Ц.Мөнхбаатар: Цахилгаан автобуснууд эвдрээд сар гаруй боллоо

2020-11-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Монгол инженерүүд хамтран цахилгаан  автобус үйлдвэрлэж, үйлчилгээнд нэвтрүүлж эхэлсэн.  Гэвч нэг жил ч хүрээгүй байхад эдгээр автобус эвдэрч,  зогссон байна.  Үүнтэй холбогдуулан “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын Техник технологийн хэлтсийн дарга, ерөнхий инженер Ц.Мөнхбаатартай ярилцлаа.

 

-“МOН-30” компа­нийн үйлдвэрлэсэн цахилгаан автобус эвдэрч, нийтийн тээвэрт явахгүй байгаа гэж сонслоо. Ямар асуудал үүссэн юм бол?

 -“Монгол машин индустриал” компанийн 2018 онд үйлдвэрлэсэн  цахилгаан автобусыг “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд хүлээн авсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хоёр автобусны нэг нь 71 хоногт 9738 км, нөгөө нь 156 хоногт 19528 км-ийг туулсан байна. Гэтэл нэг жилийн хугацаанд автобус дунджаар 60 мянган километр явсан байх ёстой. Цахилгаан автобусны хувьд хамгийн багадаа 40 мянган км явсан байх ёстой. Ийн бага километр туулсан шалтгаан нь нэгдүгээрт цэнэглэлттэй холбоотой. Цэнэг нь хурдан дууссанаас замаа гүйцэж туулж чадалгүй буцаж ирдэг. Явж байгаад эвдэрч зогсоод чирч авчирдаг гэсэн асуудал үүссэн. Гэхдээ цахилгаан хөдөлгүүр нь эвдэрч, тээвэрт явахгүй таг зогссон нь хамгийн чухал асуудал болоод байгаа юм. Хүлээж авснаас хойш энэ жил арванхоёр, хоёр, гурав, долоо, найм, аравдугаар сард огт яваагүй.

-Нэг жил хүрэхгүй хугацаанд эвдэрчээ. Анх нийтэд зарлахдаа баталгаат хугацааг нь 20 орчим жил гэж хэлж байсан санагдана?

-“Монгол машин индустриал” компани хоёр автобусандаа 18 жилийн баталгаат хугацаа өгсөн. Шаардлагатай үед техникийн үзлэгт орох хуваарийг нь бид гаргаж өгдөг. Энэ хугацаанд техникийн үйлчилгээ болон урсгал засварыг тухайн байгууллага хариуцаж хийсэн. Гэвч сэлбэг нь байдаггүй юм уу, эвдрэлийн шалтгаанаа бүрэн тодорхойлж чаддагүй юм уу, хурдан хугацаанд засч чаддаггүй. Нэг автобус нь зургадугаар сард зогсоод есдүгээр сард явж эхэлсэн. Есдүгээр сард 16 хоног ажиллаад аравдугаар сарын 4-нд дахин эвдэрч,  өнөөдрийг хүртэл  нийтийн тээвэрт явсангүй. Нэг ажилтан нь ирээд цахилгаан хөдөлгүүрийг нь аваад явсан.  Одоог хүртэл хариу алга.  Нөгөөг нь шулуун замд явуулахаар цэнэгээ гүйцэт авдаггүй. Цэнэгээ гүйцэт авахгүй болохоор олон км зам туулж чадахгүй. Энэ нь шугамын хуваарийг доголдуулахад хүргэсэн. Тиймээс өдөрт 65 км явдаг хүүхдийн автобусанд явуулж байгаа. 

-Шинэ  хоёр автобус үйлчилгээнд явахгүй  зогссон нь танай байгууллагад ямар хохирол учруулж байгаа вэ?

-Энэ цахилгаан автобус 195 мянган ам.долларын буюу 500 орчим сая төгрөгийн өртөгтэй.  Хоёр цахилгаан автобусаа нэмээд манайх 84 тээврийн хэрэгсэлтэй. Үүнээс парк ашиглалтаар тооцоод тээврийн үйлчилгээний байгууллагатай хийсэн гэрээгээрээ өглөөний 61 гаралтыг хангаж ажиллах ёстой. Гэтэл  цахилгаан автобус шулуун замд гарахаараа гүйцэтгэл дутуу явдаг. Үгүй бол эвдрээд зогсчихдог. Тиймээс манай гаралт тасарч, автобус зогсохоор жолооч  нь цалингаа авч чадахгүйд хүрсэн.  Мөн цахилгаан автобус нэг цэнэглэлтээрээ 100 орчим км явдаг. Автобусны цэнэгийг хэмнэх зорилгоор өгсүүр уруугүй Ч:1 буюу Таван шар-Офицер гэсэн чиглэлд явуулдаг. Энэ нь эрчим хүчний зарцуулалт бага байхад тустай. Энэ шугам хамгийн багадаа 200 гаруй км-ийн эргэлттэй явж байна. Гэтэл замынхаа талыг туулаад ирж цэнэглэдэг. Гэтэл цэнэглээд буцах гэсээр байтал  цаг их алддаг.

