“Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад эрэгтэйчүүдийн оролцоо чухал”

2020-11-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхий дахинаа гурван эмэгтэй тутмын нэг нь хамтран амьдрагчийнхаа бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа бий. Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл бол хүний эрхийн том зөрчил юм. Цар тахал дэгдэснээс хойш охид, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл эрс нэмэгдсэн нь сэтгэл түгшээсэн асуудал боллоо. Энэ бол COVID-19 халдварын сүүдэр юм. Тиймээс үүнийг зогсоохын тулд дэлхий нийтээрээ хамтарч ажиллах шаардлагатай. Халдварын тоо улам нэмэгдэх тусам эрүүл мэндийн салбарынхан  шаардлагатай үйлчилгээг үзүүлэхийн тулд хамаг хүчээ шавхахын сацуу гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд хоргодох байр олгож, утсаар тусламж үзүүлэх нь тэднийг ачааллаа дийлэхгүйд хүргэв. Тиймээс эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл болон цар тахлын эсрэг арга хэмжээ авахын тулд бидэнд илүү их хүчин чармайлт хэрэгтэй.  Хүн бүр үүрэг хүлээх ёстой.

Антонио Гутерриш:Хүчирхийлэл үйлдэгч ял завшихыг зогсоох шаардлагатай

 Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулах олон улсын өдөр энэ сарын 25-нд тохиосон. Энэ өдөрт зориулсан мэндчилгээндээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл хүн төрөлхтөний өмнө тулгарсан нэгэн том сорил юм. COVID-19 цар тахал бүх хүн, бүх салбарыг, бүх үе шатанд түргэн шуурхай арга хэмжээ авахад хүргэв. Нийгэм болон эдийн засаг доройтож, ядуурал нэмэгдсэн нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эрсдэлийг улам ихэсгэв. Жендерт суурилсан хүчирхийлэл буюу цар тахлын сүүдрийг эцэс болгохын төлөөх уриалгыг дөрөвдүгээр сард гаргаж байна. Өнөөдөр ч мөн энэ уриалгад та бүхнийг нэгдэхийг уриалж байна. Дэлхий нийт охид, эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсож, тэдний эсрэг ялгаварлан гадуурхалтын асуудлыг анхаарч үзэх ёстой. Энэ асуудлын шийдлийг олоход эмэгтэйчүүдийн  манлайллыг дэмжиж, эрэгтэйчүүдийг ч татан оролцуулах шаардлагатай. Ялангуяа хямралын үед эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйл ажиллагааг санхүүжүүлэх нь чухал. Энэ санхүүжилтийг эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд зарцуулна. Гэхдээ дан ганц хүчирхийлэлд өртсөний дараа дэмжлэг үзүүлэх бус урьдчилан сэргийлж, хүчирхийлэл үйлдэгчид оноох ялыг нэмэгдүүлэх, ял завшихыг зогсоох шаардлагатай.  Жендерт суурилсан хүчирхийллийг устгахын төлөө хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлцгээе” гэж бичжээ.

Эх сурвалж:unwomen.org      

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

Өчигдөр 11 цаг 39 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

Өчигдөр 11 цаг 34 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

Өчигдөр 11 цаг 26 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Уржигдар 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Уржигдар 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Уржигдар 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Уржигдар 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Уржигдар 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

2026-08-05