Уолл стритэд ус эзэмших гэрээг худалдана

2020-12-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

“Уолл Стрит” дэлхийн санхүүгийн төвд ус эзэмших гэрээг худалдаж эхэлнэ гэж мэдээлжээ. АНУ-ын “CME Group” компани энэ долоо хоногт зах зээлд 1.1 тэрбум ам.доллараар үнэлэгдэх Калифорни мужийн устай холбоотой гэрээг байгуулах юм байна. Компаниас мэдээлснээр ус худалдах гэрээ нь хэрэглэгчдэд энэ эрсдэлийг шийдвэрлэх, эрэлт нийлүүлэлтийг илүү сайн зохицуулахад туслах аж. АНУ-д анх удаа энэ төрлийн гэрээг зохион байгуулах талаар өнгөрсөн есдүгээр сард тус улсын баруун эрэг ойн түймэр, цаг агаарын хэт халалтын улмаас сүйдэхэд  зарласан байна. Харин ”Блүүмберг”-ээс мэдээлснээр энэ нь усны үнэ нэмэгдэх болон ямар нэг зүйлийг ховордож байгааг заадаг бүх хөрөнгө оруулагчдын эсрэг чиглэсэн Калифорни мужийн ихэнх ус хэрэглэгчийг хамгаалахад үйлчлэх зорилготой гэрээ аж.

Мөн энэ гэрээ нь усны оронд бэлэн мөнгө болж болох юм байна. Гэхдээ  Калифорни мужийн усны өртөг зардалд хувь тогтоосон жишиг үзүүлэлтэд тулгуурласан аж. Харин “CME Group” компани энэ худалдаанд оролцох боломжтой хүмүүсийн талаар мэдээлээгүй байна. Гэхдээ Калифорни мужийн хөдөө аж ахуйн тариалан эрхлэгч, нийтийн усны асуудал эрхэлсэн агентлаг, нийтийн үйлчилгээний газраас мэдээ хүлээж авснаа онцолжээ. Компанийн дэлхийн үйл ажиллагааны үзүүлэлт, хөрөнгө оруулалтын өөр бүтээгдэхүүн хариуцсан захирал Тим Маккорт “Одоо хоёр тэрбум хүн усны асуудалд нэрвэгдсэн оронд амьдарч байна. Дэлхийн хүн амын хоёр хувь нь дөрвөн жилийн хугацаанд усны хомсдолд орж болзошгүй” гэв. Тэрээр “Устай холбоотой эрсдэлийг шийдвэрлэх санаа нь их чухал” болохыг онцолжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.8 МЯГМАР № 234 (6459)

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

6 цаг 24 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

22 цаг 39 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

23 цаг 9 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

23 цаг 13 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ганбат: Ардчилсан үзэл баримтлалтай Ерөнхийлөгчтэй болж, улс орноо зөв залах нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатын байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Уржигдар 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Уржигдар 14 цаг 12 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Уржигдар 06 цаг 00 мин