Франц улс эмнэлэг орохоос бусад тохиолдолд гэрээс гарахыг хориглолоо

2020-10-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ирэх сарыг дуустал үндэсний  хэмжээнд хоёр дахь хөл хориог тогтоож буйгаа өчигдөр зарлажээ. Энэ хориг маргаашаас хэрэгжиж эхэлнэ. Иргэдийг зайлшгүй ажилтай болон эмнэлэг орохоос бусад тохиолдолд гадагш гарахыг хориглож байгаа юм. Мөн зоогийн газар, бар, пабуудыг хаана. Харин сургууль болон зарим үйлдвэрүүдийг нээлттэй хэвээр байлгахаар шийдвэрлэжээ.

Франц улсад COVID-19-ийн халдвар дөрөвдүгээр сараас эрчимтэй нэмэгдэж, мягмар гаригт гэхэд 33 мянган хүн шинээр халдвар авчээ. Тус улсын ерөнхийлөгч Э.Макрон “Хоёрдугаар давалгаа эхнийхээсээ аюултай, дийлдэшгүй байна гэхэд эргэлзэхгүй байна. Халдвар авсан иргэдийн тал хувь нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байна. Тиймээс та дэлгүүр орох, танил хүнд тань яаралтай тусламж хэрэгтэй болсон, эсвэл ажилдаа явах, эмнэлэг орох тохиолдолд л гэрээсээ гарахыг уриалж байна. Гэхдээ зул сарын баяраа гэр бүлээрээ хамтдаа тэмдэглэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ. Нөхцөл байдлыг харж байгаад хориог дахин сунгах эсэхийг хэлэлцэх юм. Өнөөдрийн байдлаар Францын эмнэлгүүдийн 70 хувьд нь COVID-19 халдвар авсан иргэд эмчлүүлж байна.

 

Эх сурвалж:BBC

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

Өчигдөр 11 цаг 39 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

Өчигдөр 11 цаг 34 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

Өчигдөр 11 цаг 26 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Уржигдар 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Уржигдар 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Уржигдар 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Уржигдар 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Уржигдар 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

2026-08-05