ДЭМБ: COVID-19-ийн эсрэг "Pfizer" вакцинд зөвшөөрөл олголоо

2021-01-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Их Британи, АНУ, ОХУ тэргүүтэй хэд хэдэн орон өөрийн улсдаа вакцинжуулалтыг эхлүүлсэн ч ДЭМБ аль ч вакциныг хүлээн зөвшөөрөөгүй байсан билээ. Тэгвэл  АНУ болон Германы хамтран үйлдвэрлэсэн COVID-19-ийн эсрэг “Pfizer” вакцинд  яаралтай ашиглах зөвшөөрөл олгож буйгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага цахим хуудсаараа дамжуулан өчигдөр зарлажээ. Ингэснээр НҮБ-ын Хүүхдийн сан, Пан-Америкийн эрүүл мэндийн байгууллага “Pfizer” вакциныг шаардлагатай улсад нь нийлүүлэх боломжтой болж байна.

 Энэ талаар ДЭМБ-ын  Эм,эрүүл мэндийн бүтээгдэхүүний хүртээмжийн газрын ерөнхий захирлын туслах, доктор Мариангела Симао “Энэ нь дэлхий нийтийн вакцины хүртээмжийг сайжруулахад маш чухал алхам боллоо. Гэхдээ вакциныг тахалд хамгийн их өртсөн улсын хүн амд хангалттай хүрэлцэхүйц хэмжээнд байлгахад  бид илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай. ДЭМБ болон бидний хамтран ажилладаг байгууллага бусад вакцины үр нөлөө болон аюулгүй байдлыг үнэлэх ажлыг өдөр бүр зохион байгуулж байгаа. Дэлхийн бүх орныг цар тахлыг зогсоох шаардлагатай зүйлсээр хангах нь чухал” гэж ярилаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэмтэд Pfizer/BioNTech компанийн хамтарсан вакциныг судалж үзээд COVID-19 эсрэг ашиглахад үр дүнтэй, хүний биед аюулгүй, ямар нэгэн сөрөг нөлөөгүй хэмээн дүгнэжээ. ДЭМБ-ын Дархлаажуулалтын баг энэ сарын 5-нд хуралдаж, вакциныг хүн амд хэрхэн ашиглах талаарх зөвлөмжийг боловсруулах юм. Энэ вакциныг -60-аас -90 градуст хадгалах шаардлагатай байгаа нь бүх оронд нийлүүлэх боломжгүй ч ДЭМБ вакциныг бүх орнуудад боломжоороо хүргэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна. ДЭМБ-ын яаралтай тусламжийн жагсаалт нь бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах  аюулгүй, үр дүнтэй, чанартай эм, вакцин болон бусад бүтээгдэхүүнийг яаралтай үед ашиглахад бэлэн байлгах зорилготой юм.

Эх сурвалж: www.who.int

 

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

11 цаг 55 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

11 цаг 59 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

12 цаг 2 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

12 цаг 9 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

19 цаг 59 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

19 цаг 59 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

19 цаг 59 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Уржигдар 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Уржигдар 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Уржигдар 06 цаг 00 мин