Б.ДОЛЖИНЖАВ
ЭМЯ-наас COVID-19 халдварын нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.01.19/ өглөө. Улсын хэмжээнд даваа гаригт 17646 хүний сорьцод шинжилгээ хийхэд 10 хүнээс халдвар илэрчээ. Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдол 1536 боллоо.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ Нэгдүгээр сарын 18-нд 10 хүнээс халдвар илэрсэн. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Эдгээр нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал. Тусгаарлан ажиглах байранд байсан" гэв.
Дотоодын халдвар 1035 /2021.01.19/
- Улаанбаатар хотод-709
 - Орхонд-25
 - Архангайд-3
 - Сэлэнгэд-217
 - Дархан-Уулд-45
 - Говьсүмбэр-4
 - Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
 
Эх сурвалж:www.polit.mn