Цус харвалтаас Альцгеймер хүртэл. Сэтгэл гутрал юугаараа аюултай вэ?

2020-12-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.БАТЦЭЦЭГ

-Эрдэмтэд ямар өвчин сэтгэл гутралд хүргэдгийг судалжээ-

Эрдэмтдийн үзэж байгаагаар цус харвалт, коронавирус, Альцгеймерийн өвчин зэрэг олон өвчин сэтгэл гутралд оруулдаг байна. Английн эрдэмтэд сэтгэл гутралтай хүн илүү зүрх, судасны өвчнөөр өвчилдөг гэдгийг нотолжээ. Хятад, Исланд, Америкийн мэргэжилтнүүд сэтгэл гутралтай хүн амьсгалын замын өвчнийг хүнд тусдаг гэжээ. Сэтгэл гутрал өөр ямар өвчинд хүргэж болдогийг Газета.ру сайтын бэлдсэн мэдээллээс харъя.

Цус харвах эрсдэл

Кембрижийн Их Сургуулийн судалгаагаар сэтгэл гутралтай хүн илүү зүрх судасны өвчин, цус харвалтад өртөх магадлал өндөр байдаг гэдгийг Journal of the American Medical Association сэтгүүлд нийтэлжээ.

Энэхүү судалгаа нь 10 жилийн өмнө эхэлсэн ба Английн эрдэмтэд зүрх судасны өвчингүй 401219 хүнийг судалгаанд хамруулжээ. Ярилцлагын дараа хүмүүсийг сэтгэл гутралын шинж тэмдэгтэй, эрүүл гэж хоёр хуваасан байна. 10 жилийн хугацаанд сэтгэл гутралтай 1000 хүнд 21 зүрхний өвчин, 15 цус харвалт бүртгэгджээ. Эрүүл бүлэгт нь 1000 хүнд 14 зүрхний өвчин, 10 цус харвалт бүртгэгдсэн. Үүнээс Кембрижийн Их Сургуулийн эрдэмтэд жилийн дотор сэтгэл гутралтай 10 мянган хүн тутамд 7 хүн зүрх судасны өвчтэй, 5 хүн цус харвалт болдог гэсэн дүгнэлт гаргажээ. Сэтгэл гутралтай ч анх зүрх судасны өвчингүй, чихрийн шижингүй, таргалалтгүй, даралт ихэсдэггүй хүмүүст хүртэл ийм асуудал тохиолдожээ.

Кембрижийн Их Сургуулийн профессор Эмануэл Ди Ангелантонио “Сэтгэл гутралтай хүмүүс ирээдүйд зүрх судасны өвчин, цус харвалтаар өвдөх магадлалтай гэдгийг нотолсон томоохон баримт” гэж хэллээ. Уг судалгааг ивээн тэтгэсэн British Heart Foundation төвийн захирал профессор Нилеш Самани “Бидний сэтгэл зүй биеийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Энэ сэдвийг цааш нь судалснаар зүрхний эрүүл мэндийг сайжруулах шинэ арга олно” гэж хэлжээ.

Альцгеймерийн өвчин

Өмнөд Каролинийн Анагаахын Их Сургуулийн эрдэмтдийн судалснаар танин мэдэхүйн өөрчлөлттэй өвчтнүүд (ой тогтоолт буурах, оюуны чадвар буурсан), сэтгэл гутрал, түгшүүртэй хүмүүст Альцгеймерийн өвчин хурдан үүсдэг гэдгийг нотолжээ. Энэ тухай мэргэжилтнүүд 11 дүгээр сарын 24-нд болсон Хойд Америкийн дүрс оношлогооны эмч нарын бага хурал дээр илтэгсэн байна.  Судалгаанд танин мэдэхүйн өөрчлөлттэй 339 хүн хамрагджээ. Оролцогчдын дундаж нас 72. Үүнээс 72 хүнд Альцгеймерийн өвчин хурдацтай үүсжээ. Тэдний олонхид нь сэтгэл гутрал, түгшүүр илэрсэн байна.

