COVID-19:АНУ-ын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч болзошгүй

2020-11-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-д COVID-19-ийн халдвартай эмчлүүлж байгаа хүний тоо 88 мянгыг давсан нь цар тахал дэгдсэнээс  хойших хамгийн их тоо боллоо. Цаашид энэ тоо улам нэмэгдэж болзошгүйг улс даяар анхааруулж, орны хүчин чадлаа нэмэхийг эмч нарт үүрэг болгожээ. Түүнчлэн Пеннсильвани мужийн ор  долоо хоногийн дотор дүүрнэ гэдгийг мужийн эрүүл мэндийн тэргүүлэх ажилтан анхааруулсан байна. Сүүлийн үед шинж тэмдэггүйгээр халдвар авах нь ихэссэнийг АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн захирал, доктор Роберт Редфилд сэрэмжлүүлэв. Тэрээр “Энэ вирус 12-35 насныханд шинж тэмдэггүйгээр халдварлах нь ихэсч, нэг ёсны чимээгүй тахал нүүрлэлээ. Бид маскаа тайлаад гэртээ байхдаа ч халдвар авч болзошгүй” гэв. Шинж тэмдэггүй халдвар нь өвчнийг улам хүндрүүлж, эмнэлэгт хэвтүүлэхэд хүргэж байгаа аж.

Миннеаполис хотын нэгэн эмч хамгийн сүүлд COVID-19-ийн халдвартай  таван өвчтөнг асарснаас хоёрыг  нь асрамжийн газар луу шилжүүлж, 80 орчим насны нэг өвчтөн нь нөхрийн хамт нас барсныг харсан тухайгаа нулимс дуслуулан ярилаа. Харин “Миний асарч байгаа өвчтөнүүд хэрхэн шаналж байгааг хараад юу мэдэрснээ тайлбарлаж хэлж чадахгүй нь. Бид ор болон бусад хамгаалах хэрэгслийг нэмж болох боловч эмч, сувилагчийн тоог нэмэгдүүлж чадахгүй. Тиймээс ирээдүйд юу болохыг төсөөлөхөөс ч үнэхээр их айж байна ” гэж “Hennepin County” эмнэлгийн захирал, доктор Ширли Сие ярив.

Өнөөдрийн байдлаар COVID-19-ээр АНУ-д 12.9 сая хүн халдварлаж, 265 мянган хүн нас бараад байна. Энэ сар гарснаар Америкт 3.3 сая хүн халдвар авсан нь үнэхээр цочирдмоор дүн юм. Даваа гаригт гэхэд долоо хоногт дунджаар 196 мянган хүн халдвар авч байгааг Жонн Хопкинсийн их сургуулийн судалгаа харуулж байна. Мөн өчигдөр 2081 хүн цар тахлаар амиа алдлаа. Тиймээс зарим мужууд хоёрдугаар шатны хөл хорионд шилжжээ.

Тухайлбал, Луизана муж зоогийн газар, спорт заалын 50 хувийг хааж, сүм хийдийн 75 хувийг хязгаарлаж байгаагаа өчигдөр зарлалаа. Харин Нью Йорк муж өвчтөнг эмчлүүлэх яаралтай тусламжийн эмнэлгүүдийг шинээр нээжээ. Хойд Каролина муж өнөөдрөөс  эхлэн гэрт нь гаднаас зочин байгаа л бол хүн бүр нүүрний хаалт зүүх журмыг хэрэгжүүлж эхэллээ. Улс оронд ийм хүнд нөхцөл үүссэн тул Талархлын баяраар ч гэртээ байхыг судлаачид зөвлөлөө.

Эх сурвалж:CNN

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

12 цаг 48 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

12 цаг 52 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

12 цаг 55 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

13 цаг 2 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

20 цаг 52 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

20 цаг 52 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

20 цаг 52 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Уржигдар 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Уржигдар 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Уржигдар 06 цаг 00 мин