Д.Наранбаатар: Шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулалт чухал байна

2020-11-15
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

“Оном сан”-гийн  ТУЗ-ийн дарга, доктор Д.Наранбаатар COVID-19 тархсан нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ-аас  байр сууриа илэрхийллээ.

- COVID-19-ийг бид дотооддоо алдчихлаа. Албаныхан голомтыг хумихаар ажиллаж байна.   Нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?

-Монгол түмэн цар тахлын эсрэг чадах чинээгээрээ зүтгэж байна.  Энэ  асуудал цаашид нэлээд хүндрэх төлөв рүүгээ орчихлоо.  Хөл хориог сунгах асуудал яригдаж байна.  УОК-ын хийж хэрэгжүүлж байгаа ажлыг  зөв зүйтэй байна гэж нэг хэсэг нь үзэж байна.  Нөгөө хэсэг нь шүүмжлэлтэй хандаж байна. Гадаад амьдарч байгаа эмч нар, эрдэмтэд бүгд л эх орондоо санаа зовниж чадах ядахаараа туслахыг хичээж байна.  Монгол хүн бүр Монголынхоо төлөө цохилох  зүрхтэй сэтгэлтэй.  Монгол Улсын Засгийн газар,  УОК боломжийн хэмжээнд ажиллаж энэ өвчнийг оруулалгүй 10 сарын хугацаанд тэсч ирлээ.  Харамсалтай нь алдаа гарч, дотооддоо алдлаа.  Алдаа гарсан гэдгийг Шадар сайд Я.Содбаатар хүлээн зөвшөөрсөн.  Ажил хийж байгаа хүмүүст бүх зүйл алдаагүй сайхан явна гэж байхгүй.  Тусгаарлалтын үед халдвар хамгаалалтын горимоо сайн барьж чадсангүй, голомтлон алдлаа.  Мөн Алтанбулагийн боомтын ердөө цаах нь халдвар ямар их байлаа.  Үүнийг тооцсонгүй, хилийн хяналт муу байлаа.

-Одоо бид яах ёстой вэ?

-Өнгөрснийг өөрчилж чадахгүй. Бид хоёр тал болчихоод нийгмийн сүлжээгээр муудалцаад байж болно.  Ер нь шүүмжлэх шиг амархан зүйл байдаггүй.  Гэхдээ одоо цаг нь биш.   Монголчууд атгасан гар шиг нэгэн хүчээр нэгдсэн удирдлага дор энэ цар тахлыг даван туулна.  Тахлын гинжийг тасалж сэжигтэй тохиолдол бүрийг хайрцаглах хэрэгтэй. Үүнийг бид хийж чадна.  Дэлхийн олон улс орнууд хийж чадаж байгаа.  Манайд харин ч олон давуу тал байна.  Миний амьдран суугаа АНУ-ын хувьд байдал ямар байгааг та бүхэн мэднэ. Нэг өдөрт л 185 мянган хүн халдвар авч, 1300 гаруй хүн нас барж, 70 орчим мянган хүн эмнэлэгт хэвтээд байна.  Одоо монголчууд алдаагаа засч, дахин энэ асуудалд алдаа гаргахгүй байх тал дээр ажиллах хэрэгтэй.

-Тухайлбал?

-Цар тахлын үеийн бүх үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохион байгуулах хэрэгтэй.  Ингэсэн цаг энэ өвчнийг хор хохирол багатайгаар даван туулна.  Манай Оном сангийн эрдэмтийн зөвлөлөөс уриалга гаргаад байна.  УОК-ын дэргэд эрдэмдийн зөвлөл байгуулах хэрэгтэй.  Хамтран ажиллах хэрэгтэй.  Өөрсдийн сурсан мэдсэн бүхнээ  одоо л улс орныхоо төлөө зориулмаар байна. Бидний энэ уриалгыг дэлхийн өнцөг булан бүрт байгаа эрдэмтэн судлаачид маань хүлээж авч хамтран ажиллана гэдэг итгэлтэй байна.

-Шинжлэх ухааны үндэслэлтэй гэдгийг тодруулахгүй юу. Одоогийн үйл ажиллагаанууд хэр үр дүнтэй байгаа вэ?

-Өнөөдөр эрдэм судлаачид маань хэвлэлийн мэдээлэлтэй л сууж байна.  11:00 цагийн мэдээллийг сонсоод ямар нэгэн шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл өгөхөд хэцүү.  Тэгэхээр эрдэмдтийн багт илүү нарийн мэдээлэл өгч хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Тухайлбал, шинжилгээний үр дүнгүүд, тоологдож байгаа хэмжээ, вирусын генетикийн мэдээлэл хэрэгтэй.  Энэ бүхнээс бид эмнэлзүйн олон зүйлийг тодорхойлох боломжтой. Хэт их хурдтай тархаад байна уу.  Тархалтын хүрээг хэр өргөн тавих, Хэд хоногт хөл хориог тогтоох уу гээд энэ бүхэнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хандах нь чухал байна.  Мөн бэлэн байдлын төлөвлөгөөг илүү нарийвчлан гаргах хэрэгтэй.  Цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч, онцгой байдал үүсвэл яах юм. Энэ бүхэн тодорхой байх хэрэгтэй. Эмч нарынхаа нөөцийг хэрхэн тооцоолж байгаа юм, эдийн засаг талаасаа ч хор хохирол багатайгаар хэрхэн даван туулах юм бүхнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр авч үзэх хэрэгтэй.  Энэ бүхэнд эрдэмтэн судлаачдын дуу хоолой чухал байна.

-Иргэд маань гэр гэртээ тусгаарлагдаад байна.   Халдвараас хамгаалах, дархлаагаа дэмжих олон аргыг туршиж байна.  Та юу гэж зөвлөх вэ?

-Маскаа зөв хэрэглэх нь нэн тэргүүний халдвараас сэргийлэх арга юм.  Хүний үсний хэмжээ мм-ийг 10 хуваасны нэгтэй тэнцдэг.  Харин энэ вирус маань 1000 хуваасны нэгтэй тэнцэж байна. Гэхдээ агаарт дангаараа хөвж яваа хэрэг биш юм.  Хүмүүсийг ханиаж найтаахад шүлсний бичил дуслуудад ороогдсон байдалтайгаар агаарт хөвж байдаг. Тэгэхээр үүнээс маск хамгаалж чадна.  Бидний хэрэглэж байгаа мэс заслын цэнхэр маск гурван давхар шүүлтүүртэй.  Гадна цэнхэр нь тийм ч нарийн ширхэгтэй биш. Харин голын цагаан нь нэлээд нарийн шүүлтүүртэй. Тухайн бичил дуслуудыг зогсоох боломжтой.  Харин хамгийн дотор талын хэсэг нь зүүсэн хүний чийгшлээг шингээж байдаг.  Тэгэхээр маскаа зөв зүүж хэвшихийг анхааруулж байна. 

Эх сурвалж:www.polit.mn

Эрдэмтдийн зөвлөл
Эрүүл мэндийн яам Эрдэмтдийн зөвлөл гээд өөрсдийн танил тал,улс төрийн нам,эвсэл дагаж амьдардаг утсан хүүхэлдэйнүүд л байх юм,энэ Онон сан энэ тэр гээд хувь хувьсгалын гэлтгүй үнэн үгээ хэлдэг хүмүүсээс бүрдүүлэх нь зөвсөн
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

4 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

15 цаг 16 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15