Нийслэлийн найман байгууллагын 102 үйлчилгээг цахимаар хүргэж байна

2020-11-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Нийслэлийн мэдээлэл технологийн газраас нийслэлийн  найман байгууллагын нийт 102 төрлийн үйлчилгээг  цахимаар  авах  боломжийг бүрдүүлсэн  SERVICE порталыг нэвтрүүлсэн.

Тухайлбал, иргэд Нийслэлийн Архивын газрын 18 төрлийн лавлагаа, Байгаль орчны газрын дөрвөн төрлийн үйлчилгээ, Хот байгуулалтын газрын зургаа, Гадаадын иргэн харьяатын нэг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зургаан  багц үйлчилгээг  цахимаар  авах  боломж бий болсон  юм.  Мөн Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дөрөв, Соёл урлагийн газрын 20, Татварын газрын  42 төрлийн үйлчилгээг цахимаар  авах боломж бүрдээд байгаа  юм. 

Түүнээс гадна иргэд,  аж ахуйн нэгжүүд өргөдөл, гомдлыг есөн эх үүсвэрээр дамжуулан  цахимаар  гаргах  боломж бий болсон. Тодруулбал,

  • НЗДТГ-ын тусгай дугаар 1800-1200
  • НХМГ-ын тусгай дугаар 70128012
  • Нийтийн тээврийн газрын тусгай дугаар 70044040
  • Мессежээр илгээсэн 131200
  • Засгийн газрын 11-11.mn
  • ulaanbaatar.mn систем
  • Check My service аппликэйшн
  • Smart UB аппликэйшн
  • Нийслэл Улаанбаатар Фэйсбүүк хуудсаар дамжуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа,  харьяа газар,  агентлагуудтай холбоотой санал  хүсэлт,  өргөдөл, гомдлыг хүлээн авах юм. 

Харин ирсэн өргөдөл гомдлыг хариуцсан байгууллага, албан хаагчид Дотоод  удирдлагын системээр хуваарилна. Хариуцсан  албан хаагч өргөдөл,  гомдлыг хэрхэн шийдвэрлэснээ иргэний гаргасан  эх үүсвэрээр нь болон ESERVICE системээр дамжуулан хүргэх юм. 

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мөн тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ SMARTCAR системийг нэвтрүүлсэн.  Энэ системийг  ашиглан хэрэглэгчид  14 төрлийн  үйлчилгээг  мөн  цахимаар  авах  боломжтой.  Энэ оны 11 сарын /2020.11/ байдлаар  улсын хэмжээнд 1,111,432 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 54 хувь буюу 605,505  нь Улаанбаатар хотынх байгаа юм.  Одоогоор Smartcar аппликейшнийг 183260 хэрэглэгч гар утсандаа татаж аван, ашиглаж байна. 

Эх сурвалж:www.polit.mn

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

3 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

15 цаг 15 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15