Цагаан ордны түшээд COVID-19-ийн вакцины анхны хэрэглэгч боллоо

2020-12-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

“АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засгийн газрын гишүүд коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан эхний хүмүүс боллоо” гэж Цагаан ордон мэдээллээ. Pfizer болон BioNTech компанийн хамтран бүтээсэн вакциныг халдвараас 95 хувь хамгаалж, хүний биед сөрөг нөлөөгүй хэмээн тус улсын Хүнс, эмийн захиргаа үзэж яаралтай ашиглах зөвшөөрлийг баасан гаригт өгсөн юм.  Ийн эхний ээлжийн гурван сая тун вакциныг АНУ-ын 50 мужид хуваарилжээ.   Тухайлбал, Мичиган муж ням гаригт вакцинаа хүлээн авч, өчигдөр өглөөнөөс эхлэн ахмад настан болон эрүүл мэндийн ажилтнууд нь эхний тун вакциндаа хамрагдаж эхэлсэн байна.

Америкийн хувьд Цагаан ордон, Конгресс, Дээд шүүх гэсэн төрийн гурван том салбарынхаа албан тушаалтнуудыг хамгийн эхэнд вакцинд хамрагдахыг санал болгожээ. Энэ талаар “Вакцинд Засгийн газрын удирдах ажилтнуудыг хамруулах нь ард иргэдийн вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, вакцин аюулгүй, үр нөлөөтэй гэдгийг батлах зорилготой” гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Уллёт ярьсан байна.  Өмнө нь АНУ-ын төрийн хэд хэдэн удирдах албан тушаалтан халдвар авсан билээ.

Тухайлбал, арваннэгдүгээр сард халдвар аваад эдгэрсэн Ерөнхийлөгч Трамп “Цагаан ордны албан тушаалтнууд вакциныг заавал тусгайлан хийлгэх шаардлагагүй. Миний хувьд вакцинд хамрагдах болоогүй. Гэхдээ хамрагдах тохиромжтой цаг үеийг тэсэн ядан хүлээж байна” гэж твиттертээ бичсэн байна.  Харин шинээр сонгогдсон ерөнхийлөгч Жо Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис болон тэдний бүрэлдэхүүн хэзээ вакцинд хамрагдах нь тодорхойгүй байна.

Pfizer вакциныг 21 хоногийн зайтай хоёр тунгаар тарих юм. Маш бага температурт хадгалдаг нь вакциныг нийлүүлэхэд хамгийн их асуудал үүсгэж байна. Гэвч Pfizer компани гуравдугаар сар гэхэд 100 сая вакциныг АНУ-д нийлүүлэх гэрээ байгуулжээ. Мөн Moderna компани болон Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн хамтран хөгжүүлсэн вакцинаас АНУ зургадугаар сард 200 сая тунг авах юм. Гэхдээ энэ вакцинд зөвшөөрөл өгөх асуудлаар хараахан хуралдаагүй байна. Цар тахлаар 300 мянган иргэнээ алдсан тус улсын хувьд вакцинжуулалтыг чухал үйл явдал хэмээн онцолсон ч Трампын Засгийн газрын шахалтаар яаралтай ашиглах зөвшөөрлийг өгсөн хэмээн зарим судлаач дүгнэж байна. Дашрамд дурдахад, Pfizer вакцинд Их Британи улс иргэдээ хамруулж эхэлсэн бол Канад, Бахрейн, Саудын Араб улс вакциныг яаралтай ашиглах зөвшөөрлийг олгоод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.15 МЯГМАР № 239 (6464)

 

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

12 цаг 3 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

12 цаг 7 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

12 цаг 10 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

12 цаг 17 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

20 цаг 7 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

20 цаг 7 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

20 цаг 7 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Уржигдар 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Уржигдар 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Уржигдар 06 цаг 00 мин