Оюутны V наадам эхэллээ

2020-11-03
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Монголын оюутны спортын  V наадам Спортын төв ордонд нээлтээ хийлээ. Биеийн тамирын хувцсаараа жигдэрч, туг далбаагаа барин жагссан их, дээд сургуулийн баг тамирчдын төлөөлөл орж ирснээр эхэллээ. Наадмын нээлтэд  “Аварга”, АШУҮИС, “Глобал” , Дотоод хэргийн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Үндэсний  биеийн тамирын их сургууль гэсэн  30 гаруй их, дээд сургуулийн 1500 оюутан жагссан юм. 

Үүний дараа их, дээд сургуулиудаас спортод үзүүлсэн амжилтаараа манлайлсан  шилдэг төлөөлөгч ШУТИС-ийн оюутан, 3х3 сагсан бөмбөгийн оюутны Азийн аварга П.Мөнх-Оргил, МУБИС-ийн оюутан, Монгол Улсын зургаан удаагийн аварга, хүүхдийн спортын  их наадмын хүрэл медальт Э.Оюундарь, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан, хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах уртын харайлтын тэмцээний гурван удаагийн аварга, спортын дэд мастер Л.Тэмүжин, МУИС-ийн оюутан, оюутны лигийн алт, мөнгө, хүрэл медальт О.Хулан  нарт  Монгол Улсын төрийн далбааг мандуулах эрхэм хүндтэй үүргийг ногдуулсан юм.

Наадмыг ивээн тэтгэн оролцож байгаа Олон улсын оюутны холбооны ерөнхий санхүүч, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч,гавьяат эдийн засагч Д.Баясгалан, Боловсрол, шинжлэх ухаан дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч,  хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, зохион байгуулах хорооны дарга, Биеийн тамир, спортын Улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр  нар наадмыг нээж тамирчдад үг хэлж, амжилт хүслээ. 

Олон улсын оюутны холбооны ерөнхий санхүүч, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч, гавьяат эдийн засагч Д.Баясгалан “Эрхэм оюутан, залуус, багш, дасгалжуулагч, эрхэм хүндэт зочид, төлөөлөгч нараа биеийн тамир спортын тухай хууль, Засгийн газрын удаа дараагийн тогтоолын дагуу Монголын оюутны хороо 2005 оноос Монголын оюутны спортын универсиад наадмыг Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Гадаад хэргийн яам, Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран орон даяар болон гадаадад суралцагч оюутан, залуусын дунд тав дахь удаагаа зохион байгуулахаар  бэлтгэл ажлыг амжилттай ханган хэрэгжүүлснээр нээлтээ хийж байна. 

Үндэсний болон олон улсын түвшинд оюутны  спортыг  хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн түүхэн ач холбогдолтой энэ наадмыг  дэлхийн универсиад наадмын жишгийн дагуу 2020 оноос хоёр жилд нэг удаа явуулахаар болсон.  Энэ наадмыг санхүүгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан Монгол Улсын Засгийн газарт Монголын оюутны спортын холбоо, оюутан тамирчдынхаа өмнөөс талархал илэрхийлсэн” юм.

Мөн оюутны спортын наадмын нээлтэд  их, дээд сургуулиудын зүгээс бэлдсэн урлагийн үзүүлбэрээ ирсэн хүндэт зочид, оюутан тамирчид, оюутнууд,  хүмүүст үзүүлж сонирхууллаа.  Энэ үеэр наадамд авхаалж самбаагаа сорин өрсөлдөх оюутан тамирчид  Чингис хаан хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайханы зохиосон “ Оюутны спорт Универсиад” хэмээх сүлд дуутай боллоо.

Түүнээс гадна шилдэг оюутан тамирчин, шүүгч нар наадмын шүүгч, тамирчны тангаргийг өргөсөн юм. Наадмыг зохион байгуулах хорооны гишүүн, Монголын  оюутны  холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан “Өнгөрсөн жилээс оюутан тамирчдаа бэлдэж эхэлсэн наадмын нээлт сайхан боллоо. Харин сар гаруй хугацаанд үргэлжлэх наадмыг спортын 13 төрлөөр зохион байгуулах гэж байсан. Гэвч улирлын чанартай гурван спортыг хассан.

Тиймээс оюутнууд   сагсан бөмбөг, волейбол, гандбол, жүдо, таеквондо, футзал, чирлидинг, чөлөөт бөх, шатар, ширээний теннисээр өрсөлдөнө. Маргааш сагсан бөмбөгийн тэмцээнээр эхлэх оюутны спорт наадам төрөл тус бүрдээ долоо хоног  үргэлжилнэ.

Спортын төв ордон  болон МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн спорт зааланд болно. Наадамтай холбоотой мэдээллийг БТСУХ-ны www.sportgames.mn, МОСХ-ны www.Mssf.mn  цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэнэ” гэв. Сар гаруй эрэгтэй, эмэгтэй ангиллаар 10 төрөлд өрсөлдөх  18-25 насны оюутан тамирчдаас шалгарсан баг тамирчид БНХАУ-ын Чиндү хотод болох тэмцээнд оролцох аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.3 МЯГМАР № 212 (6437)

 

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

5 мин
Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

7 мин
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын 52 дугаар чуулганд оролцов

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэ

48 мин
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлэх Засгийн газарт  Мо

49 мин
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

2 цаг 23 мин
Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

6 цаг 16 мин
Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

7 цаг 0 мин
Дундговийнхныг төөрөгдүүлсэн “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл”-ийг УБЕГ хүчингүй болголоо

Монголын бүх аймаг сумд 1990-ээд оноос хойш Нутгийн зөвлөл хэмээх нийгмийн сүлжээтэй болсон. Нутг

9 цаг 50 мин
АН өөдтэйхэн “сөрвөл” хоёр ч сонгуулийн ялалт өмнө нь байна

УИХ-ын 2024 оны сонгуулиас хойшх хоёр дахь Засгийн газар өчигдөр албан ёсоор бүрдлээ.

9 цаг 50 мин
Намын байранд дангаараа Засгийн газар байгуулахаар ярьж байсан ч УИХ-д Их эвслийн Засгийн газрыг танилцуулав

Ердөө хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 9-нд МАН-ын бага хурал болж,  Ерөнхий сайдад

9 цаг 50 мин