Камала Харрисын тухай өсвөр насны охид юу хэлэв?

2020-11-28
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Калифорниагийн сенатч Камала Харрис АНУ-ын анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч болсон. Энэ үйл явдлыг дэлхийн өнцөг булан бүрт аж төрж байгаа охид харсан. Тиймээс Камала Харрисын тухай өсвөр насны охид ямар бодолтой байгаа талаар “CNN”-ийн зурагчин Кэйт Паркер асуусныг сонирхуулж байна. Ингэхдээ тэрээр өнгөт арьстан эсвэл цагаач гаралтай 15 охинг сонгон ярилцжээ. Тэдний ихэнх Камала Харрисаас “Шаргуу хөдөлмөр юунд хүргэдэгийг, хүн бүрт боломж байгааг олж харсан” хэмээн ярьсан байна.

1.Камалиа, 15 настай: Камала Харрис анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч болсон нь эмэгтэй хүн АНУ-д дээд албан тушаал хашиж болдог юм гэсэн асар их итгэлийг олон охидод бэлэглэсэн. Үүний үр шимийг ирээдүйд эмэгтэйчүүд хүртэнэ гэдэгт би итгэлтэй байна. Камала бол яг надтай адилхан Жамайк эмэгтэй. Тэр яг над шиг өнгөт арьстан. Тэр түүнд  тулгарсан асуудал бүрийг даван туулаад гарсан нь  надад асар их хүсэл тэмүүллийг бэлэглэсэн.

2.Эби, 13 настай: Би 100 жилийн өмнөөс л эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байсныг мэднэ. Учир нь түүхэнд ихэнхдээ эрэгтэйчүүд манлайлж ирсэн. Тиймээс Харрис ялсан нь надад үнэхээр гайхалтай санагдсан. Эмэгтэйчүүд марафон гүйлтийн уралдаанд оролцож, санал өгөх эрхгүй байсан тухай  уншсан. АНУ-ыг удирдах хоёр дахь том албан тушаалд эмэгтэй, тэр тусмаа өнгөт арьстан  эмэгтэй сонгогдсон нь үнэхээр гайхамшиг шиг санагдсан. Тэр бол өөрийн хүчээр энэ амжилтанд хүрсэн супер хүчирхэг эмэгтэй. Би түүн шиг эмэгтэй болохын төлөө чадах бүхнээ хийнэ.

3.Алис, 12 настай: Камала дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон нь маш сайн зүйл. Учир нь Африк-Америк, Энэтхэг гаралтай эмэгтэй хүн өмнө нь дэд ерөнхийлөгч болж байгаагүй. Бид зоригтой, хийхийг хүссэн зүйлээ заавал биелүүлдэг зан чанараараа адилхан юм. Тэр өмнөх дэд ерөнхийлөгч Майк Пенстэй мэтгэлцэх үеэрээ түүнийг яриаг таслах гэж оролдох үед “Би ярьж байна” гэж шулуухан хэлж, эмэгтэйчүүд бол сул дорой гэсэн нийтлэг хандлагыг өөрчилсөн нь надад маш их таалагдсан.Эмэгтэйчүүд угаас сул дорой биш.

4.Бекка, 14 настай: Камалаг дэд ерөнхийлөгч болсныг сонсоод сэтгэл минь их хөдөлж, гэртээ дэвхцэхэд эгч маань намайг галзуурчихаж гэж бодсон байх. Манай гэр бүлийнхэн Энэтхэг улсаас цагаачилж АНУ-д ирсэн. Тиймээс Камала Энэтхэг бас Африк-Америк гаралтай хүн байсан нь сайн зүйл юм.  Олон үндэстний холимог хүн анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч болсон нь түүний хүчирхэг чанарыг илтгэнэ. Цагаан ордонд ажиллах нь АНУ-ын хүн бүрт илүү нээлттэй болсон гэдгийг би зоригтой, өөртөө итгэлтэйгээр хэлж чадна. Энэ тухай ярих дуртай. Камала ч өөрийн бодол санаагаа маш зоригтойгоор илэрхийлдэг учраас би түүнд хайртай.

.

5.Эбигайл, 9 настай: Анх би Камала Харрисыг таньдаггүй байлаа. Зурагтаар ялалтынх нь илтгэлийг сонсоод, өнгөт арьстан эмэгтэй гэдгийг нь анзаарсан. Би Ази хүн учраас тэр бас Ази гаралтай байсан нь надад таалагдсан. Тэр эмэгтэй хүн болохоор маш сайн дэд ерөнхийлөгч болох юм шиг санагдаж байгаа.

6.Даниел, 12 настай: Манай улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн дэд ерөнхийлөгч болсон нь олон сая охид, бүсгүйчүүдэд маш их урам зориг хайрласан. Түүний энэ манлайлал мянга мянган охидын мөрөөдлөө биелүүлэх хүч болсон юм. Бид шаргуу, нээлттэй зангаараа ижилхэн нь таалагдсан.

7.Сиона, 14 настай: Камала надтай адилхан Өмнөд Ази хүн байсан нь сайшаалтай. Надтай ижил үндэстэн хүн тийм өндөр албан тушаал хашна гэж төсөөлж байсангүй. Энэ бол гайхалтай хэрэг юм. “Чи бүх зүйлийг хийж чадна” гэсэн үгийг сонссон охин бүр юу чаддагаа харуулах ёстой. Тиймээ “Би үүнийг хийж чадна” гэсэн бодол охидуудад төрсөн гэдэгт итгэлтэй байна.

