“Их-20”-ийн уулзалт ба Трампын “галзуурал”

2020-11-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Дэлхийд эдийн засгаар тэргүүлэгч орнуудын “Их 20” бүлэг цар тахлын улмаас цахимаар дээд хэмжээний уулзалтаа зохион байгуулж байна. Энэ жилийн уулзалтыг дэлхийн баян орнуудын нэг Саудын Арабын хаан Салман бен Абдел Азиз аль Сауд даргалж байгаа юм. Өнгөрөгч амралтын өдрүүдийн уулзалтаар COVID-19-ийн эсрэг эм бэлдмэл, оношлуурыг дэлхий даяар тэгш хуваарилах  санхүүжилтийн асуудлыг хэлэлцлээ. Одоогоор “Их-20”-ийн орнууд COVID-19-ийн вакцины үйлдвэрлэл, түгээлтийг дэмжих зорилгоор эрүүл мэндийн байгууллагуудад 21 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, дэлхийн эдийн засгийг сэргээхэд 11 их наяд ам.доллар гаргаад байна.

Уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрийн улсын туршиж байгаа вакциныг  бусад улс оронд хуваалцахад бэлэн байна гэдгээ мэдэгдээд цар тахал дэлхийн эдийн засгийг доройтуулж, олон нийтийг хамарсан, урт хугацааны ажилгүйдэл, ядуурлыг бий болгож байгааг онцолсон байна. Мөн БНХАУ-ын  удирдагч Ши Жиньпин вакцины үйлдвэрлэл, түгээлтийг хурдасгахын тулд бусад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдээд, бусад хөгжиж буй орнуудад тусламж дэмжлэг үзүүлж, вакциныг бүх орны иргэдэд хүртээхүйц үнэтэй байлгахын тулд хичээн ажиллахаа амласан байна.

 

Дональд Трамп: Америк ажилчдын татварын мөнгийг дэлхийн хамгийн их бохирдолтой орнуудад зарцуулахаас татгалзаж байна

Саяхан ерөнхийлөгчийн сонгууль нь болж өнгөрсөн их гүрэн АНУ-ын удирдагч уулзалтын хэл амны гол бай боллоо. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бямба гаригт уулзалтыг орхин гольф тоглохоор явсан нь түүнийг дэлхийн тавцан дахь байр сууриа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдсэн үйлдэл байлаа хэмээн олон нийт үзэж байна. Тэрээр өдгөө хүртэл ялагдлаа үл зөвшөөрч, шүүхэд зарга үүсгэн явж байгаа билээ. Саудын Арабын Хөрөнгө оруулалтын сайд Халид Ал-Фалих “COVID-19-ийн эсрэг тэмцэх гол улсын удирдагч байсангүй. Зарим үндэстэн хэт үндсэрхэг үзэлтэй байна” гэж хэлэхдээ хэний ч нэрийг дурдаагүй ч Трампад зориулсан үг гэдэг нь илт байсан юм. Трамп “Миний хэлэх үг дууслаа” гэж хэлчихээд гольфийн талбай руугаа явсан байв. Трампыг өмөөрөн Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Кайлей МкЭнани “Ерөнхийлөгч Трамп АНУ-ын хямралын эсрэг арга хэмжээ авч,  эдийн засгаа сэргээхийн тулд бүхий л нөөцөө дайчлан ашигласан” гэж мэдэгдэв.

Харин ням гаригийн уулзалтын үеэрх уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг асуудлын талаарх Трампын илтгэлийн  дуу хоолойны өнгө аяс өмнөх шигээ түрэмгий, маргасан шинжтэй байв. Учир нь 2015 оны уулзалтын үеэр Австрали, Энэтхэг, Хятад гэсэн улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээг эх дэлхийгээ аврахад чухал ач холбогдолтой хэмээн үзэж байхад Трамп “Энэ бол Америк үндэстнийг устгах төлөвлөгөө” хэмээн эсэргүүцэж байсныг хуралдааныг удирдагч онцлов. Энэ уулзалтаар ч мөн “Парисын хэлэлцээр бол хүрээлэн буй орчныг хамгаалахад бус Америкийн эдийн засгийг доройтуулахад чиглэсэн. Тиймээс би Америк ажилтнуудын олон их наяд ам.долларыг дэлхийн хамгийн их бохирдолтой болон хүрээлэн буй орчны асуудалтай улсуудад зарцуулахаас татгалзаж байна” хэмээн Цагаан ордны хурлын өрөөнөөс илтгэлдээ дахин дурдав. Гэвч түүний энэ илтгэлд бусад улсын удирдагчдад таалагдаагүй бололтой хэн ч ярианд нь анхаарлаа хандуулсангүй. Энэ нь Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй ч бусад улс орнууд хэдийнэ түүнийг дэлхийн тавцангаас арчиж хаясаны илрэл байв. Түүний хамгийн олон сая саналаа луйвардуулсан хэмээн маргаан үүсгэсэн Жоржиа мужийн гар тооллогын үр дүн өмнөхөөсөө зөрөөгүйг Аудитын газар баасан гаригт мэдэгдсэн ч Трамп санал нийлсэнгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.24 МЯГМАР № 225 (6450)

 

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

12 цаг 47 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

12 цаг 51 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

12 цаг 53 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

13 цаг 1 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

20 цаг 51 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

20 цаг 51 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

20 цаг 51 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Уржигдар 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Уржигдар 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Уржигдар 06 цаг 00 мин