“Хөнгөн хэлбэрийн танин мэдэхүйн өөрчлөлттэй, сэтгэл гутралтай өвчтнүүдэд Альцгеймерийн өвчин хурдан үүссэн” гэж судлаачдын нэг Женни Л.Ульбер хэлжээ. Сэтгэл гутрал, Альцгеймерийн өвчин хоёрын холбоог судалснаар танин мэдэхүйн өөрчлөлттэй өвчтнүүдийг хянаж эмчлэх боломж сайжирна гэж судлаачид үзэж байна. “Өндөр настнуудыг олон эмнэлэгт сэтгэл гутралыг нь шалгадаг ч, эдгээр хүмүүст сэтгэл түгшүүр байгаа эсэхийг шалгаж байх нь зүйтэй байх. Сэтгэл түгшүүртэй өндөр настнуудад эмийн эмчилгээ хийж цаашид танин мэдэхүйн өөрчлөлттэй болохоос урьдчилан сэргийлэх нь зөв ” гэж судлаачид хэлжээ.

Сэтгэл гутрал коронавирусд хүргэдэг

Сэтгэл гутрал нь коронавирус тусах эрсдэл болдог гэдгийг Сычуаны Их Сургууль, Каролинийн Их Сургууль, Исландын Их Сургуулийн эрдэмтэд үзэж байна. Тэдний судалснаар сэтгэл гутрал болон бусад сэтгэцийн эмгэгтэй хүмүүс коронавирус тусах нь илүү байгаа ажээ. Судалгааны үр дүнг 8 дугаар сарын 7-нд medRxiv сэтгүүлд нийтэлжээ.

Эрдэмтэд 421 мянган хүний өвчний түүхийг судлахад 50815 өвчтөн сэтгэл зүйн өвчтэй байжээ. Тэд коронавирусээр илүү өвчлөхөөс гадна хүндээр туссан байна. “Сэтгэл зүйн өөрчлөлт нь коронавирусын хүнд хэлбэрээр өвдөж үхэлд хүргэж байгаа шалтгаан болж байна” гэж уг нийтлэлд бичжээ. Энэ нь бусад амьсгалын замын өвчгүүдэд ч хамаатай. Эрдэмтдийн үзэж байгаагаар сэтгэл зүйн өвчин нь хүний дархлааг унагадагтай холбоотой юм байна.

“Үүнийг молекул механизмаар тайлбарлаж болох юм. Жишээ нь сэтгэл зүйн өөрчлөлттэй хүмүүст зарим нэг даавар өөрчлөгдсөнөөс хүний дархлаа унаж коронавирус болон бусад вируст өртөмтгий болдог” гэж аугаа Петрийн нэрэмжит Биоанагаахын систем, Биотехнологийн Их Сургуулийн захирал Андрей Васин “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. 

Эх сурвалж: www.gazeta.ru

О.Ангарагсүрэн: Монголынхоо өв соёлыг өөр нүдээр харах боломжийг бидэнд олгосон

“Монголын урчуудын эвлэл”-ийн Арт галерейд энэ сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн “Мөнх тэнгэр” үзэсгэлэнд

2026-02-16
Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал болж, шинэ ерөнхийлөгчөөр УИХ-

2026-02-16
Төв шуудангийн урд байрлах 54 давхар, “Улаанбаатар хотын төв цэгээс 800-хан метрийн зайтай тансаг хороолол” ... мөнгө угаалт биш биз?

Төв шуудангийн урдахь 54 давхар, “Улаанбаатар хотын төв цэгээс 800-хан метрийн зайтай тансаг хороолол” ... мөнгө угаалт биш биз?

2026-02-15
NTV телевиз JTI-ийн гэрчилгээг хүртжээ  

NTV телевиз JTI-ийн гэрчилгээг хүртжээ  

2026-02-13
Б.Энхбаяр VS Б.Тулга

Б.Энхбаяр VS Б.Тулга

2026-02-13
Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах саналаас татгалзжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах саналаас татгалзжээ

2026-02-13
“Оюу толгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгджээ

“Оюу толгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгджээ

2026-02-13
Э.Батшугар: Уул уурхайг түшиглэсэн  хиймэл оюуныг хөгжүүлэх нь Монгол Улсын давуу тал байх болно

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-02-13
Ж.Баярмаа: Сонгогчдын саналыг худалдан авахын эсрэг хуулийн төсөл боловсруулж байна

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2026-02-13
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдэгдэл гаргажээ

2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын нэгдс

2026-02-12