Энэтхэгт шинэ өвчин гарч, 400 гаруй хүн эмнэлэгт хэвтжээ

2020-12-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Энэтхэгийн Андра Прадеш  мужид шалтгаан болон нэршил нь үл мэдэгдэх өвчин гарч, 450 гаруй хүн эмнэлэгт хэвтэж, нэг хүн нас барлаа. Тус мужийн өмнө зүгт орших Элуру хотод өнгөрөгч амралтын өдрүүдээр 100 гаруй хүн ухаан алдаж, таталт өгч, дотор нь муухайрч, заримынх нь  амнаас нь хөөс цахрах шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт иржээ.  Нууцлаг өвчний шалтгааныг тодруулахаар мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм байна.

Энэ талаар дүүргийн хяналтын албан хаагч Долла Жоши Рой  “Энэ тоо өнөөдрийн байдлаар 455-д хүрсэн. Харин 200 гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол зүрхний шигдээсээр 45 настай нэг хүн нас барсан. Өвчний шалтгааныг тодруулахын тулд өвчтөнүүдийн хоол, усны бохирдол, агаарт шалгалт  хийсэн. Учир нь зарим хүнд нүд нь хорсох шинж илэрсэн. Одоо лабораторийн хариуг хүлээж байна. Энэ өвчин хоол, ус, агаар эсвэл бусад зүйлээс болсон байх. Өвчтөнүүд бүгд нэг хотод амьдардаг ч өөр газраас ирсэн учир  шалтгааныг ч бид хэлж мэдэхгүй байна” гэж ярьжээ.

Мөн хүн бүрийг коронавирусын шинжилгээнд хамруулаад сөрөг гарсныг нь буцаажээ. Учир нь  тус мужид COVID-19 халдварын 800 мянган тохиолдол бүртгэгдсэн учир дээрх нууцлаг өвчин эмнэлгийн ачааллыг эрс нэмэгдүүлээд байгаа юм.

Эх сурвалж:The Guardian

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

Өчигдөр 11 цаг 39 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

Өчигдөр 11 цаг 34 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

Өчигдөр 11 цаг 26 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Уржигдар 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Уржигдар 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Уржигдар 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Уржигдар 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Уржигдар 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

2026-08-05