Коронавирусаас аюултай шинэ төрлийн вирус Их Британид тархаж эхэлжээ

2020-12-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Коронавирусын шинэ төрлийн вирус Их Британийн зарим хотод хурдацтайгаар тархаж эхэлжээ. Тодруулбал, тус улсын 60 орчим бүс нутагт коронавирусын шинэ төрлийн вирус тархаж, 1000 орчим хүн халдварласан талаар Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгдлээ.Лондон, Кент, Эссекс, Хертфордширийн оршин суугчдаас арчдасын шинжилгээ авахад коронавирусын шинэ төрөл олноор илэрсэн байна. Шинэ төрлийн вирус нь өмнөхөөс илүү аюултай учир вакцин төдийлөн нэмэр болохгүй байж магадгүй гэдгийг тэрээр анхааруулав. Мөн вирусыг ДЭМБ-д мэдээлж, гарал үүслийнх нь талаар эрдэмтэд нарийвчилсан судалгаа хийж байгаа юм байна.

Зарим судлаач коронавирус мутацид орж эхэлсэн хэмээн үзэж байгаа аж. Энэ талаар доктор Жонатан Бэлл “Вируснуудын генетикийн мэдээлэл өөрчлөгдснөөр илүү хурдацтай тархах, вакцин болон эмчилгээг үр дүнгүй болгох тохиолдол байдаг. Гэхдээ энэ нь бүх төрлийн вирусанд нөлөөлөхгүй. Их Британид шинэ төрлийн вирус хурдацтай тархсан нь дээрх зүйл тохиолдож болзошгүй. Гэвч сайтар судалсны дараагаар вирус мутацид орсныг мэдээлэх шаардлагатай” гэж ярилаа. Харин  профессор Алан МакНалли “Энэ вирус өмнөхөөс илүү аюултай, хурдан тархдагийг нотлоогүй байна. Ямар ч вирус мутацид орж, өөрчлөгдөж л байдаг. Үүнийг нарийвчлан судлах шаардлагатай. Тиймээс тайван байх нь чухал” гэсэн юм.

Эх сурвалж:BBC

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

12 цаг 4 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

12 цаг 8 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

12 цаг 11 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

12 цаг 18 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

20 цаг 8 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

20 цаг 8 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

20 цаг 8 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Уржигдар 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Уржигдар 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Уржигдар 06 цаг 00 мин