Үнийн хөөрөгдөл үүсгэсэн ААН-ийг ШӨХТГ “E-barimt" аппликэйшнээр хянана

2020-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАМУУНТАМИР

Цар тахлаас шалтгаалан өндөржүүлэн бэлэн байдал зарласантай холбоотой хүнсний бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх үзэгдэл зогсохгүй үргэлжилж байгаа тул ШӨХТГ "E-barimt" аппликэйшн ашиглан газар дээрээс нь үнийн баримтыг хүлээн авах системийг боловсруулан, ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Дээрх систем ашиглалтад орсноор, хуурамч дуудлага, худал мэдээллийг хаах, хөл хорионы цаг хугацаанд албан хаагчид заавал газар дээр нь хяналт шалгалт хийж тогтоохгүйгээр ажиллах, иргэн бүр үнийн хяналт тавих зэрэг боломжууд бүрдэх юм байна. Мөн хяналт тавьж чадахгүй байгаа жижиг дэлгүүр, эмийн санг шууд хяналтанд байлгах зорилготой аж.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар  40 гаруй ажилтантай бөгөөд өнгөрсөн өдрүүдэд иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийг даган ажлын ачаалал эрс өсч, зарим газар хүрч ажиллах боломжгүй тохиолдол ч гарч буй аж. Тэр дундаа орон нутагт хүрч ажиллахад амаргүй байсан талаар ШӨХТГ-аас мэдээлсэн.

Тэгвэл дээрх "E-barimt" аппликэйшны систем  ашиглалтад орсноор иргэд хаана байгаагаас үл хамааран, үнийн дүнг зурагтай нь тус газарт илгээснээр зохиомлоор бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөж буй газарт хяналт тавих бүрэн боломж бүрдэж байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

Д.Энхсайхан: Татварын шинэчлэлийн төсөлд татварын таатай орчныг бүрдүүлэхэд анхаараагүй

Д.Энхсайхан: Татварын шинэчлэлийн төсөлд татварын таатай орчныг бүрдүүлэхэд анхаараагүй

19 цаг 30 мин
Хөгжлийн төлөвлөгөөг цөөхүүлээ хэлэлцэв

Хөгжлийн төлөвлөгөөг цөөхүүлээ хэлэлцэв

19 цаг 33 мин
“Урагшаа профессор урагшаа”

“Урагшаа профессор урагшаа”

19 цаг 35 мин
Австрийн Ерөнхийлөгч манай улсад анх удаа айлчлав

Австрийн Ерөнхийлөгч манай улсад анх удаа айлчлав

19 цаг 38 мин
Л.Гантөмөр: Сан байгуулаад өгчихөөр манайхан яаж туйлдгийг бид мэднэ шүү дээ

Л.Гантөмөр: Сан байгуулаад өгчихөөр манайхан яаж туйлдгийг бид мэднэ шүү дээ

Уржигдар 13 цаг 16 мин
Т.Доржханд: Орлогоо нотол гэхээр Засгийн газраа огцруулаад байвал Монгол Улс хөгжихгүй

Т.Доржханд: Орлогоо нотол гэхээр Засгийн газраа огцруулаад байвал Монгол Улс хөгжихгүй

Уржигдар 13 цаг 02 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Уржигдар 12 цаг 57 мин
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Уржигдар 12 цаг 55 мин
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

Уржигдар 06 цаг 30 мин
Н.Энхбаяр: Aнхнаасаа хамгийн эмзэг, стандарт бус Засгийн газар байгуулагдсан

Н.Энхбаяр: Aнхнаасаа хамгийн эмзэг, стандарт бус Засгийн газар байгуулагдсан

Уржигдар 06 цаг 29 мин