Шүүхийн танхимаас:Иргэн Б.Содномдаржаа 20, генерал   Б.Хурц гурван жил...

2020-10-29
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ч.Зотол

Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын  дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болов.

Б.Хурц нарын зургаан албан тушаалтан С.Зоригийн аллагын гүйцэтгэгч хэмээн яллагдсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдаж буй.  Хэргийг өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж шийдвэрлэсэн. Ингэхдээ Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял ногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр заасан.Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан  юм.

НийслэлийнпрокурорынгазраасшүүгдэгчГ.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаярнарыгтусбүр 2002 оныЭрүүгийнхуулийнтусгайангийн 133 дугаарзүйлийн 133.1, 251 дүгээрзүйлийн 251.1 дэххэсэгтзааснаарэрүүшүүлттулгасан, гүйцэтгэхажиллагааныхуультогтоомжийг зөрчсөнгэмтхэрэгт  яллахдүгнэлтийг үйлдэжирүүлсэнбайдаг. Тэгвэл шүүгдэгчид давж заалдах хүсэлтээ өгснөөр шүүх хурал энэ сарын 13-нд товлогдсон ч   хойшилж өчигдөр болсон юм.

Төв аймгийн Сумдундын Эрүүгийн хэргийн   анханшатнышүүхийндүгнэлтээс харахад Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын зургаан албан тушаалтан нь  Б.Содномдаржаа, Т.Чимгээнарыгэрүүдэншүүсэнньүнэнболохыгтогтоосон гэж ойлгогдож байгаа юм. Нөгөөтэйгүүр, эрүүдэншүүснийг ньтогтоосонбол Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хилсээрхэрэгхүлээлгэсэнгэдэгньбатлагдажбайна гэсэнүг.Түүгээр зогсохгүй “С.Зоригийн аллагыг  илрүүлсэн” гэх гүйцэтгэх ажиллагаа  бүхэлдээ хэн нэгний    зохион байгуулсан тавилттай жүжиг байсан болох нь  илчлэгдэж байна.

Гэтэл Эрүүгийн хэргийн   анханшатнышүүхийншийдвэрийн дараа С.Зоригийг алсан хэмээхаалттай хорих  анги руу илгээсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллаагүй. Өнөөдрийг хүртэл тэднийг  үргэлжлүүлэн хорьсоор байна. Ер нь бол  тэднийг  2015  онд анх баривчилсан.  Төв аймгийн  урьдчилан цагдан хорих төвд хорьж байгаад  2017 онд хаалттай шүүх хурлаар хэлэлцэж  20-24 жилийн ял оноон  хаалттай хорих ангид шилжүүлсэн.  Энэ талаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхний байр суурийг тодруулахад:

Б.Жавзмаа: Эрүүдэн шүүсэн нь тогтоогдчихлоо, хүүг минь суллаач

Б.СодномдаржаагийнээжБ.Жавзмаахэлэхдээ  “Хүүгминь хилсхэргээргүтгэж  шоронд хорьсонд харамсаад баршгүй. Миний хүү тийм хэрэг хийх хүн биш. Би энэ хэргийн үнэн зөвийг тогтоолгож, хүүгээ суллуулж авахын  төлөө энэ хүртэл бүх шатанд өргөдөл, гомдлоо өгч, Төрийн тэргүүнд хүртэл хандан хөөцөлдсөөр ирсэн. Хилс хэрэгт эрүү шүүлт тулгуулсан хүү минь хүнд хэцүү  зодуур нүдүүр амсч эрүүлмэндээрээ их хохирсон. Нурууньөвддөг, хавирганьхугарсан, өвдөгньчичирдэг, зүрхньөвддөг. Шоронд орохоос өмнө минийхүүэрүүлбайсан. Шоронд хоригдсоноор эрэмдэг зэрэмдэг болсон” гэсэн юм. Мөн тэрээр шүүх хурал шударгаболоосой. Хүүгээ хурдансуллуулж авмаар байна. Эрүүдэншүүсэнньшүүхээр тогтоогдчихоод байна шүү дээ. Эрүүдэн шүүсэн бичлэгийгмонголчууд бүгд үзсэн. Би бол  “Монголхүн  нэгнийгээингэжболдогюмбайхдаа” гэж бодоод ухаанбалартаж, даралтихсээдхэцүүбайсан. Бичлэг үзсэн би тийм байхад биеэрээ амссан миний хүү ямар болсон нь  ойлгомжтой” гэсэн юм.

Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат: Хилс хэрэг хүлээлгэх гэж   хууль, шүүхийнхэн бүх хүчээ дайчилсан

-Ч.Зоригийг хөнөөсөн гэх хэргийн эргэн тойронд үйл явдлыг та юу гэж үзэж байна?

 -Энэ хүмүүсийг эрүүдэн шүүснийг  монголчууд бүгд үзсэн. Толгой дээр нь шээс асгаж, зодож дарамталж байгааг ч  нийтээрээ харсан. Гэтэл одоо эрүүдэн шүүсэн хүмүүсийг нь шүүх  үйл явц   удаашралтай, хоёр жил тойроод явж байгаа. Шүүх хурал байнга шахам хойшилсоор ирсэн. Ер нь бол цаад утгаараа С.Зориг гэдэг хүнийг хөнөөсөн аллагыг энэ хүмүүст  тохоод  өнгөрөх гэж Монголын хуулийн бүх байгууллага хамаг хүчээрээ ажилласныг монголчууд хангалттай харлаа, мэдлээ, ойлголоо. Шүүх хурал хаалттай явсан, зодсон, дарамталсан бүх баримт ил болсон. 62 хавтаст хэрэг дотор энэ хүмүсийг буруутгах нэг ч баримт байхгүй тэр үед манай өмгөөлөгч хэлж байсан даа. Миний бодол бол энэ хүмүүсээс өшөө авч ял аваасай, яллагдаасай  гэсэн юм алга. Хамгийн гол нь С.Зоригийг алаагүй юм шүү гэдгийг нь тогтоогоод шоронгоос суллаад өгчих, өөр юм байхгүй. Бусад асуудал нь буянаараа болог. Би өмнө нь ч үүнийг  хэлж байсан, одоо ч ингэж  бодож байна.

 Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах уу?

Эрүү шүүлт дор хилс хэрэг хүлээсэн хэмээж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн ийм байр суурьтай байна. Гэтэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар бол  С.Зоригийг алсан гэх  хилс хэргийг зодуур дарамт, эрүү шүүлт дор  хүчээр хүлээж, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ  өчнөөн хохирсон. Дээр нь  20-24 жилийн ял авч хаалттай хорих анги руу ачигдаж, тэндээ хоригдсоор  байгаа хүмүүс. Тэд анхны мөрдөн байцаалтаас эхлээд гурван шатны шүүх хурал дуустал хэрэг хийгээгүй, хүн алаагүй, хэлмэгдэж байна гэдгээ хэлсэн. Тэдний үгийг  хэн ч тоогоогүй. Хүний эрх зөрчигдөөд зогсохгүй,  хууль, шүүхийн өмнө бүгд  тэгш эрхтэй гэсэн  хууль тэдэнд үйлчлээгүй. Өмгөөлөгч нар нь ч гэсэн “Улсын нууц задруулахгүй байх” гэсэн  дарамтанд  гарын үсгээ зурж, үйлчлүүлэгчийнхээ талаар мэдээлэл өгөх боломжгүй хаалттай байдалд, хяналт шалтгалт дор  ажилласан. Ар гэрийнхэн нь Ерөнхий шүүгч, прокурор, цагдаагийн дарга, мөрдөн байцаах газар, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөдөл бичиж, хэвлэл, мэдээллийнхэнд   хандаж байр сууриа тодорхой илэрхийлж байсан ч шалгах, нягтлах ажиллагаа  цаг алдаж, хожуу эхэлсэн. 

