Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл орж ирэв

2020-12-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Манай улсад  хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих эрх зүйн орчин бүрдээгүй гэдгийг судлаачид хэлсээр ирсэн.  Өнгөрсөн онд шүгэл үлээгчийг хуулиар хамгаалах тухай хүчтэй яригдаж байсан  ч тэгсгээд намжсан.  Харин энэ удаа  “хүний эрхийн хамгаалагч”-ийг хуулиар анх удаа тодорхойлон, хүний эрхийн хамгаалагчийн аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх тогтолцоог байгуулах үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. Байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийллээ.

 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

- Энэ хуулийн төсөл оройтож орж ирлээ. Хүний эрхийг хангах асуудал манайд хангалтгүй байгаа. Гадаадад түр оршин сууж байгаа иргэдийн эрх нь зөрчигдсөн тохиолдолд ГХЯ-ны эрхзүйн туслалцаа хэр үзүүлдэг вэ. Ер нь үзүүлж чадаж байна уу. Судалгаа байна уу.

 

 УИХ-ын  гишүүн Д.Цогтбаатар:

-Шүгэл үлээгч бол ямар ч асуудлаар, хэн ч байж болно. Хуульд хэнийг хорооны гишүүнээр оруулах уу гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Зөвхөн хүний эрхийн асуудлаар долоогоос доошгүй жил ажилласан байх шаардлагатай. “Би чадна” гэдэг хүмүүс орох боломжгүй. Бид ардчилсан оронд амьдардаг, тэр утгаараа хүний эрхийн институт нь бүрдчихсэн болохоор яг ингээд л сэтгэл ханачихсан. Харахад хүний эрхийн бүх институт нь байна. Хуулийн давж болохгүй босгыг нүдээ аниад “Дарга хэлсэн” гээд л даваад байгаа. Ингэж давах тоолонд нэг хүний эрх зөрчигддөг. Нэг эрх нь зөрчигдсөн сэхээтний цаана хэдэн мянган энгийн иргэдийн эрх нь чимээгүй зөрчигдөж байдаг гэсэн үг. Хамгийн их дуу шуутай, үзэл бодлоо хэлдэг хүмүүсийн эрх нь зөрчигдөж байхад цаана нь дуугардаггүй хүмүүсийн эрх бүр зөрчигдөж байдаг.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Энэ хуулиар ХЭҮК-той ижил үүрэгтэй, эрх, үүргээ булаалцалдсан байгууллага бий болох вий гэсэн болгоомжлол байна.

 

ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид:

-Субъектив эрх зөрчигдсөн тохиолдолд хууль эрхзүйгээр шийдэгдэж чадаж байна. Харин нийтийн, бүлэг хүмүүсийн эрх зөрчигдсөн тохиолдолд хуулийн зохицуулалт учир дутагдалтай байна. Тухайлбал, эрх зөрчигддөг атлаа түүнийгээ илэрхийлдэггүй бүлэг бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тээврийн жолооч, туслах малчин гэх мэт бүлэг хүмүүсийн эрх зөрчигдөх асуудал түгээмэл бий. Энэ хүмүүс асуудлаа хүний эрхийн зөрчил гэж харахгүйгээс гомдол гаргадаггүй. Ийм хүмүүсийн эрхийг хамгаалахад  энэ хууль чиглэгдэж, хүний эрхийн хамгаалагч нар хамтарч ажиллах хэрэгтэй байна.

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Бүх хүн эрх ярьдаг, үүрэг ярьдаг хүн байхгүй болсон. Хүний эрх хамгаалах асуудал бүх хүмүүсийн үүрэг. Хүн бүр үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Сүүлийн үед техник, технологи их хөгжсөн. Сошиал орчин “лайв” хийж бусдыг үг хэлээр доромжлох, хүний эрхийг зөрчих асуудал их гарч байна.Үүнийг хуулиар хязгаарлах боломж алга. Манайд хувь хүнийхээ үүргийг мартсан хүмүүс их байна. Манайд эрх чөлөө багадаагүй. Сүүлийн үед эх оронч дүр эсгэж байгаа хүмүүс ч өөрийнхөө эрх ашгийг төлөө явж байна гэлээ. Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.16 ЛХАГВА № 240 (6465)

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

8 цаг 25 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

16 цаг 52 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

17 цаг 7 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

17 цаг 7 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин