COVID-19: Халдвартай хүн ойрхон явж буйг мэдээлдэг аппликейшн гарчээ

2020-11-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Шинэ төрлийн коронавирус дэлхий дахинаа хурдацтай халдварлаж буй энэ цаг үед тархалтыг бууруулахад туслах  гар утасны дохиоллын системийг бүтээжээ. Тодруулбал, хэрэв та COVID-19-ийн халдвартай хүнтэй ойртвол утсанд чинь мэдэгдэл ирдэг  аппликейшнийг АНУ-ын зарим муж ашиглаж эхэлсэн байна. Энэ технологи нь таныг халдвараас сэргийлж чадахгүй. Харин таны утсанд анхааруулга ирсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлаж, бусдад халдвар тараахаас сэргийлэх юм. Энэ аппликейшн нь халдвартай хүний хавьтлыг олж илрүүлэхэд тусална хэмээн эрүүл мэндийн ажилтнууд итгэж байна.

Энэ аппликейшн хэрхэн ажилладаг вэ?

Андройд утастай хүмүүс мужийнхаа COVID-19-ийн мэдээллийн аппликейшнийг татаж аваад “Bluetooth”-ээ асаах ёстой. Ингэснээр халдвартай хүнтэй ойртсон тохиолдолд таньд мэдэгдэл ирнэ. Харин iPhone маркийн гар утастай бол тохиргоог хэдийнэ хийчихсэн байгаа тул дохиоллын систем асаалттай эсэхийг шалгахад болно. Халдвартай хүньтэй ойртсон тохиолдолд  Bluetooth-ээр дамжуулан та эрсдэлд орлоо гэсэн дохио ирнэ. Халдвар авсан иргэдийн тухайд өөрийн мэдээллээ утсандаа суулгах пин кодыг эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаас авна. Ингэснээр хоёр долоо хоногийн хугацаанд тэдэнтэй ойрхон явсан хүмүүсийн талаарх мэдээллийг 15 минутанд хэлж, хүмүүс өөрсдийгөө тусгаарлах боломжтой болно. Apple, Google компанийн хөгжүүлсэн энэ аппликейшн нь хэрэглэгчийн байршил, халдварын талаарх мэдээллээс өөр мэдээллийг цуглуулахгүй. Тухайн хэрэглэгч утасныхаа мэдээлэлд өөрийн нэрийг нууцлах боломжтой.  

Аппликейшнийг хэр олон хүн ашиглаж байна?

Одоогоор энэ системийг Алабама, Колорадо, Мичиган, Миннесота, Нью Жерси, Нью Йорк, Хойд Каролина, Дакота, Виржина, Вашингтон гэсэн  15 муж ашиглаж байна. Мэрилэнд муж энэ сарын 10-наас энэ аппликейшнийг худалдаанд гаргасан бөгөөд  нэг сая гаруй хүн татаж авсан хэмээн мужийн эрүүл мэндийн ажилтан Чарли Гишлар ярилаа. Халдварын тохиолдол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо сүүлийн долоо хоногуудад эрс өссөн Колорадо муж энэ сарын 25-нд дээрх системийг худалдаанд гаргасан ч хэдийнэ нэг сая гаруй хүн татан авч ашиглаж эхэлжээ. Учир нь энэ системийн талаарх мэдээллийг олон хүнд хүргэх үйл ажиллагааг идэвхтэй явуулсан мужийн нэг юм. Энэ талаар Колорадо мужийн захирагч Жаред Полис “Цар тахалд нэрвэгдсэн маш чухал үед энэ системийг ашиглан гэр бүл, эргэн тойрны хүмүүсээ хамгаалж, эдийн засгаа хэвийн байлгах боломжтой” гэсэн байна. Калифорниа, Орегон мужуудад иргэн бүр энэ системийг ашиглах талаар мэдээлэлтэй болж амжаагүй байна.

Нэг бэрхшээл нь худалдаанд гараад таван жил болон түүнээс бага жил болсон утсанд энэ систем ажиллах юм. Хүн бүр шинэ ухаалаг утасгүй байгаа нь цөөн хүн ашиглахад хүргэж байгааг зарим судлаач анхааруулав.

Эх сурвалж:CNN

 

 

 

 

 

 

 

 

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

12 цаг 45 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

12 цаг 50 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

12 цаг 52 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

12 цаг 59 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

20 цаг 50 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

20 цаг 50 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

20 цаг 50 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Уржигдар 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Уржигдар 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Уржигдар 06 цаг 00 мин