Энтони Фаучи:COVID-19-ийн эсрэг вакцин 94 хувийн үр дүн үзүүлсэн нь гайхамшиг

2020-11-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын Модерна компанийн туршиж буй COVID-19-ийн эсрэг вакцин 94.5 хувийн үр дүн үзүүлснийг өчигдөр орой зарлалаа. Энэ нь коронавирусын эсрэг хамгийн өндөр үр нөлөө үзүүлсэн  АНУ-ын хоёр дахь вакцин юм. “Энэ бол үнэхээр сэтгэл хөдөлгөм үр дүн гэдэг нь тодорхой. Вакцин 94.5 хувийн үр дүн үзүүлнэ гэдэг үнэхээр гайхалтай” гэж АНУ-ын халдварт өвчний хамгийн шилдэг эмч, доктор Энтони Фаучи ярьжээ. Харин “Энэ бол миний амьдрал, ажлын минь хамгийн гайхалтай мөчүүдийн нэг байлаа. Цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцин туршсан нь хамгийн өндөр нөлөө үзүүлнэ гэдэг үнэхээр гайхалтай” хэмээн Модерна компанийн  ерөнхий эмч Тал Закс ярьжээ. Энэ вакцинд арванхоёрдугаар  сарын дунд үеэс эрсдэлт бүлгийнхнийг, ирэх хавраас бүх хүн амыг хамруулахаар төлөвлөж байгаа аж.

Модерна компани туршилтдаа 15 мянган хүн хамруулснаас цөөнхөд нь толгой өвдөх шинж тэмдэг илэрснээс өөр гаж нөлөө үзүүлсэнгүй. Тиймээс тус компани энэ сарын сүүлээр вакцин үйлдвэрлэх зөвшөөрөл авах юм. Гэхдээ хүн бүрт хүрэлцэх хэмжээнд үйлдвэрлэхгүй. Эхний ээлжинд эрүүл мэндийн ажилтнууд, ахмад настан гэсэн хамгийн эрсдэлтэй бүлгийг хамруулах аж. Энэ талаар “Миний бодлоор дөрөвдүгээр сарын сүүлээр бүх хүн энэ вакцинд хамрагдана. Гэхдээ тав, зургаа, долдугаар сар хүртэл хойшилж магадгүй. Вакциныг үйлдвэрлэхэд хоёр сар шаарддаг” гэж  Энтони Фаучи ярив.

Үүний өмнө өнгөрсөн долоо хоногт “Pfizer” компанийн туршиж буй вакцин 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлснийг зарласан билээ.  “Pfizer”  болон “Moderna” компанийн вакцин ижил үр дүн үзүүлсэн нь хүний дархлааны систем дээр үндэслэн ижилхэн технологи ашигласантай  холбоотой аж. Ингэснээр вакцин тариулсан хүний биед вирус  эсэргүүцэх эсрэг биет үүсдэг байна.  

Эх сурвалж:CNN

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

13 цаг 40 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

13 цаг 45 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

13 цаг 47 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

13 цаг 54 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

21 цаг 45 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

21 цаг 45 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

21 цаг 45 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Уржигдар 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Уржигдар 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Уржигдар 06 цаг 00 мин