Үндсэн хуулийн дээр заларсан “13-ын А” маягт

2020-12-16
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ч.ОЛДОХ 

 

Монголчууд  “Амьд явбал алтан аяганаас ус ууна”  гэлцдэг. Хүний амь наснаас илүү эрхэм зүйл  хаа байх билээ. Гэтэл  жирийн үед ч, цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы хатуу дэглэм, ер нь аль ч үед манай  эрүүл мэндийн салбарт  хүний амь бус “13-ын  А” маягт гэх алгын чинээ цаас  л  чухалд тооцогдох болж гажуудал үүрлэсээр ирлээ.  Сая  цар тахлын улмаас  улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих үеэр нийслэлээс хөдөө орон нутгаас Улаанбаатарт албан болон амин хувийн ажлаар ирээд буцаж чадалгүй хөл хоригдсон иргэдийн зарим өвдөж эмнэлэгт хандахад “13-ын  А” маягт авчир гэж буцаасан тохиолдол цөөнгүй гарчээ.

 Хөл хорионы үед бичиг цаас хөөцөлдөөд явах  боломж иргэдэд хомс. Байлаа гэхэд “13-ын А маягт” олж ирэх гээд   талдаа 600 км, ирэх  очих нийлээд 1200 км явах шаардлага үүсч байна. Тэр цаасгүй бол эмнэлэг хүлээж авахгүй.  Эмнэлгийн үйлчилгээ үзүүлээгүйгээс   үүдэж эрдэнэт  хүний амь эрсдвэл яах билээ. Нэг ёсондоо хүний амь бус алгын чинээ  тэр цаас  л эмч, эмнэлгийнхэнд чухал гэж үү.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол хүн амьд явах эрхтэй. Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй”  гэж заасан байдаг. Эрүүл мэндийн тухай хуулиар иргэн хүн эмч, эмнэлгээ өөрөө сонгох эрхтэй гэж заасан б Гэтэл бодит байдалд Үндсэн хууль бус “13-ын А маягт” дархан эрхтэй, бурхан шиг шүтэгдэж байна. Иргэд эмч, эмнэлгээ сонгох байтугай, ямар нь бий.  Ямар ч сонголтгүй  нөхцөлд өвдөөд очсон нэгнийг  өнөөх цаагүй бол  эмнэлэг, эмч нарын зүгээс  буцаах энүүхэнд.

Тэр  цаасны ид шид нь анхан  шатны  эмнэлгээс  нарийн мэргэжлийн эмчид, III шатлалын эмнэлэг рүү  өвчтөн илгээх зорилготой. Эмнэлгийн нэршил нь “13-ын А маягт”.  Аймаг, сумынхаа эмнэлгээс энэ хуудсыг авах гэж  өчнөөн хоног, сараар  хүлээж  өвчнөө хүндрүүлсэн гэх гомдол аль эртнээс  тасардаггүй. Хүний амьнаас үнэтэй хуудас цаасны тухай  шүүмжлээгүй хүн, асуудал хөндөөгүй хэвлэл бараг  л үгүй. Гэтэл   “13-ын А маягт” өнөөдөр ч  асуудал дагуулсан хэвээр байна.

Үндсэн хуулиар олгосон “Монгол хүн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй” гэснээр бол хэзээ ч, хаана ч, аль ч шатлалын эмнэлэгт хандах эрхтэй. Амьд явах эрхтэй гэснээр бол үүнд ямар  нэгэн саад тотгор байх  ёсгүй гэсэн утга ойлгогдоно. Дээр нь эмч, эмнэлгээ өвчтөн өөрөө сонгох эрхтэй гэж заасан байна шүү дээ. Гэтэл ийн  зориод  очсон иргэнээ эмнэлэг нь  хүлээж авдаггүй. Ийм гажуудал зөвхөн Монголд л байна.

Уг нь  өнөөдөр  Монгол Улс  захын сумаа эхлээд   шилэн кабелийн сүлжээнд бүрэн  холбогдож, төрийн байгууллагууд хоорондоо цаг хугацаа, орон зай хамаарахгүй мэдээлэл солилцдог болсон. Байгууллагын данснаас эхлээд шилэн, ил тод болж бүх зүйл  цахимжсан. Будаа агшаагчаас өгсүүлээд  00-ийн суултуур хүртэл ухаалаг болсон. Гэтэл бид  өнөө хүртэл аль социализмын үед л эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлж байсан “13-ын А маягт”-тайгаа зууралдсаар. Үүнийгээ эмнэлгүүд гүйцэтгэлээр санхүүждэгтэй холбон тайлбарладаг.  Эмнэлгийн  үйлчилгээний санхүүжилтийн  50 хувийг Нийгмийн даатгал, 50 хувийг төр  хариуцдагтай холбоотой. Тиймээс маягт шаарддаг, буцаагаал тухайн хүний 13 Б маягтыг аймаг, сум руу нь бичиж илгээдэг  гэх.

