ?

-Профессор Г.К Юнг Анима, Анимус гэдэг нэгэн сонирхолтой ойлголтыг авч үзсэн. Анима (амь сүнс гэсэн утгатай) нь эрэгтэй хүний эмэгтэйлэг шинж, Анимус нь эмэгтэй хүний эрэгтэйлэг шинж. Энэ тухай профессор Г.К.Юнг "Дундаж зууны үёд хүн болгон эр эм дааврын элемент тээдгийг физиологичид тогтоохоос бүр өмнө "Эр хүн эм хүнээ агуулдаг" гэлцдэг байсан.

Энэ талаар сэтгэл зүйч Л.Төрбурам "Анима энэ бол эрэгтэй хүний сэтгэл зүйн ертөнцийн эмэгтэйлэг шинж бүрэлдэхүүн хэсэг юм. Юнгийн үзсэнээр эрэгтэй хүнд доторхой хэмжээгээр эмэгтэйлэг шинж байдаг, энэ нь эр хүн эм хүн сонирхож, эмэгтэй хүнд татагдах суурь бүтцийн нэгэн хэсэг болдог байна. Анима эрэгтэй хүнд тэдний ээж, эгч , дурласан эмэгтэй зэргээс үүсдэг хэмээн тайлбарласан байна.

Манай нэрт зохиолч С.Эрдэнэ гуайн "Хойт насандаа учирна", "Халхын заяат харгуй", "Малын хөлийн тоос", "Наран тогоруу" мөн "Хулан бид хоёр", "Хулан Цамба хоёр", "Хулан бид хоёр гучин жилийн дараа" хэмээх гурамсан өгүүллэг зэрэг бүтээлүүдийг дахин уншсан бөгөөд эдгээр бүтээлүүдээс "Халхын заяат харгуй" тууждаа өөрийн амьдрал намтрыг урнаар, чин үнэнээр бичсэн нь зохиолчийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэхэд ихээхэн тус болсон гэх зэргээр би тайлбарлаж бичсэн.

-Та ярилцлагынхаа төгсгөлд үеийнхэндээ юу гэж хэлмээр байна вэ?

-Хүн бүрийн аливаа өнцөг хүсэл мөрөөдөл өөр учир үеийнхэн маань өөрийнхөөрөө ойлгож авах байх л даа. Миний бодлоор та ном унших дуртай бол ойлгох хүртлээ уншаарай гэж хэлмээр байна. Мөн эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ ном уншуулж сургах гэж буй бол хүүхдийн нас сэтгэхүйд таарсан ном сонгож өгвөл зохилтой болов уу. Анхнаас нь хэтэрхий хүнд агуулгатай ном уншуулчихвал номонд дургуй болгочихож магадгүй. Аль болох сонирхлыг нь татах ном авч өгөөд байвал номонд дуртай болно.

Эх сурвалж: www.polit.mn

Охинд амжилт хүсч баяр хүргэе ирээдүйд сайн уран бүтээлч болохын ерөөл дэвшүүлье
Сайхан ярилцлага байна. Оюунлаг сайхан охинд амжилт хүсье.
Охиндоо баяр хүргэе ёстой мундаг байна баяр хүргэе
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

1 цаг 58 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

7 цаг 31 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

13 цаг 49 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

13 цаг 49 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин