“Урагшаа профессор урагшаа”

2025-05-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.Нямсүрэн

Бидний мэдэх дэлгэцэнд мөнхөрсөн “Хатан хаан Сиси” киногоор нь, тансаг хөгжмийн аянд хормой дэрвүүлэн эргэдэг Венийн вальсийн өлгий нутаг гэдгээр нь Австри улсыг бид муугүй мэддэг бол энэ удаад тус улсын 10 дахь ерөнхийлөгч Ноён Ван дер Беллентэй товч танилцъя. 


Түүний бүтэн нэрийг Александр Ван дер Беллен гэдэг. 1944 оны нэгдүгээр сарын 18-нд Австрийн Вена хотод мэндэлжээ. Түүний аав орос, ээж нь эстони гаралтай. Гэвч өвөг эцэг нь XVIII зууны үед Нидерландаас Орос руу дүрвэжээ. 1931 онд Ван дер Беллений аав Александр Эстони улсын Кихелконна хотод түүний ээж Алма Сиеболдтой гэрлэснээр Эстонийн иргэншил авч тэндээ суурьшсан байна. Харамсалтай нь 1940 онд Эстони улс ЗХУ-д эзлэгдэхэд гэр бүлээрээ Герман руу нүүж, тэндээсээ Австри руу гарчээ. Тиймээс ч Австрид төрсөн Ван дер Беллен төрөлх хотдоо бага дунд, дээд боловсрол эзэмшиж, Инсбрукийн Их Сургуульд эрдэм шинжилгээний ажил хийж, дэд профессороор ажиллаж байгаад хожим Венийн их сургуулийн эдийн засгийн хүндэт профессор болжээ. 


Ван дер Беллен судалгааны ажлаа төрийн санхүүжилтийн журам, дэд бүтцийн санхүүжилт зэрэг сэдэвт түлхүү анхаарч ажилласан бол улс төрийн карьерийн хувьд анхлан социал демократ үзэл баримтлалтайгаар улс төрд хөл тавьсан ч удалгүй төвийг сахисан либерал бодлогыг дэмжих болж, тэр дундаа Ногоон үзэлд эргэлт буцалтгүй оржээ. Тиймээс ч 1994 оноос 2012 оныг хүртэл Австрийн Ногоон намын Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж, намын дарга төдийгүй парламент дахь бүлгийн даргаар ажиллаж байжээ. 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд харин Ногоон намаас  бус бие даан нэр дэвшсэн байна. Гэвч 2016 оны зун болсон эхний удаагийн сонгуулиар санал буруу тоолсон гэсэн будилаан гарч, сонгуулийн дүнг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгож, сонгуулийг дахин явуулах шаардлагатай болов. Ингээд 2016 оны арванхоёрдугаар сарын 4-нд дахин сонгууль явуулж сонгогчдын 54 хувийн саналыг авч ялалт байгуулжээ. Тэрээр тус улсын 10 дахь ерөнхийлөгч боловч ард түмнээс шууд сонгогдсон анхны төрийн тэргүүн юм. Мөн 2022 онд тэрээр дахин сонгуульд ялалт байгуулж хоёр дахь бүрэн эрхээ эхлүүлсэн юм.


Сонирхолтой нэгэн баримт гэвэл 2010 оны аравдугаар сарын 10-нд болсон Венийн мужийн сонгуульд Ван дер Беллен Венийн Ногоон намын жагсаалтын 29 дүгээрт бичигдэж байжээ. Харин сонгуулийн уриагаа “Урагшаа, профессор урагшаа!” хэмээн сонгосноор тэр сонгуульд 11.952 саналаар өрсөлдөгчөөсөө илүүрхэж эхний байрт шалгарч чаджээ. Өөрөөр хэлбэл, түүний их сургуулийн профессорын туршлага нь улс төрийн карьерт нь ч ихээхэн эерэг нөлөө үзүүлсэн байна. Түүнийг “Профессор” болон “Саша” хэмээн дууддаг нь орос гаралтай нь холбоотой. Мөн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа “Дональд нугас” хүүхдийн кинонд ихэд дуртайгаа сонирхуулж байжээ. 


2019 онд ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Италийн ерөнхийлөгчтэй уулзахаар Меран хотод зочлох үеэрээ жирийн иргэдийн адил метроны буудал дээр гар цүнхээ барин алхаж яваа зураг нь сошиал орчинд багагүй алдаршиж, олон нийтийн талархлыг хүлээж байв.
Тиймээс ч түүнийг төрийн тэргүүн гэхэд нийтийн тээврээр зорчдог энгийн нэгэн хэмээн улс төрийн хүрээнийхэн төдийгүй, олон улсад ч андахгүй мэднэ. Өдгөө 81 настай ерөнхийлөгч Ван дер Беллен анхны эхнэртэйгээ 18 настайдаа гэр бүл болж 50 гаруй жил хамт амьдарчээ. Тэд хоёр хүүтэй бөгөөд 2015 онд гэр бүлээ цуцлуулж байжээ. Харин одоогийн гэргий Дорис Шмидауэртэйгээ Ногоон бодлогын төлөө олон жил хамтдаа зүтгэсэн бөгөөд 10 жилийн өмнө гэрлэсэн байна. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 99 (7596)

71 tei gerlesen geheer goy yumaa
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

3 цаг 44 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

3 цаг 44 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

3 цаг 44 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

2026-08-28
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

2026-08-28
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

2026-08-28
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

2026-08-27