Алексей Учитель: Хүн бүр Виктор Цойг өөрийнхөөрөө хардаг

2020-11-25
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Оросын телевизийн “Мир” сувгийн “Культ личности” нэвтрүүлгийн зочноор кино найруулагч Алексей Учитель оролцжээ.  Түүнтэй сурвалжлагч Максим Васильчук ярилцсаныг орчуулан хүргэж байна.

 

-Таны найруулсан “Цой” киноны нээлт “Ленфильмд” болж байна. Үзэгчдээс ямар сэтгэгдэл ирж байна?

-Би үнэнийг хэлэхэд сөрөг, эерэг янз бүрийн сэтгэгдэл хүлээж байна. Яагаад гэвэл хүн бүр Виктор Цойг өөрийнхөөрөө хардаг. Тэр тусмаа манай кино намтарчилсан биш, ер бусын драмтай. Ослын дараа Виктор Цой Лативаас Ленинград руу явж байгаа сүүлчийн аяллын тухай домог. Тиймээс янз бүрийн сэтгэгдэл хүлээж байна. Өнөөдөр олон төрлийн асуулт асуулаа. Гэхдээ сөрөг сэтгэгдэл байсангүй, онгирч байгаа юм биш шүү. Эсрэгээрээ их дулаахан уур амьсгалтай байлаа. Нэг бүсгүй бүр өөрт нь их дотно санагдсан гэж хэлсэн. Надад энэ үг их таалагдсан. Учир нь би ийм л зүйлийн төлөө хичээж ажилласан. Ганц энэ үгээр бүгдийг илэрхийлэхгүй л дээ. Гэхдээ энэ хайрын тухай кино хүний хайрын тухай. Бид бүгд Виктор Цойд ингэж л ханддаг, тэр бидэнд ингэж л нөлөөлдөг. Киног үзсний дараа түүний дууг сонссоны дараа тийм нэг гэгээлэг хайрын мэдрэмж төрдөг. Энэ л мэдрэмж байгаасай гэж хүсч байна. Өнөөдөр энэ мэдрэмж байсан гэж бодож байна.

-Энэ киног тойрсон хэл ам найруулагч хүнд толгойн өвчин үү. Эсвэл харин ч энэ кинонд анхаарал хандуулаж бичих нь ашигтай арга уу?

-Ганц л хүний хэлсэн үг Виктор Цойн хүү Александр. Зураг авалтын өмнө сценари бичиж байхдаа бид түүнтэй уулзсан. Тэр сөрөг байр сууриа илэрхийлсэн. Энэ түүний эрх. Гэхдээ түүнд хориглох эрх байхгүй гэж бодож байна. Энэ бол огтоос буруу. Асуудал юундаа байна вэ. Өөр сэтгэгдэл одоохондоо байж болохгүй. Тэр Цойн хүү учраас түүнийг үнэн ярьж байна гээд дагах магадлалтай. Энэ буруу. Гэр бүл гэдэг асар том асуудал. Ганцхан энэ киноны хувьд ч биш, бусад гадаад дотоодын найруулагч, продюссеруудад ч ийм асуудал байдаг. Бүгд л адилхан. Яагаад гэвэл ойр дотны хүний толгойд нь ийм л байх ёстой гэсэн дүр зураглал байдаг. Тэрийгээ дэлгэцээс харахыг хүсдэг. Гэтэл уран бүтээлч хүн бүр өөрийн ойлголттой байдаг. Кирилл Серебренниовын “Лето” кино өөрийн ойлголттой. Цойн хувьд манайх өөрийн ойлголттой. Өөр кинонууд гарна гэж би бодож байна. Гэвч нэг, нэлээд хэдэн хүний толгойд байгаа дүр зургийг буулгах боломжгүй. Хэрэв бид хууль эрх зүй зөрчөөгүй бол үгүйсгэж, өөрийн бодлоо илэрхийлж болно, ганцхан хориглоод хэрэггүй.

-Зарим нэг шүүмж-лэгч Виктор Цой өөрөө дэлгэцнээ дутагдаж байсан. Магадгүй манай үзэгчид ийм домог болсон хүний тухай туслах дүрийн үзэл бодлоор өгүүлэхийг үзэж дасаагүй болоод тэр юм болов уу. Энэ киноны хувьд автобусны жолоочийн үзэл бодлоор дамжуулан харуулсан байгаа?