Тэгвэл  эрүү шүүлт явуулсан, гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн, хүчээр хэрэг хүлээлгэсэн  үндэслэлээр шүүгдэж буй Б.Хурц, Г.Эрдэнэбат нар шүүхийн шатанд хоёр жил тойрон гадуур  чөлөөтэй явсан. Эцэст  анхан шатны шүүхээс тэдэнд  гурван жилийн хорих ял ногдуулсан. Энэ шийдвэрийг  хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тэд шүүхийн шатанд  давж заалдаж буй. Шүүн таслах үйл ажиллагаанаас өгсүүлээд  шүүгчийн дүгнэлт,  ялын хэмжээ жирийн иргэн, эрх мэдэлтэн  хоёрт  зөрүүтэй үйлчилж байгаа нь энэ хэргээс харагдана. 

Монголын шүүх  иргэдээ  эрүү шүүлт,  зодуур дарамт дор хилс хэрэг хүлээх гэж  байгаагаа  мэдүүлсээр байхад нь   хаалттай  хуралдаад 20-24 жилийн ял өгсөн шүү дээ. Тэгсэн атал  бусдыг эрүүдэн шүүж, хилс  хэрэг хүлээлгэн хэлмэгдүүлсэн Б.Хурц нарт болохоор гуравхан  жилийн ял оноосон. Тэд нь “Та нар биднийг  яллах  ёсгүй”  хэмээн давж заалдаж байгаа нь энэ юм. Бүхэл өдөржин хуралдсан шүүх өчигдөр орой гэхэд дүгнэлтээ гаргаагүй байв.

 

 

Эх сурвалж:Polit.mn

 

 


 

 

Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайд намын дарга байх, намын  дарга Ерөнхий сайд байх нь еэвэнгийн хоёр тал

-УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

18 цаг 32 мин
Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээтэй холбоотойгоор зургаан улстөрчийг шалгаад эхэлсэн үү?

Сүүлийн үед “…Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээ Монголд ашиггүй, алдаатай болсон

18 цаг 32 мин
Х.Тэмүүжиний ойрын хүмүүсийг баривчилжээ

“…УИХ-ын нэр бүхий зарим гишүүнд хэрэг үүсгэж, Улсын ерөнхий прокурор на

18 цаг 32 мин
“…Оросууд Эрдэнэтийн 49 хувийг буцааж авч байгаа гэнэ” гэж байгаад “эзэн”-д нь буцаахаар тохирчээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” компани Оросын талаа

18 цаг 32 мин
Түүхэнд ном нь хамгийн их эрэлттэй зохиолчийн нэг Лев Николаевич Толстой

Лев Николаевич Толстой өнөөгийн ОХУ-ын Тула мужийн Ясная Поляна хэмээх газар үе залг

Уржигдар 14 цаг 25 мин
Балба дахь "Zen” үеийн хувьсгал

Балбын арми тус улсад эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа энэ үед

Уржигдар 11 цаг 20 мин
"Сибирийн хүч-2" хийн хоолой барих төсөл ОХУ-аас илүү БНХАУ-д "ихээхэн давуу талтай"

ОХУ болон БНХАУ Оросын байгалийн хийг Монгол Улсын газар нутгаар Хятадын хойд нутаг руу нийлүүлэх 30 жилийн гэрээ байгу

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстаны хөгжил аз байгаагүй

Өргөн уудам Евразийн зүрхэнд зах хязгааргүй мэт өргөн уудам талд эртний нүүдэлчдийн морин

Уржигдар 06 цаг 00 мин
О.Саранчулуун: Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулна

Нийгмийн эрүүл мэнд бол улс орны аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал. Учир нь нийгмийн эрүүл

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстанд 13 тонн кокаин хураан авч рекорд тогтоосон байна

Казахстаны аюулгүй байдлын албаны тусгай ажиллагаа тус улсын түүхэн

2025-09-09