Монголын хүн ам урд хөршийнх шиг тэрбумаар тоологдохгүй. Дөнгөж гуравхан сая гаруй хүн амтай  атал  эмнэлгүүд нь  ачааллаа  дийлдэггүй гэхээр улсаараа өвдчихсөн “хэвтэрт байна”. Нөгөөтэйгүүр, энэ үзүүлэлт  эрүүл мэндийн тогтолцоо буруу тийшээ хөгжиж, иргэдээ чирэгдүүлж ирснийх гэхэд хилсдүүлсэн болохгүй. Ямартай ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хүмүүсийн тоо  жилээс жилд нэмэгдсээр иржээ. Түүнтэй зэрэгцээд  эрүүл мэндийн даатгалаа бөглүүлээгүй бол эмнэлэгт үзүүлэх эрхгүй,  үхсэн ч тухайн  хүний хохь гэсэн бичигдээгүй хууль үйлчилсээр...Бас нэг гажуудал нь  “13-ын А” маягтгүй л бол III шатлалын эмнэлэгт үзүүлэх эрхгүй,  эмнэлгийн үйлчилгээ авч чадалгүй үхвэл  бас л тухайн хүний хохь бололтой.

Улсын чанартай томоохон эмнэлгүүд,  Эх хүүхдийн эрүүл мэндийн төв  гэх мэт  нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлэх шаардлага үүсвэл тухайн иргэн эхлээд аймаг, сум, дүүргийнхээ   өрхийн эмнэлгийг зорих хэрэгтэй болно. Тэд     III шатлалын эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд  “13-ын А” маягтын бичилтийг хийнэ.  Цаашлаад тамга  тэмдэг дарах, эмчилгээ эрхэлсэн орлогч даргын гарын үсэг гээд бөөн чирэгдэл үүснэ. Ийм л байдалтай явж ирлээ. Сүүлийн жилүүдэд энэ арай биш байгааг   дээр дооргүй  ярьсаар  “Яаралтай түргэн тусламжийн төв”-үүдийг байгуулснаар дэвшил гарсан. Ажлаар хотод ирээд, хөдөө томилолтоор очоод өвдсөн  хэн боловч тус төвөөр үйлчлүүлэхэд “13-ын А маягт” нэхэлгүй  яаралтай тусламж үзүүлэх зорилготой. Гэтэл хувь хүний үзэмжээр хандаж, хүндрэл чирэгдэл учруулдаг эмч, эмнэлгийн ажилтнуудын хуучинсаг арга барил нь хэвээрээ  байна.  Мөн 21 аймгийг гурав хуваан улсын эмнэлгүүдэд  хариуцуулсан. Тухайлбал, зүүн бүсийн аймгууд Улсын төв II эмнэлэгээр үйлчлүүлэх болсноор хүнд суртал, чирэгдэл багассан сайн талтай.

Эцэст нь тэмдэглэхэд  “13-ын А маягт” шаардахгүй  эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ гэж баттай  хэлж чадах  улсын эмнэлэг алга. Хувийн эмнэлгүүд төлбөрийг нь шууд бодож аваад шуурхай  үйлчилдэг, иймээс даатгал, маягт шаарддаггүй.  Гэвч гэнэт өвдсөн, унаж таталт өгсөн тохиолдолд  хамгийн ойрхон байгаа эмнэлгээ бараадахаас өөр яах билээ. Энэ тохиолдолд Яаралтай  тусламжийн төв  эмнэлгийн тусламж үзүүлэх ёстой.  Харин бусад шатлалын эмнэлэгт  гүйцэтгэлээр санхүүждэг  тогтолцоог халж,  13-ын А маягт” шаарддаг  гажуудлаа яаралтай  арилгаасай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.16 ЛХАГВА № 240 (6465)

 

уншигч
Үндсэн хуулийн ч дээр, Хүний эрхийн ч дээр заларсан 13 А маягт даа
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

17 цаг 12 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

17 цаг 12 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

17 цаг 12 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

Уржигдар 13 цаг 42 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

Уржигдар 13 цаг 19 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

Уржигдар 06 цаг 00 мин