Халдвар ихтэй улс руу нисэхдээ памперс өмсөхийг Хятад улс санал болголоо

2020-12-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Ганцхан улсад хамаатай мэт байсан аюул дэлхийн 218 орныг хамарч,  бидний амьдралыг орвонгоор нь эргүүлнэ чинээ санасангүй. Анх БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдсэн цар тахлаар өдгөө  70.7 сая хүн халдварлаж, 1.5 сая хүн амиа алдлаа. Агаар дуслын замаар халдварладаг энэ вирусын улмаас дэлхийн амьдралын хэв маяг санаанд оромгүйгээр өөрчлөгдөж эхлэв.

Халдварын улмаас хамгийн их алдагдалд ороод байгаа агаарын тээврийн салбарынхан үйл ажиллагаагаа сэргээж, зорчигчдыг эрсдэл багатай тээвэрлэхийн тулд олон янзын аргыг хэрэгжүүлж байна.  Тухайлбал, цар тахлын халдвараас сэргийлж, ариун цэврийн өрөө орохгүй байхын тулд зорчигчдыг нэг удаагийн памперс өмсөхийг Хятадын нисэх хүчний зохицуулагчид санал болгожээ.

Тодруулбал, Хятадын иргэний агаарын тээврийн захиргаа  онгоцонд суухдаа халдвараас сэргийлэх 49 хуудас бүхий зөвлөгөө боловсруулсан байна. Үүнд  маск, нүдний шил зүүх, нэг удаагийн бээлий, малгай, хамгаалах хувцас, гутал, памперс өмсөх гэсэн зөвлөмж  багтжээ. Гэхдээ  энэ зөвлөмж нь халдварын эрсдэл өндөртэй улс руу чартер нислэг үйлдэж байгаа тохиолдолд хамаатай аж.  Нэг сая хүн тутмын 500 нь халдвар авсан бүс нутаг руу нислэг үйлдэхэд дээрх журам үйлчилнэ. Харин нислэгийн багийнхан олон давхар хамгаалах хувцастай  учир памперс өмсөх шаардлагагүй юм байна.

Эх сурвалж:BBC

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

6 цаг 24 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

22 цаг 39 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

23 цаг 9 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

23 цаг 13 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ганбат: Ардчилсан үзэл баримтлалтай Ерөнхийлөгчтэй болж, улс орноо зөв залах нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатын байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Уржигдар 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Уржигдар 14 цаг 12 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Уржигдар 06 цаг 00 мин