-“Монгол машин индустрал” компанийн зүгээс ямар нэгэн тайл­бар өгсөн үү. Автобусаа хэзээ засч, хөдөлгөөнд нэвтрүүлнэ гэсэн бэ?

-“Засах боломжтой” гээд хөдөлгүүрийг нь аваад явсан. Эвдрэл гарах болгонд тус компаниас хүн ирж засварладаг. Гэвч маш удаан засдаг. Үүний шалтгаанаа “Цар тахалтай холбоотойгоор сэлбэгээ авч чадахгүйд хүрсэн” гэж тайлбарласан.

-Энэ асуудлыг шийдэх арга зам нь юу вэ?

-Бид үндэсний үйлд­вэр­лэлээ,  шинийг санаачилсан инжене­рүүдээ дэмжих ёстой. Цахилгаан автобус байгаль орчны талаасаа 100 хувь эко, агаар бохирдуулахгүй. Тиймээс автобусны үйлдвэрлэлийн чанараа сайжруулж олон км туулдаг, зайны чадал сайнтай болгох хэрэгтэй. Мөн цахилгаан хэлхээний угсралт болон эд ангиудын чанарыг сайжруулах шаардлагатай. 100 хувийн гүйцэтгэлтэй ажиллуулмаар байна.  Эвдэрсэн ч хурдан хугацаанд засдаг болгож өгөөч ээ гэж хүсч байна. Энэ шаардлагуудыг хангасан чанартай  автобус үйлдвэрлэвэл бид дэмжинэ. Шинэ автобус учир эвдрэлгүйгээр нийтийн тээвэрт явах ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.11 ЛХАГВА № 218 (6443)

 

35 дахь Ерөнхий сайд Н.Учралын чуулганд хэлсэн үг бүрэн эхээрээ

35 дахь Ерөнхий сайд Н.Учралын чуулганд хэлсэн үг бүрэн эхээрээ

3 цаг 44 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон нэгдсэн чуулган өчигдөр хуралдаж, УИХ-ын дарга

7 цаг 33 мин
“Бодь”-ийн оффтейкийн “хандив”-аар Арцатын аманд Mall босгосон уу?!

Эхлээд нэг болсон явдал дуулгая. Батлаан хамгаалах яамнаас 2024 онд “Нэр бүхий алба хаагчдад виз хүсэх тухай”

7 цаг 33 мин
Б.Мөнхболор: Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё

УИХ-ын 2026 оны хаврын чуулганы эхний өдөр АН-ын дарга О.Цогтгэрэл “...АН-ын бүлгийн 41 гиш

7 цаг 33 мин
Туул гол уу, Туулын хурдны зам уу?

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Туулын хурдны зам”-ын б

7 цаг 33 мин
Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

21 цаг 39 мин
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

Эдийн засгийн гол хүч болсон уул уурхайн салбарын хөгжлийг дэмжих зорилготой “Алтны форум” арга хэмжээг Гол

22 цаг 52 мин
Тунхаг бичигт хиймэл оюун ухааныг редакцад ёс зүйтэйгээр ашиглахыг тусгав

Тунхаг бичигт хиймэл оюун ухааныг редакцад ёс зүйтэйгээр ашиглахыг тусгав

22 цаг 57 мин
О.Батнайрамдал: 80 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн асуудлыг шийд гэх чиглэлийг АТГ-аас өгсөн ч хэрэгжихгүй байна

ЭЗБХ болон ТББХ-ны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж буй юм.

23 цаг 25 мин
Хотын дарга Х.Нямбаатар айлчлалын үеэр намын даргаа эвгүй байдалд оруулсан уу?

Хотын дарга Х.Нямбаатар айлчлалын үеэр намын даргаа эвгүй байдалд оруулсан уу?

Өчигдөр 12 цаг 17 мин