Австрийн Ерөнхийлөгч манай улсад анх удаа айлчлав

2025-05-27
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.НЯМСҮРЭН

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австри улсын ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, гэргий Дорис Шмидауэрийн хамт төрийн айлчлал хийж байна. Эрхэм зочдыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Чингис хаан нисэх онгоцны буудалд угтан авсан юм. Харин Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Д.Сүхбаатарын талбайд өчигдөр хүндэт зочноо угтан авлаа.
Төв талбайд уламжлал ёсоор монгол үндэсний хувцастай жаалууд хүндэтгэлийн цэцэгс өргөн барихад 81 настай Австрийн ерөнхийлөгч нүүр дүүрэн инээмсэглээд бөхийсхийн цэцгийг гардан авсан нь энгийн бөгөөд дотно харагдана. Тэрээр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ талаар хоёр улсын ерөнхийлөгч харилцан мэдэгдэл хийж, хэвлэлийнхэнд танилцуулав.
Гурван өдөр үргэлжлэх айлчлалын хүрээнд хоёр орны харилцааг бүхий л салбарт өргөжүүлэх хэд хэдэн томоохон хэлэлцээрт гарын үсэг зурсан нь энэхүү айлчлал ихээхэн үр дүнтэй болохыг илэрхийлж байлаа. 
Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын хооронд 1963 оны долдугаар сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Тиймээс ч Монгол, Австри хоёр улсын төрийн тэргүүн нар 60 гаруй жилийн түүхтэй харилцааны цаашдын чиглэл, замын зураглалыг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулах Хамтарсан Тунхаг гаргаснаа мэдэгдлээ. 
Монгол Австри хоёр улс НҮБ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын үндсэн зарчмууд болон хүний эрх зэрэг олон улсын эрх зүйг дээдлэх зарчмын хүрээнд хамтарсан тунхаг гаргасныг албан ёсоор баталгаажуулсан нь энэ юм. Хамтарсан тунхагийн хүрээнд Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын зарчим болон “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг Австри Улсын даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд чиглэсэн тууштай бодлого, үйл ажиллагаатай уялдуулж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээ харилцан тунхаглав. 
Мөн Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцжээ. 


Дэд бүтэц, нийгэм, хүний хөгжил, эрүүл мэнд, ус, хог хаягдал, хөдөө аж ахуй зэрэг салбарт хэрэгжүүлэх төслүүдийг дэмжсэн санхүүгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр боллоо.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд Австри Улсын ойн засаглал, уур амьсгалд тэсвэртэй ой мод тарих, ойн менежментийн туршлагад тулгуурлан усны нөөцийг хамгаалах, ойн хомсдол, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
Уул уурхай, ашигт малтмал боловсруулалт, эрчим хүч, цахим шилжилт зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа хийх, ноу-хау болон технологи нэвтрүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ нотоллоо.
Аялал жуулчлалын бүс нутаг, бүтээгдэхүүн, үйлчилгээ, уулын болон өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх, боловсрол, сургалт зохион байгуулж, туршлага солилцохоор боллоо.


Шинжлэх ухаан, судалгааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол Улсын “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнуудыг Австри Улсад дээд боловсрол эзэмшүүлэх, хоёр улсын Шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов. Австрийн Засгийн газартай байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр дуусаад удаагүй байгаа. Тэгвэл дараагийн хэлэлцээрийг ойрын үед байгуулж, эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтран ажиллах тухай санал нэгдэв. Айлчлалын үр дүнд нийгмийн асуудлыг шийдсэн томоохон хэлэлцээрт гарын үсэг зурсан нь ололттой байлаа. Тухайлбал, иргэдийн нийгмийн баталгааг хангах, ажиллаж, амьдрах таатай нөхцөл, боломжийг бүрдүүлэх, Монгол болон Австри Улсад Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр авах эрх зүйн нөхцөл бүрдлээ. Мөн Монгол Улсын засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу дипломат паспорт эзэмшигчид 180 хоногийн хугацаанд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэх таатай мэдээг дуулгав. Хэлэлцээр нь хилийн чанадад зорчих иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, “Хүчирхэг Монгол паспорт” зорилтын хүрээнд Монгол Улсын иргэд визгүй зорчих улсын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Уул уурхай, технологийн салбарын хувьд шинэлэг технологи, шилдэг туршлага судлах, нэвтрүүлэх, хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, мэргэжилтнүүдийг сургах чиглэлээр хамтрахаар боллоо. Энэ нь судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг бий болгох, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хаягдал боловсруулах үйлдвэрүүдийн төлөвлөлт, барилга, үйл ажиллагааг дэмжсэн төслүүд хэрэгжүүлэх, тогтвортой эрчим хүчний технологи хөгжүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах, жижиг, дунд үйлдвэрүүдийг цахимжуулах, уул уурхай, эрдэс баялгийн салбар дахь инженерийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд томоохон ахиц гаргах боломж олгож байгаагаараа ихээхэн ач холбогдолтой хэлэлцээр болжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 98 (7595)

Оюу толгой дахь эрх ашгийн “трио” ба “Рио Тинто”-гийн нео-импераилизм

Оюу толгой төсөл ойрын өдрүүдэд тал бүрээсээ “мөлжүүлж” байна. Угтаа, энэ сайн хэрэг юм. Учир н

10 цаг 20 мин
С.Даваасүрэн: Хагас коксон түлшний чанарт ямар ч эргэлзээ байхгүй

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Дава

10 цаг 20 мин
Цоожтой хаалганы цаана үйлдэгддэг харгислалыг хуулийн шинэчлэл таслан зогсоох уу?

Арванхоёрдугаар сарын 10-ныг олон улсад Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Хүний эрх гэ

10 цаг 20 мин
Ли Жан Хуа: “Хуулийн байгууллагаар яваад нэмэргүй. Бүгд манай талд байгаа” гэж сүрдүүлсэн

БНХАУ-ын “Мен Дун Энержи” ХХК-ийн захирал Ли Жан Хуа “Олгой булаг” ХХК-ийн “Төхөм”

Өчигдөр 14 цаг 58 мин
Голомт банкны SocialPay Junior аппликэйшн “Улаанбатар КАП” тэмцээнтэй хамтран ажиллана

Нийслэлийн бүх ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй “Улаа

Өчигдөр 13 цаг 43 мин
МИАТ-ийн захирлаар томилогдсон Т.Тэлмэн гэж хэн бэ?

МИАТ-ийн захирлаар томилогдсон Т.Тэлмэн гэж хэн бэ?

Өчигдөр 12 цаг 25 мин
Путины Энэтхэгт айлчилж буйн гол зорилго: Газрын тос, батлан хамгаалах, геополитик

Дэлхий нийт холбоотон улс орнуудын харилцаанд гарч буй өөрчлөлт, геополитикийн

Өчигдөр 06 цаг 00 мин
Сонсгол: Монголчууд хэзээ Оюу толгойгоос үр ашиг хүртэх вэ?

УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад

Өчигдөр 06 цаг 00 мин
АН: ТАЗ төрийн бодлогыг хамгийн их будилуулж байна

АН: ТАЗ төрийн бодлогыг хамгийн ихээр будилуулж байна

Уржигдар 17 цаг 22 мин
С.Баярцогт: Монгол Улс хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж цаг үед энэ сонсгол тус болох нь уу, ус болох нь уу гэдгийг тооцох ёстой

С.Баярцогт: Монгол Улс хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж цаг үед энэ сонсгол тус болох нь уу, ус болох нь уу гэдгийг тооцох ёстой

Уржигдар 17 цаг 14 мин