Путин, Медведев хоёр насан туршдаа халдашгүй эрхтэй боллоо

2020-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

ОХУ-ын хуучин ерөнхийлөгчид болон түүний гэр бүлийн гишүүд насан туршдаа халдашгүй байх эрхтэй хуулийн төсөлд Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гаригт гарын үсэг зурсан. ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бүх хүн халдашгүй дархан эрхтэй байх тухай хуулийн төслийг өнгөрсөн  арваннэгдүгээр сард Төрийн Дум дэмжсэн билээ. Хуулийн дагуу ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн албан тушаалд томилогдохоосоо өмнө гэмт хэрэг үйлдсэн бол  эрүүгийн хариуцлага тооцох, саатуулах, баривчлах, цагдан хорих боломжгүй болсон юм. Харин эх орноосоо урвасан эсвэл хүнд гэмт хэрэг үйлдсэн  гэсэн хоёр тохиолдолд халдашгүй байх эрх үйлчлэхгүй. Энэ жилийн эхээр бүх нийтийн асуулгаар үндсэн хуулиндаа оруулсан нэмэлт өөрчлөлтийн нэг болох шинэ хууль ерөнхийлөгч Владимир Путин, экс ерөнхийлөгч Дмитрий Медведев нарт үйлчилнэ.  Учир нь энэ хууль хуучин ЗХУ-ын Ерөнхийлөгч нарт хамаарахгүй. Мөн тус улсын ерөнхийлөгч нар бүрэн эрхийнхээ хугацаа дууссаны дараа автоматаар парламентын дээд танхим буюу Холбооны зөвлөлийн гишүүн болж, насан туршдаа энэ албыг хашихаар заажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.25 БААСАН № 249, 250 (6474, 6475)

 

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

23 цаг 30 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

23 цаг 35 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

23 цаг 43 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Уржигдар 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Уржигдар 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Уржигдар 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Уржигдар 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Уржигдар 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

2026-08-05