-Бид намтарчилсан кино хийгээгүй. Яагаад Виктор Цой гэсэн ид шид бидэнд одоо болтол нөлөөлж байгаа талаар бид ойлгохыг хичээсэн.

-Одоо болтол Виктор Цой олон хүний шүтээн?

-Тийм ээ, энэ оньсого. Энэ зүгээр нэг алдартай дуунууд биш, өөр зүйл. Энэ өөр зүйлд л бид хүрэх гэж хичээсэн, нээж илрүүлэх биш. Тэглээ гээд цаг хагас Цой бидэнд тасралтгүй дэлгэцнээс өөрийн дуугаа дуулна гэсэн үг биш шүү дээ. Бидний уран бүтээлийн зорилго өөр байсан.

-Энэ жил таны хувьд бас нэгэн чухал бүтээл болох “Стрельцов” гарсан. Найруулагчаар нь Илья Учитель ажилласан. Та хүүдээ зөвлөгөө өгсөн үү. Гэр бүлийн амьдрал кино, ажилтай хэр уялдан оршдог вэ?

-Ильягийн насыг бодож үзэх хэрэгтэй. Би бас түүнтэй адил ВГИК төгссөн, гэхдээ зураглаачийн ангийг. Миний аав ЗХУ-ын ардын жүжигчин, алдартай найруулагч байсан. Энэ мэргэжил рүү ороход сэтгэл зүйн хувьд их хэцүү. Аав чинь тийм юм чинь чи бас мундаг гэдгээ нотло гээд л. Миний хувь тавиланг шийдсэн анхны уран сайхны зөвлөлийг санаж байна. Энэ их чухал. Анхны цохилтоор чи өөр гэдгийг хэлээд өгөх. Илья яг өөрийн анхны инээдмийн киногоор өөр Учитель гэдгээ нотолсон. Цаашаа өөрийгөө өөр гэдгийг нотлох шаардлага гараагүй. “Стрельцов” киноны хувьд бид хоёрын аль алиных нь хувьд том хариуцлага байсан. Учир нь энэ том кино, олон жүжигчин, ажиллагаа ихтэй. Энэ тэгээд түүний ердөө хоёр дахь кино. Би мэдээж эмээж байсан. Ямар зөвлөгөө өгсөн бэ гэхээр. Мэдээж сценари дээр, жүжигчид сонгоход зөвлөсөн. Их удаан шаналсан. Гэхдээ би аав биш, продюссер ёсоор хандсан. Би нэг л удаа зураг авалтын талбай дээр ирээд “Алив Илья энийг ийш нь, энийг тийш нь” гэж хэлмэгцээ ямар ч утгагүй болохыг нь ойлгосон. Тэр өөрөө ажлаа хийх ёстой. Тэдний баг их залуу хүмүүс учраас их дайчин ажиллаж байна лээ. Манай алдартай жүжигчин Саша Петров тэр хоёр бие биедээ их хүндэтгэлтэй хандаж байсан. Бас зураг авалтын дараа найзууд болцгоосон. Дандаа тийм байх нь ховор. Тиймээс надад энэ сайн кино болох эргэлзээ байгаагүй. Ямар сайхан уур амьсгалтай байгааг нь би харсан. Энэ бас кинонд их нөлөөлдөг. Бид мэдээж монтажийн үеэр зэрэгцэн суугаад үзсэн. Тэгэхгүй бол болохгүй. Миний хүү учраас юу хийхийг нь чимээгүйхэн шивэгнээд байсан юм биш, энэ энгийн ажил. Тэр миний ажлыг үзээд санал бодлоо хэлдэг. Энэ талаараа хамтын ажиллагаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.25 ЛХАГВА № 226 (6451)

 

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

12 цаг 46 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

12 цаг 50 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

12 цаг 53 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

13 цаг 0 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

20 цаг 50 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

20 цаг 50 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

20 цаг 50 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Уржигдар 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Уржигдар 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Уржигдар 06 цаг 00 мин