Мэтт Хэнкок: “Pfizer” компанийн вакцин вирусыг хяналтдаа авахад тусална

2020-12-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Бүх нийтээрээ тэмцэж буй COVID-19 эсрэг вакциныг үйлдвэрлэх зөвшөөрөл олгосон анхны орон нь Их Британи болж буйгаа лхагва гаригт зарласан. Тус улсын Засгийн газар  АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech компани хамтран бүтээсэн вакцинд эхний ээлжийн иргэдээ ирэх долоо хоногт хамруулж эхлэхээр болсон юм. Их Британийн хувьд Европтоо халдварын нас баралтаараа тэргүүлж, цар тахлын улмаас их хохирол амссан улсуудын нэгт тооцогдож байна.

Вакцины талаарх шаардлагатай мэдээллүүдээ Их Британи арваннэгдүгээр сарын 23-наас цуглуулж эхэлжээ. “Миний бодлоор Их Британийн  Эм, анагаах ухааны бүтээгдэхүүнийг зохицуулах агентлаг /MHRA/ “Pfizer” компанийн вакцины үйлдвэрлэлийн талаарх мэдээллийг цуглуулсан нь давуу тал юм. Энэ нь тэднийг хурдан хөдлөхөд тус боллоо” гэж Дэлхийн эрүүл мэндийн хөтөлбөрийн мэргэжилтэн Давид Салисбури ярьжээ. Европын эмийн агентлаг мөн “Pfizer компанийн вакцины үйлдвэрлэлийн явцыг аравдугаар сарын 6-наас хянаж эхэлсэн. Энэ шалгалтаа энэ сарын 29-нд дуусгах юм.  Европын холбооны гишүүн орнуудын хувьд Европын эмийн агентлагийн дүрмийн дагуу  Европын холбоо зөвшөөрч,  Европын комисс гарын үсэг зурах  хүртэл  COVID-19 эсрэг вакциныг нэвтрүүлэх боломжгүй юм.

Их Британи эхний ээлжинд голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд, 80-аас дээш насны ахмадуудыг хамруулж эхлэх юм. Дараагийн ээлжинд 50-аас дээш насныхан болон бусад өндөр настнуудыг хамруулна. Харин Вакцин ба дархлаажуулалтын нэгдсэн хороо Их Британийн Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний ажилчдад халдварт өртөх хамгийн их эрсдэлтэй, эмзэг бүлгийн хүмүүсээ хамруулж эхлэхийг зөвлөв.  Үүнд хорт хавдартай, дархлаа систем нь муудсаны улмаас эм хэрэглэдэг,  уушгины болон бөөрний хүнд өвчтэй болон бусад эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс багтах юм.

Тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок “Вакциныг хэр хурдан үйлдвэрлэхээс хэдэн хүнийг хамруулах нь шалтгаална. Ирэх долоо хоногоос вакцинжуулалтаа эхлүүлвэл  Зул сарын баяраас өмнө энэ сарын туршид хэдэн сая хүн хамрагдах боломжтой. Энэ вакцин вирусыг хяналтдаа авахад тусалж, хүний биед аюулгүй гэж үзэж зөвшөөрөл олгосон” хэмээн ярьсан юм. Вакциныг хэрэглэхээс өмнө  цельсийн  хасах 70 градуст хадгалах шаардлагатай. Харин эмнэлгүүдэд байдаг хөргүүрүүдэд цельсийн 2-8 градуст таваас дээш хоногоор хадгалах боломжтой гэж “Pfizer мэдэгдсэн юм. “Pfizer” компанийн энэ вакциныг нэг хүн хоёр тунг тариулах ёстой.  

Харин АНУ-ын Эм, хүнсний хэрэг эрхлэх газрын Вакцин болон биологийн бүтээгдэхүүний зөвлөх хороо “Pfizer” компанийн туршиж буй вакциныг яаралтайгаар ашиглах зөвшөөрөл олгох талаар энэ сарын 10-нд хэлэлцэнэ. Хэрэв зөвшөөрөл олговол энэ сарын 15 гэхэд вакциныг түгээж эхлэх юм.  Үүнээс гадна Moderna”,  AstraZeneca” гэсэн компаниуд вакциндаа өндөр үр дүн амлаад байгаа юм.

Эх сурвалж:CNN

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

12 цаг 45 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

12 цаг 49 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

12 цаг 51 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

12 цаг 59 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

20 цаг 49 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

20 цаг 49 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

20 цаг 49 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Уржигдар 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Уржигдар 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Уржигдар 06 цаг 00 мин