8. Хелен,16 настай: Цагаан ордонд өнгөт арьстай хүн ажилладаг гэдгийг сонсоод тэд бидний төлөө ямар нэгэн зүйл хийнэ гэдгийг мэдэж байсан. Аав, ээж хоёр маань Камерун хүн. Бид хоёрын ээж хоёул цагаач гаралтай төдийгүй “Шаргуу хөдөлмөр, тэвчээр хатуужил бол маш чухал зүйл” гэж бидэнд заасан юм билээ.  Тэгэхээр би ч түүн шиг Цагаан Ордонд ажиллах боломжтой гэдгийг оюун санаандаа суулгасан.

9.Элла, 15 настай: Арьс өнгөнөөс үл шалтгаалан ер бусын гайхалтай эмэгтэй маш чухал албанд очлоо гэж би бодож байна. Ямар нэгэн зүйлийг хийхийг хүсээд хөдөлмөрлөж чадвал түүндээ хүрдэгийн маш том жишээ нь Камала байв. Тэр надад ирээдүйдээ итгэх итгэлийг бэлэглэлээ. Эмэгтэйчүүдийн тухай  нийтлэг хандлагыг өөрчилж, бид юу хийж чаддагийг үг болоод үйлдлээрээ харуулсан нь гайхалтай. Би ч мөн адил эмэгтэйчүүдийн талаарх хэвшил ойлголтыг эвдэхийг хүсдэг.

10. Белла, 9 настай: Хэрэв Жо Байден ялвал Энэтхэг гаралтай Камала Харрис дэд ерөнхийлөгч болно гэдгийг мэдээд маш их баярласан. Учир нь аав ээж маань мөн Энэтхэгээс ирсэн.  Надтай төстэй хүн дэд ерөнхийлөгч болсныг харах таатай байсан. Тэр яг над шиг хар үстэй. “Би анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч боловч сүүлчийнх байхыг хүсэхгүй байна” гэсэн үг нь надад таалагдсан.

11. Каролине, 12 настай: Камала дэд ерөнхийлөгчөөр сонгогдож, улсын хамгийн чухал албан тушаалтан болсон нь тун сайн хэрэг. Түүний юунаас ч айлгүй үгээ хэлдэг чанар болон хоолойны өнгө нь надад таалагддаг. Ялалтын дараа хэлсэн үг нь надад маш их урам зориг хайрласан.

12. Эмерил, 19 настай: Камала Харрис нь анхны өнгөт арьстай дэд ерөнхийлөгч болсон нь гайхамшиг. Эмэгтэйчүүд хөгжин дэвшиж, тэдний дуу хоолойг сонсдоггүй байсан хуучны системийг нуран унагааж болдогийг тод томруулан харууллаа. Байр сууриндаа үнэнч, өөрт тулгарсан бүх муу зүйлийг даван туулаад үргэлжлүүлэн хичээсээр байсан зангаараа надтай адилхан юм.

13.Мариана, 16 настай: Анхны эмэгтэй дэд ерөнхийлөгчөөр Камала сонгогдсон нь манай орны хувьд том дэвшил юм. Эмэгтэйчүүд АНУ-ын улс төрд ажиллах чадвартай, ажиллахад бэлэн гэдгийн тод илрэл байв.

14.Норах, 7 настай: Камала дэд ерөнхийлөгч болсонд би үнэхээр их аз жаргалтай байна. Тэр бол анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч шүү  дээ. Хүмүүсийг халамжлахыг хүсдэг хүслийг минь тэр биелүүлсэн. Би өнгөт арьстай хүмүүсийг халамжилдаг.  Тэр ч бас мөн адил. Хэрэв би ерөнхийлөгч болвол автобусаар явж, хүн бүрт анхаарал халамж тавина.

15. Тейлор, 12 настай: Камала сонгогдсноор  олон зүйлийг эерэгээр өөрчлөх мэт санагдаж байна. Эмэгтэйчүүд бизнес, хууль, спортын салбарт манлайлдаг ч улс төрд бол чадахгүй гэсэн ойлголтыг үгүй хийж чадлаа.  Эмэгтэйчүүд хүчтэй, олон хүнд нөлөөлж чаддаг гэдгийг бид харлаа. Энэ бол гайхамшиг. Би болон надаас ч жоохон хэрнээ улсаа өөрчлөхийг хүсдэг хүүхдүүдэд урам зориг өгсөн гайхалтай эмэгтэй.

Эх сурвалж:CNN

Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил ул

12 цаг 47 мин
Шингэрүүлсэн байгалийн хий дэлхийн эрчим хүчний геополитикийг тодорхойлно

Дэлхийн эрчим хүчний газрын зураг чимээгүйхэн дахин зурагдаж байна. Засгийн газрууд газрын ховор элемент

16 цаг 44 мин
Эсрэг, тэсрэг байр суурь

Өчигдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдлаа.  АН-ын бүлэг дэд сайд нарын томилгоотой холбоотой асууд

16 цаг 44 мин
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг бүлэг дэмжжээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэд

16 цаг 44 мин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

Өчигдөр 15 цаг 31 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

Өчигдөр 13 цаг 28 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

Өчигдөр 13 цаг 22 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

Өчигдөр 13 цаг 21 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

Өчигдөр 13 цаг 20 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

Өчигдөр 13 цаг 19 мин